Японы Сайтама мужид нэгдүгээр сарын 28-ны өдөр гэнэт газар цөмөрч, ачааны машины жолооч, 74 настай эрэгтэй нүхэнд унасан. Жолоочийг эрэн хайх ажиллагааг 10 гаруй хоног үргэлжлүүлсний эцэст хоёрдугаар сарын 9-ний өдөр ажиллагааг зогсоосон юм. Учир нь ухаж төнхөх тусам цөмрөлт улам томрох төлөвтэй байсан учир бохирын хоолойн ажиллагааг тогтворжуулахад нэн тэргүүнд анхаарчээ. Бохир урсгалыг өөр тийш нь чиглүүлэх ажил дөрөвдүгээр сарын 24-нд дуусгавар болсон.
Муу усны сувгийн хоолой задарснаас болж үүссэн цөмрөлтөөр 15 метр гүн, 40 метр өргөн нүх үүссэн билээ.
Тэгвэл сураггүй болсон жолоочийнх байх магадлалтай цогцсыг олсон гэдгээ орон нутгийн эрх баригчид Пүрэв гаригт мэдээлэв. Усны урсац болон хүхэрт устөрөгчийн хийн түвшинг үнэлэх зорилгоор хоолой руу орох үед цогцсыг олжээ.
Гал сөнөөгчид болон цагдаа нар өнөөдрөөс бүрэн хэмжээний сэргээн босголтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Зочин 2025-05-02 106.154.140.193
Японд хуучирч муудсан шугам хоолой задарснаар замын хучилт цөмөрч, ийм аюул үүссэн. Манайхан жил бүр шугам хоолойгоо сольдог нь учирч болох ийм эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг.
Нэргүй 2025-05-02 202.126.88.152
Японд сүүлийн үед ийм цөмрөлт хаа сайгүй болж байна. Солонгост ч мөн саяхан болсон. Монголд хэрэггүй биш, маш хэрэгтэй мэдээлэл. Бүтээн байгуулалт нэрээр газраа хэт хөндийлөх ,ер нь хүний шунал задхуурлаас болж хөгжил гэж нэрлэсэн хүний бөөгнөрөл, хотжилт нь ийм зүйлд эцэстээ хүргэж байна. сургамж авч, хэмжээ хязгаартай хандах нь зүйтэй болов уу.
Нэргүй 2025-05-02 202.9.40.28
Монголчуудад шал хэрэггүй мэдээлэл байна. Бидэнд хэрэгтэй зүйл нийтэлж бай
Нэргүй 2025-05-02 202.21.109.25
shaalda
Нэргүй 2025-05-02 66.181.185.100
Endees jishee harj sur chugamiin holoi solihgui bol her ayultaig