Ньюс агентлаг 2025 оны тавдугаар сарын 2-нд болох үйл явдлыг тоймлон хүргэж байна
7:00 цагт:
АНУ-ын "Юнайтэд Эйрлайнс" ХХК-ийн Монгол-АНУ чиглэлийн нислэгийн нээлт Хөшигийн хөндий Олон улсын нисэх онгоцны буудалд болно.
9:00 цагт:
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" Төрийн ордонд болно.
9:15 цагт:
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2025-ыг тохиолдуулан зохион байгуулж буй “Хиймэл оюун ухааны эрин үе үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно.
10:00 цагт:
Багш оюутнуудад гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш оюутны стартап-2025” хөтөлбөрийн нээлт Багш оюутны хөгжлийн төвд болно. Холбогдох утас: 99229504
11:00 цагт:
Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.
11:30 цагт:
Бельги Улсад болох “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ын талаар ГХЯ-нд мэдээлэл өгнө.
11:30 цагт:
Уул уурхайн зохистой хэрэглээнд иргэдийн оролцоог дэмжих зөвлөлөөс Хармагтайн ордын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
11:40 цагт:
“Үндэсний бичиг өв соёл” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.
14:00 цагт:
“Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг Монголбанкнаас тодорхойлсон системийн нөлөө бүхий арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ байгуулах үйл ажиллагаа” Нийгмийн даатгалын ерөнхий газарт болно. Холбогдох утас: 86081326
14:30 цагт: Д
ХИС-ийн Гадаад хэлний институтээс зохион байгуулж буй Их, дээд сургуулийн суралцагсдын дунд "Сэтгэе, ярья” мэтгэлцээн, тэмцээн тус сургуулийн Соёлын төвд болно.
Нэргүй 2025-05-02 202.9.40.125
Оросоос их хэмжээгээр гурл оруулж ирээ х***а манж л******д ард түмнтэй тэсрлж улс газраа ав.