АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальцыг албан тушаалаас нь огцруулж, НҮБ-д суух элч төлөөлөгчөөр нэр дэвшүүллээ. Трамп цахим хуудсаараа дамжуулан түүнд талархал илэрхийлэхдээ "Вальц тулааны талбарт дүрэмт хувцастай байсан цагаасаа эхлээд Конгресст, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Америкийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж хичээнгүйлэн ажилласан билээ. Шинэ албан тушаалдаа мөн л адил байна гэдгийг нь мэдэж байна" гэжээ.
Вальц огцорсон тул түүний албан үүргийг түр хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио үргэлжлүүлнэ.
Эргэн сануулахад, Цагаан ордны дээд албан тушаалтнуудын групп чат санамсаргүй задарсан хэрэг гуравдугаар сард гарсан билээ. Групп чатанд “The Atlantic” хэвлэлийн редакторыг санамсаргүй нэмсэн хэргийн эзэн нь Майк Вальц байв. Цэргийн нууц төлөвлөгөө хэлэлцэж байсан чатанд сэтгүүлчийг нэмснийхээ төлөө тэр багагүй шүүмжлэл хүртсэн билээ.
Тэрбээр ерөнхийлөгчийн талархлын хариуд "Ерөнхийлөгч Трамп болон агуу үндэстнийхээ төлөө үргэлжлүүлэн ажиллах болсон минь нэр төрийн хэрэг" гэж нийтэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг групп чатны хэрэг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудад зохих ёсоор хяналт тавиагүй гэсэн үндэслэлээр огцруулсан байна. Вальц хэдийгээр алдаа гаргасан ч гэлээ ялгаагүй өндөр албан тушаалд очиж, зөөлөн газардлаа гэж зарим хүн үзэж байна.
Вальц халагдсан тул түүний орлогч Алекс Вонгийн хувь заяа тодорхойгүй байна. Тухайн үед задарсан групп чатанд Алекс Вон ч мөн байжээ.
Нэргүй 3 цагийн өмнө 188.162.254.15
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!
Зочин 10 цагийн өмнө 82.144.201.2
Трамп нууцыг ил тод болгосон сэтгүүлчийг бус түүнийг задруулсан эрх бүхий этгээдийг буруутгасан бндаа.
Манайд бол эсрэгээр нууц задруулсан гэж сэтгүүлчийг буруутгаж ял өгч блаа, гол нь нууцаа алдсан хариуцлагагүй албан хаагчийг шийтгэх бсан юмдаа!!!