Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар цэрэг татлагын үйл ажиллагаа Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн байранд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болж байна. Цэрэг татлагаар Хилийн болон дотоодын цэргийг хугацаат цэргийн алба хаагчаар нөхөн хангах юм.
Хугацаат цэргийн алба хаах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулж, цэргийн эрдэмд суралцаж, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хатуужил тэвчээртэй иргэн болон төлөвшихөд ач холбогдолтой. Зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан цэргийн насны залуучууд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана уу.
Холбоотой мэдээ