Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сү ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг огцорсны дараа албан үүргийг нь түр үргэлжлүүлж байсан. Гэвч тэрбээр зургадугаар сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд албан тушаалаасаа огцорч буйгаа Пүрэв гаригт зарлав. Өмнөд Солонгост төрийн албан хаагч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд сонгуулиас дор хаяж 30 хоногийн өмнө албан тушаалаа орхих ёстой байдаг. Энэ журмын дагуу Хан Дак Сү дээрх шийдвэрийг гаргажээ.
Улмаар тавдугаар сарын 1-ний өдөр Сангийн сайд Чой Сан Мок түүний дараагийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Гэвч Үндэсний ассамблей Чой Сан Мокийг мөн огцруулахаар импичментийн санал хураасан тул тэр ч бас огцрохоо зарлажээ.
Ийнхүү тавдугаар сарын 2 буюу өнөөдрийн байдлаар Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ли Жу Хо ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байна. Тэрбээр ерөнхийлөгчөөс гадна ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэнэ.
Хан Дак Сүгийн ажлын албанаас мэдээлснээр тэрбээр Ли Жу Хотой уулзаж, засгийн газрын үйл ажиллагааг ямар ч нөхцөлд тасалдуулалгүй явуулахыг хүсчээ. Хан Дак Сүгийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд Юн Сук Ёлын оронд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Гэвч ердөө 13 хоногийн дараа мөн л импичменттэй тулгарч огцорсон юм. Үндэсний ассамблейн импичментийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хэрэгсэхгүй болгосноор Хан гуравдугаар сарын 24-нд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн суудалдаа эргэн ирсэн. Хан Дак Сүг байхгүй гурван сарын хугацаанд ерөнхийлөгчийн үүргийг Чой Сан Мок гүйцэтгэж байв.
Юн Сук Ёлын импичментээс хойш Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүргийг хэн хэн хэдий хугацаанд гүйцэтгэснийг доор товч байдлаар жагсаав:
- 2024 оны арванхоёрдугаар сарын 14: Юн Сук Ёлд импичмент зарласан тул ерөнхий сайд Хан Дак Сү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болов.
- 2024 оны арванхоёрдугаар сарын 27: Хан Дак Сүд мөн импичмент зарласан тул оронд нь Сангийн сайд Чой Сан Мокийг томилов.
- 2025 оны гуравдугаар сарын 24: Үндсэн хуулийн цэц Хан Дак Сүгийн импичментийг хэрэгсэхгүй болгосноор түүнийг эргээд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилов.
- 2025 оны тавдугаар сарын 1: Хан Дак Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр огцорч, түүний орыг Сангийн сайд Чой Сан Мок дахин залгамжиллаа.
- 2025 оны тавдугаар сарын 2: Үндэсний ассамблей Чой Сан Мокт импичментийн санал хураасан тул тэрбээр огцрохоо зарлаж, оронд нь Боловсролын сайд Ли Жу Хо ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдов.

Нэргүй 3 цагийн өмнө 202.179.24.70
ЁГ МҮЛ ГАРЦЫМ УУ ИН ЖЭН ЯЛАГДЦЫМУУ . ХАН ДУК ГЭТЭЛ ОГЦРОРСЫМ УУ. ЯДАЖ БАЙХАД НЭР УСЫГ НЬ ХОЛОИОН БАНТАН
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.186.62
Бантан цаашаа
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.179.187
SADARTLA SEKSDI90955877UILCHLNE
зочин 9 цагийн өмнө 66.181.184.24
Хан Док Су зөв бичээчээ.