Анжелина Жоли Пакистанд очлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли Пакистанд очлоо

Холливудийн алдарт од Анжелина Жоли  үерийн улмаас 1700 гаруй хүн амь үрэгдээд байгаа Пакистан улсад очиж дэлхийн хүн бүхнийг тусламжийн гараа сунгахыг хүслээ. Тэрээр НҮБ-ын сайн санааны элчийн хувьд гамшиг тохиолдсон Пакистаны Жалоза орчмын нутгаар явж үрээ алдсан эхчүүд болон хэзээ ч буцааж авч чадахгүйгээр орон гэрээ алдсан иргэдтэй уулзжээ. Анжелина Жоли хэлэхдээ” Би тэдэнд хэзээ ч туслахад бэлэн гэдгээ мэдэр байна. Бусдыг ч  бас Пакистаны ард олонд тусламжийн гараа сунгахад анхаардыг нь хандуулах боломжтой гэж бодож байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Кино урлагийн 35 настай од эмэгтэй Пакистаны нутгаар явахдаа исламын шашны эмэгтэйчүүд өмсдөг юүдэнтэй урт хар нөмрөг өмсөн явж байжээ.

 
М.Наст

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж