Парисаас Мюнхен хүрэх зам: Аваргуудын лигийн түүхэн дэх шилдэг 5 финал

Парисаас Мюнхен хүрэх зам: Аваргуудын лигийн түүхэн дэх шилдэг 5 финал

1xbet Mongolia

Хуучнаар Европын цом буюу өдгөө бидний сайн мэдэх Аваргуудын лигийн финалын тоглолт бол Европын хөлбөмбөгийн оргил төдийгүй домгууд танигддаг тайз билээ. Зарим тоглолт нь гайхалтай тамирчдын ур чадвараар, зарим нь итгэмээргүй өрнөлөөрөө мартагдашгүй болдог. 2024-25 оны улирал тун удахгүй Мюнхенд өндөрлөж, аварга тодорно. Үүнийг тохиолдуулан "1xBet Монгол" танд тус тэмцээний 70 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг таван финалын тоглолтыг танилцуулж байна.

5-р байр: Реал Мадрид 4-3 Реймс, 1956 он

Европын цомын анхны шигшээ тоглолт Парисын Парк де Пренс цэнгэлдэх хүрээлэнд болсон. Францын Реймс 10 дахь минутад 2-0-ээр тэргүүлж, дараа нь 3-2 болсон ч Реалын Алфредо Ди Стефано, Хектор Риал нар түүхэн ялалтыг авчирсан.

Яагаад энэ финалыг сонгосон бэ? Тэмцээний анхны улирал л тааварлашгүй өрнөлтэй, сэтгэл хөдөлгөм финалтай болж, Европын гол тэмцээний чанарын стандартыг тогтоож чадсан.


4-р байр: Барселона 3-1 Манчестер Юнайтед, 2011 он

2011 оны Уэмблигийн финал бол хөлбөмбөгийн спортын төгс төгөлдөрийг харуулсан. Гвардиолагийн удирдсан Барселона зөвхөн финалд ялаад зогсохгүй бүх цаг үеийн шилдэг багуудын нэг болохоо харуулсан. Месси зогсоошгүй байсан, Хави бүх довтолгоог зохион байгуулсан, Иньеста өрсөлдөгчдөө нураасан. Манчестер Юнайтед тэдний эсрэг тийм ч удаан эсэргүүцэл үзүүлж чадаагүй.

Яагаад энэ финалыг сонгосон бэ? Нэг багийн төгс төгөлдөр тоглолт, нөгөө багийн нөр их хүчин чармайлт. Юнайтедын хичээл зүтгэлийг үгүй хийсэн Барселона бүх цаг үеийн шилдэг багуудын нэг гэдгээ нотолсон.


3-р байр: Манчестер Юнайтед 2-1 Байерн Мюнхен, 1999 он

Энэ шигшээ тоглолт "сүүлчийн мөч хүртэл найдвар бий" гэх хэлцийг бодит болгосон. Байерн тоглолтын эхэнд Марио Баслерийн гоолоор тэргүүлж, Шолл, Янкер нарын цохилт хаалганы шон, хөндлөвчийг онов. 91 дэх минутад Шерингем булангаас тэнцээний гоолыг хийж, ердөө хоёр минутын дараа Сульшер дахин булангаас хожлын гоолыг оруулсан.

Яагаад энэ финалыг сонгосон бэ? Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн гайхалтай төгсгөл.


2-р байр: Бенфика 5-3 Реал Мадрид, 1962 он

Амстердамын шигшээ тоглолт жинхэнэ утгаараа гоолын баяр болж хувирсан. Пушкаш эхний хагаст гурван гоол оруулсан ч 3-2 гэсэн харьцаатай хожигдож байсан Бенфика бууж өгөөгүй. Завсарлагааны дараа залуу Эйсебио хоёр гоол хийж, тоглолтын хэмнэлийг удирдаж байсан Колуна дахин нэг гоол нэмсэн. Үр дүнд нь Бенфика хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн хүчирхэг багуудын нэг Реал Мадридын хаалганд таван гоол оруулсан.

Яагаад энэ финалыг сонгосон бэ? Олон гоол, хувь тоглогчдын чадвар гялалзсан мөчүүд, өмнөх эриний бэлгэ тэмдэг болсон тоглолт.


1-р байр: Ливерпүүл 3-3 Милан (торгуулийн цохилт 3-2), 2005 он

2005 оны Истанбулын финал бол жинхэнэ түүхэн үйл явдал, домог.  Тоглолтын эхний минутад Малдини, дараа нь Креспо хоёр гоол хийж, Милан 3-0-ээр тэргүүлж эхэлсэн. Гэхдээ Ливерпүүл бууж өгөөгүй. Жеррард, Шмицер, Алонсо нар ердөө зургаан минутын дотор гурван гоол хийж, тоглолтыг тэнцүүлсэн. Нэмэлт цагт хаалгач Дудек цайз мэт хааж, торгуулийн цохилтоор баатар болсон.

Яагаад энэ финалыг сонгосон бэ? Фаворит багийн сэтгэлзүй нурж, дутуу үнэглэгдэж байсан багийн ялах хүсэл тэмүүлэл, хөлбөмбөгийн ид шидийг толилуулсан тоглолт.


Эдгээр тоглолтуудаас бид юу сурах вэ? "1xBet Монгол" танд амжилт, авьяас, хүсэл тэмүүлэл, хувь тавилангийн талаарх түүхүүдийг өгүүллээ. Өнөө үед олон зүйлийг урьдчилан таамаглаж болохоор болжээ. Хөлбөмбөг бол жинхэнэ сэтгэл хөдлөлийн спорт гэлтэй. Энэ спорт бидэнд гайхамшигт итгэх итгэлийг өгч, хамгийн найдваргүй мэт байдлаас ч ялах боломж байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж