"Мал сүргээ хамгаалах зорилгоор чоныг чөлөөтэй алдаг болъё"

Live"Мал сүргээ хамгаалах зорилгоор чоныг чөлөөтэй алдаг болъё"

"Мал сүргээ хамгаалах зорилгоор чоныг чөлөөтэй алдаг болъё"
12 : 46
2025-5-2

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс хуулийн үйлчлэх хугацааг 2025 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс гэж өөрчлөх санал гаргасныг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Үндэсний үйлдвэрлэл, тариаланчдаа 100 хувь дэмжиж байна. Нөгөө талдаа ард иргэдээ бодсон боломжит шийдвэрийг гаргах шаардлагатай" гэсэн бол ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "2025 онд гурилын үнийг тогтвортой байлгах нөөц хангалттай бүрдсэн. 2026 оны төсөвт гурилын үнийг тогтвортой байлгах бодлого оруулж ирнэ гэв" 

12 : 13
2025-5-2

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл төсөл дэх нэр томьёотой холбоотой байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн экологи эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед аймгуудын ургамлын төрөл зүйл, амьтны аймгийн тооллого, бүртгэл явуулсан эсэхийг асууж, ажлын хэсгээс хариулт авав. Дараа нь зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Уг хууль нь баруун бүсийнхэнд нь илүү хамаатай. Зүүн аймгууд ерөнхийдөө чоно багатай. Надад өнөөдөр хүртэл, 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж Өмнөговь аймгийн иргэнээс ирж байна. Тэгэхээр чоно агнахдаа заавал аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Дээрээс нь 250 орчим мянган төгрөг төлдөг. Зөвшөөрөл авч, мөнгө төлөөгүй бол иргэн хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ байдлыг л энэ хуулиар өөрчилье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мал сүргээ хамгаалах зорилгоор чоныг чөлөөтэй алдаг болъё. Хангайн бүсийнхэн төл ерөөсөө авдаггүй. Энэ хууль өмнө нь унасан дахиад унахвий. АН-ынхан анхаараарай. Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор энэ хуулийг дэмжих хэрэгтэй. 

 

12 : 05
2025-5-2

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдийн өмнөх хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн С.Эрдэнэбатыг чөлөөлж, Б.Рагчааг ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилох нууц санал хураалт явуулж 59,6 хувийн саналаар ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томиллоо. 

 

10 : 08
2025-5-2

Энэ онд 2.3 их наядын төгрөгийн санхүүжилт олгосон

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Хөдөө орон нутгаар тэр дундаа сумын эрүүл мэндийн төвүүдэд ажиллаа. Ингэхэд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн талаар ярьж байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт гэхэд эхний арван сард санхүүжилт хийгдсэн. Сүүлийн хоёр сард санхүүжилт хийгдээгүй. Үүнээс үүдэж иргэдээс төлбөр мөнгө авдаг. Энэ нь иргэд, эмч нарын дунд асуудал үүсдэг. Энэ санхүүжилт нь үнэхээр хийгдэхгүй байгаа юм уу? Цаашид энэ асуудлыг яаж шийдэх юм. Санхүүжилт юунаас болж тасраад байна вэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уг асуултад хариулт өгөв. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын сан Covid-19 цар тахлын дараа нэлээд хүнд байдалд орсон. Энэ үед санхүүжилт их гарсан. Эмнэлгүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсан. Үүнийг энэ жил төлж барагдуулсан. Сумын ЭМ-ийн төвийн удирдлагууд жаахан буруу ойлголттой байна. Бид сумын эрүүл мэндийн төвүүдэд шаардлагагүй хэвтэлтийг багасгаж, нэг иргэнд санхүүжилтийг нэмсэн. Энэ онд сумын эмнэлгүүдийн санхүүжилт нэмэгдсэн. Иргэд хавар болохоор ядраад байна гээд эмнэлэгт хэвтдэг. Үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө их зарцуулагдаж байгаа үүнийг л болиулж нэн шаардлагатай, тархи, зүрхний гэх өвчтэй хүмүүстээ зарцуулахаар төлөвлөсөн. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сан хоосроод, санхүүжилт тасарсан зүйл байхгүй. Энэ онд 2.3 их наядын төгрөгийн санхүүжилт олгосон. Үүнээс эхний улиралд 700 орчим тэрбум төгрөг олгогдсон, одоогоор Эрүүл мэндийн даатгалын санд 1.6 орчим их наядын санхүүжилт байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн гишүүдийг нэг харах ёстой байх. Учир нь Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авдаг эмч нар өөрсдөө энэ зөвлөлд орчихсон. Тухайлбал, сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сонгдо эмнэлгийн эмч захирал, төрийн албан хаагчдын эмнэлгийн захирал гээд байна л даа. Үүн дээр ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юу. Энэ зөвлөлийн гишүүдээсээ эхлээд анхаармаар байна. Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөр орох гэж дараалал хүлээдэг. БЗД-т гуравдугаар шатлалын маш олон эмнэлэг байдаг. Эдгээр эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүй асуудал үүсч байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн есөн гишүүнийг сонгох,чөлөөлх эрх нь УИХ-д байгаа. Тэгэхээр би үүнийг хариуцахгүй. Хуулийн дагуу ЭМ-ийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга хийж байнан. Үндэсний зөвлөлийн гишүүд энэ сангийн бодлогыг барьж, хэрэгжүүлнэ. Цаашлаад ЭМ-ийн даатгалын ерөнхий газар ЭМ-ийн  даатгалын сангийн санхүүжилт олгох. хаана зарцуулах уу гэдгээ хянадаг. Санхүүжилтээ зөв зарцуулж байгаа эсэхийг цахимаар хянах ажлыг зохион байгуулж байна. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.02/хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд 73 гишүүн ирж 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ.


Өнөөдрийн хуралдаанаар:

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-05-02 66.181.189.220

Чоно агнахыг хориглосноор олноор өсөж өвсөн тэжээлт зэрлэг амьтдыг барьж дуусгаад идэш хоол хомс мал хүн руу дайрч бна Агнах хугцаа зааж өх хэрэгтэй

Avatar

Chono alahiig horiglono 2025-05-02 202.126.91.172

Malii mah idej chadhgv vned hvreed bhad tsaanaasoo araatan hvrtel uurloj vnegvi sain zusloj idjel baiglde te mongolchudo?
Ene chin maliin mah vnegvidvvleh ekologiin tentsweriig barej bn sain idvvleh heregtei

Avatar

Нэргүй 2025-05-02 202.126.88.107

BAIGAL ZOHITSUULDAG YUM USAN TENEGEE

Avatar

Нэргүй 2025-05-02 202.55.188.88

чоноос өөр хийх ажил алга уу тендэрчин поп бямбацогтоо

Avatar

Нэргүй 2025-05-02 103.212.119.204

чонохэт үржиж байгалийн тэнцвэр алдагдсан бол а**а,цөарсөн бол үржүүлнэ л биз дээ гүцээшд .өөр ярих хийх ажил алга уу

Avatar

Нэргүй 2025-05-02 158.59.146.30

агнах гэж сайхан үг бас байнаа, самархатан, гуай.

Avatar

- bytslsn; 2025-05-02 172.58.57.249

NZMn. # y_;

Avatar

Чонын хүү 2025-05-02 202.126.91.49

чоныг утга учиргүй устгаж болохгүй, экологийн тэнцвэрт байдал алдагдана.

Avatar

Нэргүй 2025-05-02 178.174.229.45

IIM BALAI AMITAN DAA ENE BALAI ARDIIN NAMIIN BALAI AMITASIIG HARIN ***h HTEI . WOLF BOL HANGAIN AMITAN ENE TENEG HARIIN HAJUUD

Avatar

Нэргүй 2025-05-02 202.9.47.3

Чоно хаа сайгүй элбэг. Зүүн аймгуудын малчид ч гэсэн чоно их байна гэцгээж байна. Тиймээс чоныг авлах ёстой.

Avatar

иргэн 2025-05-02 62.55.205.86

Амьдрах орчин, хоол тэжээлийг нь хүн байхгүй болгосон болохоор л арга ядахдаа өлсөхийн эрхэнд чоно айлын хот руу өнгийж байгаа. Тэгэхээр учир зүггүй алаад байх хэрэггүй, ихэссэн газар нь жаахан зөвшөөрөл өгөөд л явна биз. Танай ховдынхон л байгалаа сүйтгээд, чонын амьдрах орчинг байхгүй болгож байгаа, яг чи өөрөө бидний амьдрах нийгмийг сорж, мөлжиж хөлжсөн шиг. Муухай хүн, авилгач.

Avatar

Нэргүй 2025-05-02 202.9.40.234

Чоно авна зарна гээд шааж аюөгнө лөө

Avatar

ЗОЧИН 2025-05-02 122.201.31.56

МАЛАА ХАРИУЛДАГ МАЛЧИН ХЭРЭГТЭЙ. ЧОНОНД БУРУУ БАЙХГҮЙ. ИЙМ БАЛАЙ ЮМНУУДЫГ ЧӨЛӨӨТӨЙ *л ДАГ БОЛЬЁ

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.181.182

Зэрлэг амьтад хүний хуулиар амьдрах боллоо доо.

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.189.202

Батлан хамгаалахын сайд нь ийм элий балай юм яриад байж байдаг хаха нээрээ яамаар ч юмбдээ

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.160.48

Ямар балтуушны сайд?!

Avatar

Бямбацогт 2025-05-02 104.247.251.192

За тэгвэл хэдэн АК-тай цэрэг явуулаад малын дайсан чоныг шүршүүлчихье

Avatar

Чоно 2025-05-02 202.9.41.21

Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг амьтан чинь чоно шүү дээ Чоногүй болвол бэлчээргүй болох байх

Avatar

Нэргүй 2025-05-02 139.5.219.209

Тэнэг с** вэ.100 тэмээг нь идэж байхад хаана айл хэсч явсан мал вэ

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.182.233

Эхлээд хулгайч сүүлгүй чононуудаа алаач. Чадахгүй байж….

Avatar

Зочин 2025-05-02 139.5.218.30

Гарчгийг нь уншихад ямар аймшигтай сонсогдож байнаа.

Avatar

иргэн 2025-05-02 62.55.205.86

Чи өөрөө үх за

Avatar

Зочин 2025-05-02 203.91.115.53

Өөр шиг нь хүн чононуудыг л алдаг болох юмсан.

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.178.196

ХАНГАИН ЧОНЫГ АЛИ ГЭД АЛЖ ЧАДАХГҮИ БУГА ГӨРӨС АДУ МАЛ ИДЭД ДУСЧ БАИНА

Avatar

зочин 2025-05-02 192.82.65.103

Бямбацогтын зөвлөх эрдэнэбат, одхүү нар яамны тендерийн наймааг байнга хийж байна. Үнийг зогсоомоор байна.

Avatar

Чоноос дор 2025-05-02 66.181.180.107

ГА-н Амгаланбаатар, энэ мэнэ гэж чононоос дор хулгайчууд бнаа

Avatar

Зочин 2025-05-02 82.144.201.2

Чоно агнахад лимит тогтоох нь зүйтэй болов уу, эс тэгвээс дарга нар чинь нөгөө хүчтэй машин, өндөр үнэтэй, дурантай буугаараа уралдан , хэдэн чонуудыг хоромхон зуур устгах байх даа…ккк

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.160.48

Энэ Бямбацогтыг харахаар зурам санаанд ороод байх юм?

Avatar

Нэргүй 2025-05-02 202.131.227.134

Өвчтэй, сул дорой мал, зээр, гөрөөсийг барьдаг чоногүй болох аваас өвсөн тэжээлтнүүд хэт өсөж, өвс ургамалгүй болж, жинхэнэ экологийн доройтол болно. Чоно бол экологийн цэвэрлэгч. Чөлөөтэй агнаж болохгүй. Малаа хариулгатай болго. Машин замд дайруулж үхсэн малын тоо чононд бариулснаас их байгаа шүү.

Avatar

Bat 2025-05-02 103.212.162.182

Алдаг гэж бичихгүй агнадаг гэж бичнэ. Арай л байна шүү

Avatar

даатгуулагч 2025-05-02 202.131.253.146

ЭМ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг яахаараа УИХ томилдог юм бэ. Төрөөс томилогдсон гишүүн төрийнхөө эрх ашгийг хамгаалахаас даатгуулагчийг бодно гэж байхгүй дээ. Төрийн эрх ашиг даатгуулагчийн эрх ашиг 2 зөрчилддөг

Avatar

Зочин 2025-05-02 139.5.219.133

Мөнхсайхан хоёр удаа сайд болчхоор хүн бишшдээ Хүрэлсүхийн хуурай дүү нар төрөөр тоглохоо болимоор юмаа

Avatar

Нэргүй 2025-05-02 202.126.88.115

Хэргт хутгаад холд2лж хулгай шааж.

Avatar

Нэргүй 2025-05-02 202.126.88.115

бузр системтэй шаацн. х***а манж лаларуудыг толгой-с хийдг шаацн. Нас төр эзлцндэ ингж лалартж

Avatar

Нэргүй 2025-05-02 202.126.88.115

Дархн төмрлөгиын үйлдвр яаасн мнгол хүн ажллж юм хийх-р х***а манжууд хэл ам-р бүлглж дайрч зайлулж бгаад ав хулгай хийжийн мнгол хүн улс орныхо төлөө юм лхиывл дайр ер нь л мншол хүн очсон газр х***а манжужд бүлглж дайрч холдулдг бүлгдг аргатай х***а манжууд очход дуугай болчдог.мнгол хүн очвол бөөн хэл ам хэрүүл болдг. Хулгайчууд бөөгнөрч хулгай хийх сансндахүрдг. х***а манжууд их сайнда биш нам төр эзлцндэ ингж бгаа шат бүрт эзлцн ямар сайн ч хүн бгаад х***а манж эзлэлтд бүлглүүлж аймар бу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж