Ван И: "BRICS" хөгжиж буй орнуудын эрхийг хамгаалах ёстой

Ван И: "BRICS" хөгжиж буй орнуудын эрхийг хамгаалах ёстой

Ван И: "BRICS" хөгжиж буй орнуудын эрхийг хамгаалах ёстой

Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв комиссын тамгын газрын дарга Ван И дөрөвдүгээр сарын 30-нд Бразильд болсон "BRICS"-ийн гишүүн орнуудын үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дээд төлөөлөгчдийн 15 дахь хуралд оролцсон. Хурлыг Бразилийн ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Селсо Аморим удирдан явуулсан юм. Уулзалтад гишүүн орнуудын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн өндөр түвшний төлөөлөгчид оролцож, олон улсын аюулгүй байдлыг хангах, зуучлал, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, терроризмтой тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангахад "BRICS"-ийн орнуудын гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

Ван И Хятадыг төлөөлөн үг хэлэхдээ, "Өнгөрсөн зуун жилд дэлхий ертөнц хурдацтай хувьсан өөрчлөгдөж, шинэ сорилт, өөрчлөлт, асуудалтай эцэс төгсгөлгүйгээр тулгарч байна. Гэхдээ дэлхий нийтийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үл хамааран энх тайван, тогтвортой байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэл байсаар ирсэн. Мөн хөгжин цэцэглэх нь бүх улс орны нийтлэг хүсэл сонирхол тул дэлхийн өмнөд бүс нутгийг хүчирхэгжүүлэх хамтын хүчин чармайлт нь үргэлж бат бөх байсаар ирсэн билээ.

Тиймээс шинэ сорилт, давааг үл харгалзан олон улс, орон BRICS-ийн дуу хоолойг сонсож, BRICS-ийн үүргийг чухалчилж, BRICS-ийн гэр бүлд нэгдэнэ гэж найдаж байна.

BRICS-ийн хөгжил нь дэлхийн энх тайвныг гэх хүчин чармайлт нэмэгдэж, хөгжлийн хүч бэхжиж, шударга ёсны хүч өргөжиж байгааг харуулж байна. BRICS-ийн орнууд цаг үеийн тэргүүн эгнээнд зогсож, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хариуцлагаа харуулж байна. Том BRICS улам их үүрэг гүйцэтгэж, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах хамгийн найдвартай хүчин болох ёстой" гэж онцлон тэмдэглэжээ.

Түүчнлэн тэрбээр олон улсын худалдаа, улс төрийг шантаажлах арга хэрэгсэл болгож, дэлхий нийтийн харилцан итгэлцэл, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй барууны үзэл баримтлалыг буруутгав. Тодруулбал, "Түүхийг бүтээх мөч ирэхэд нэг талт үзлийг баримтлах уу? Эсвэл олон талт үзлийг тууштай дэмжих үү? BRICS-ийн улс орнуудад тодорхой хариулт бий. Бууж өгөх гарц байхгүй. Эв нэгдэл бол цорын ганц найдвар юм" гэж Ван И мэдэгджээ.  Тэрбээр цаашид "BRICS"-ийн гишүүд хэрэгжүүлбэл зохилтой гурван зүйлийн талаар тайлбарлав.

Нэгдүгээрт, "BRICS"-ийн орнууд хөгжил цэцэглэлтийн эрхийг хамгаалагч байх ёстой. "BRICS"-ийн орнууд хөгжиж буй орнуудын удирдагч, дэлхийн өмнөд хэсгийн тэргүүнүүдийн хувьд бусад хөгжлийн шатандаа явж буй орнуудын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг үл тоомсорлож байхад зүгээр хараад сууж болохгүй. "BRICS"-ийн гишүүд монополчлолоо бусад оронд тулгах гэсэн улс төрийг эсэргүүцэхийн тулд эргэлзэлгүйгээр босож, орон зайгаа тодорхой хэмжээнд хамгаалах ёстой.

Хоёрдугаарт, "BRICS"-ийн орнууд эв нэгдэл, хамтын ажиллагааны удирдагч байх ёстой. НҮБ-ийн эрх мэдлийг улс орнуудыг шантаажлах, эргүүлэн татах замаар өөрчилж чадахгүй. Тиймээс "BRICS"-ийн орнууд үлгэр дуурайл үзүүлж, эв найрамдал, хамтын хөгжил цэцэглэлтийг бүх нийтэд сурталчилж, нээлттэй, багтаамжтай, ялалт байгуулах хамтын үзэл санааг баримтлан, эрх тэгш байдлыг уриалах ёстой. Мөн нэгнээ хүндэтгэж, шударга ёсыг ашиглан дарамт шахалт, сөргөлдөөнийг дарж, эв нэгдэл, хамтын ажиллагааны алсын харааг ашиглан өнөө маргаашаа гэсэн хувийн ашиг сонирхлыг даван туулах ёстой.

Гуравт, "BRICS"-ийн орнууд олон талт үзлийн хамгаалагч байх ёстой. "BRICS"-ийн орнууд олон талт үзлийн тугийг өндөрт өргөж, НҮБ-ын олон улсын тогтолцоо, Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны тогтолцоог хамгаалахад манлайлан оролцох хэрэгтэй. Олон улсын дэг журмыг илүү шударга, боломжийн замаар хөгжүүлэх хүчин чармайлтыг ахиулах ёстой гэж Ван И онцлов.

Эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн улс төр, нэг талт үзлийн сөрөг нөлөө, олон улсын нөхцөл байдлын тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа өнөө цагт "BRICS"-ийн орнууд зөвшилцөлд хүрч, хамтарсан хүчин байгуулж, бүх төрлийн дээрэлхэх, хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх ёстой гэж Ван И илтгэлийнхээ төгсгөлд мэдэгдсэн.

Мөн тарифыг урвуулан ашиглахыг эсэргүүцэж, олон талт үзлийг баримталж, олон улсын харилцан хүндэтгэх үзэл санааг баримталж, дэлхий нийтийн эрх ашгийг хамтдаа хамгаалж, хамтын нийгэмлэгийн эрх ашгийг тууштай баримтлах ёстой гэж гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд мэдэгдэв.

Бразильд цугласан өндөр албан тушаалтнууд 15 дахь хурлын төгсгөлд энх тайван, аюулгүй, шударга, олон туйлт ертөнцийг бий болгохоо амлажээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CIPCC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.234

Хошного Трамп

Avatar

Ээлж 10 цагийн өмнө 66.181.165.234

АНУ эрин үе дуусах дөхсөн, Европ удахгүй соёлын төв байхаа болино

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж