Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах амлалт өгсөн.
Хэдхэн хоногийн өмнө Хойд бүсийн зөвлөлийн хурал болоход Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Монгол Улс бол зэсийн орон. Бид зэсийн баяжмалыг олон жил экспортод гаргалаа. Одоо аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлж нэмүү өртөг, ажлын байр бий болгон, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг нь болсон.
Зэс боловсруулах цогцолбор байгуулснаар Эрдэнэтээс гарч байгаа 600 мянган тонн 22-23 хувийн агуулгатай зэсийг хайлуулж эцсийн буюу катодын зэс үйлдвэрлэх юм.
Үйлдвэрийг дагаж дагуул компаниуд бий болно. Өөрөөр хэлбэл, гаргаж ирсэн катодын зэсээр усны хоолой, зэс утас, зэсэн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, зэсийн нунтаг хүртэл хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Зэс олборлож баяжмал болгох баяжмалаас катодын зэс гаргах явц нь эдийн засгийн агуулгаараа ач холбогдол багатай. Харин катодын зэсээс бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эдийн засгийн үр өгөөж 6-7 дахин нэмэгдэнэ. Зэс хайлуулах үйл ажиллагааны үед хүхрийн исэл ялгарна. Энэ ислийг фосфорит, фосфаттай нэгтгэж фосфоритын бордоог гаргах боломж бий. Хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд тулгамдаад буй бүтээгдэхүүн бол энэ юм. 1.1 тэрбум орчим ам. долларын өртөгтэй гадаадын хөрөнгө оруулалтаар бүтэх цогцолборын ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тендер зарлахын өмнөх шатанд явж байна” гэх мэдээллийг өгсөн юм.
Гэвч хөрөнгө оруулагчийнхаа биед нь халддаг иргэдтэй, төрийн бодлого нь сар, сараар өөрчлөгдөж хувирч байдаг Монгол Улсад хэн тоож ирж, төслийг санхүүжүүлэх вэ гэдэг асуудал толгойны өвчин болж хувираад байна.
Учир нь өнгөрсөн сард ураны төслийг эсэргүүцэгчид “Бдарах энержи”-гийн захирлын биед халдаж, дэлхий дахинд шившгээ хутгасан. Ийм том дуулиан дэлхий даяар цацагдсан үед Монгол Улсын Засгийн газар зэс хайлуулах цогцолборыг барьж байгуулах хөрөнгө оруулагчийг гадаад улсаас хайна гэдэг нүүрээ л ширлэсэн хэрэг юм.
Ядаж байхад өнгөрсөн хугацаанд төрийн томчууд нь оролцоод гадаадын хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг дээрэмдсэн хэргүүдээс шийдэгдсэн нь хэд билээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцдэг газарт 100 гаруй гомдол ирснээс 75 хувь нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа тухай эдийн засагч Д.Жаргалсайхан мэдэгдсэн нь бий.
Дээр нь парламент дахь 126 гишүүн дотор босоо С.Ганбаатараас эхлээд гадаадын хөрөнгө оруулалтад харшилтай, эго ихтэй попууд олон бий. Тиймээс 40 орчим жилийн нүүр үзэж буй зэс хайлуулах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах төсөлд хөрөнгө оруулагч олдох уу гэдэг нь Монгол Улсын хувьд энэ жилийн хамгийн чухал анхаарах асуудал болж хувираад байна.
Зэс хайлуулах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах амбиц хамтарсан Засгийн газрын төлөвлөгөөнд анх багтаж орж ирсэн зүйл биш. Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр анх ашиглалтад орсон үеэс яригдаж, судалгаа эхэлсэн байдаг. Гол нь энэ урт хугацаанд гацсан асуудал нь зэсийн баяжмалыг боловсруулах шатанд ялгарах хүхрийн хүчлээ хэрхэх вэ гэдэг технологийн шийдлийг олж чадахгүй байсантай холбогддог.
“Эрдэнэт” үйлдвэрийн инженерүүд өнгөрсөн хугацаанд зогсолтгүй эрэл хайгуулж хийж, гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласнаар гарцыг олсон. Ингэснээр төсөл ажил хэрэг болоход нэг алхмаар урагшилсан байна.
Гэвч боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай санхүүжилт дээр гацсан. Уг нь Монгол Улс стратегийн ордуудаасаа татвар, хураамжаар дамжуулаад овоо хэдэн тэрбумыг жил бүр олдог ч түүнийгээ ард түмэндээ тараагаад өгчихдөг. Ард иргэддээ тараахгүй болохоор төрд эзэн суусан хэд нь хуваагаад хулгайлчихдаг. Арчаатай төртэй байсан бол зэс хайлуулах боловсруулах үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэрээс улсад тушааж байгаа татвараар нь л бараг босгочих бүрэн боломж бий. Жишээ татвал, тус үйлдвэр 2024 оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 965 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж, Монголбанкинд 661 мянган ам.доллар тушааж байв.
Гэвч татварыг нь төсөвт төвлөрүүлж авахаа л урьтал болгож буй.
Иймээс хамтарсан Засгийн газар эл төслийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт татаж, төслийг хөдөлгөх зорилт тавьсан. Хэрэгжих эсэх нь хөрөнгө оруулагч нар хандах эсэхээс хамаарах болж байна.
Зэс хайлуулах үйлдвэр байгуулагдсанаар 60-80 тонн зэсийг бүрэн боловсруулж, нийтдээ 853 ажлын байр шинээр бий болно. Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах Монгол Улсын анхны автомашины цогцолбор үйлдвэрийг ч барихаар төлөвлөсөн юм.
Г.ХОРОЛ
ИРГЭН 6 цагийн өмнө 103.57.94.209
Монгол улс хэд хэдэн зэсийн үйлдвэр барих мөнгөөө МАН-АН-Н мафиуудад алдсан!!! Одоо гадаадаас гуйлга гуйдаг гуйлгачид Монголчууд болсон!!! МАН-АН-Н мафиуудын гайгаар Монгол улсад хөрөнгө оруулалт байхгүй болсон!!
Ард 7 цагийн өмнө 49.0.139.159
Алаагүй баавгайн арсыг хуваахаа гэж, арай эрт донсолж, доороо гаргаж байгаа юм уу даа. Хийх гэсэн хүнд арга бий юу…
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.187.121
Зэс хайлуулах үйлдвэр барих боломжгүй. Монголын зэс удахгүй дуусах бөгөөд засаг төр гадаадаас зээл авахгүй байсан нь дээр.
Нэргүй 9 цагийн өмнө 203.91.115.53
Хувийн хэвшил бол чадна. Төр чадахгүй. Харин хувийн компаниуд үйлдвэрээ босгоод ирэхэд төр дараа нь булааж авна гэж дайрна.
Алтан 9 цагийн өмнө 202.126.89.154
Ачит их д даатгавал чадна. Даанч өөрсдөө чадахгүй, өрөөлд итгэхгүй.
Нэргүй 10 цагийн өмнө 119.40.98.27
Ашигтай ажиллаад эхлэнгүүт өмхий намчид нь дайраад авчихдаг газарт хэн орж ирдгинй
Нэргүй 11 цагийн өмнө 202.21.125.22
Хөрөнгө оруулалтын үр дүнд улс орон хөгждөг, Дэлхийн тэргүүлэх гүрний удирдагчид хүртэл Х.О-чдийг урьж залж хадаг барих нь холгүй байдаг. Манайх энэ мөнгөний шантаажчингуудаа хатуу шийтгэж Х.О нараа хамгаалж байхгүй бол байрандаа эргэлдсээр хэн ч тоодоггүй газрын мухар болоход ойрхон байна
Нэргүй 11 цагийн өмнө 172.58.209.95
Эхлээд цахилгаан станцаа бариад эрчим хүчний хомсдол, хамаарлаас гарчих. Бусад нь дараа аяндаа болно
Нэргүй 12 цагийн өмнө 103.212.119.20
ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН ХУЛГАЙЧУУДАД ОЛДОХГҮЙ. ӨӨРӨӨ ОЛОН ЖИЛ ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙГ ГУДАРЧ БАЙСАН ХУЛГАЙЧ. УДАХГҮЙ ЯЛАА ҮҮРНЭ ДЭЭ.
Уул уурхайн элийн засагч, эксперт 12 цагийн өмнө 66.181.183.66
1. Эрдэнэт үйлдвэрийг IPO хийж, нээлттэй компани болгох хэрэгтэй.
2. Чили, Австали зэрэг улс зэсийг одоо хүртэл баяжмалаар нь экспор лож байгаа. зэс хайлуулах үйлдвэр байгуулахад асар их хөрөнгө оруулалт шаардахаас гадна хүнд үйлдвэрийн цогцолбор байж, байж тухайн улс ашигтай ажиллана. тиймээс зэсийг баяжмалаар нь экспортлох нь ашигтай.
Нэргүй 2025-05-02 202.21.104.2
ПОСПОРИН ГЭЖ БИЧДЭГГҮЙ. ФОСФОРИТ ГЭЭД БИЧ Л ДЭЭ.
йыб 2025-05-02 180.149.80.134
поспорит, поспат, поспоритын бордоо гэж юу байдаг юм Хорлоо бөөрөнхий хэлтэй н**ш минь
ngyiz 2025-05-02 172.59.225.254
mangarxf&
Иргэн 2025-05-02 103.212.117.122
фосфор, фосфоритын гэж бичих
Нэргүй 2025-05-02 66.181.185.25
Бэлэн мөнгө тараахаа болиод 1 үйлдвэрээ бариад явчаач!!!!
Нэргүй 10 цагийн өмнө 172.91.182.247
Цахилгаан станц л бариадххач ээ
Нэргүй 2025-05-02 202.9.40.125
Мнголбн бүх баялг 35 жил манж хужаагууд хулгайлж цөлсн.
trkni 2025-05-02 172.59.225.254
baliarx
Зоч 2025-05-02 59.153.114.254
Хөрөнгө мөнгө байгаа гэж бодож байна. Зориулах ёстой хөрөнгийг нь гаргаад барих хэрэгтэй. Цавчаа хулгайлаагаа больчих.
Нэргүй 2025-05-02 202.9.46.216
поспорит ба поспатын хөгжөөн наргиантай өгүүллэг
Иргэн 2 цагийн өмнө 202.55.188.82
Цавчаа хулгай хийсэн мөнгөөр хэд хэдэн зэс боловср.х үйлдвэр барьчих бсан биз. Хэдэн олигархи болон төрийн хулгайч нарын цөлмөсөн мөнгийг цуглуулчих зоригтон бвал МУ суга хөгжинө дөө. Тэр хулгайлагдсан маш их хэмжээний мөнгө хөрөнгө дэлхийн энд тэнд оффшлорт хэвтэж бгаа. Ямар ч үр ашиггүй. Тэгээд эдгээр хулгайчууд хэрэг нь мартагдахыг хүлээгээд хулгайлсан мөнгөө тас дараад бж бна.
Нэргүй 2025-05-02 66.181.179.187
SEKSDN80955877BOOW XXOJ TAWIYYLN
Нэргүй 2025-05-02 66.181.179.187
EKSDI80955877
Нэргүй 2025-05-02 59.153.113.146
Хөрөнгө оруулагч бол олдохгүй, харин зодох рекэтчин бол олдоно бүтэн арми сэтгүүлчдийн арми шиг бэлэн байна
Иргэн 2 цагийн өмнө 202.55.188.82
Ураны аюулаас ирээдүйгээ хамгаалахын тулд тийм юм болсон. Ураны цацрагийн аюул хөнөөлийг арилгаж болдог арга технологи бдаг бол юу гэж эсэргүүцэх билээ.Харин зэсийн үйлдвэр барина гэвэл рекетлэхгүй . Монголчууд арай ч тийм мулгуу биш.
Нэргүй 2025-05-02 202.131.234.234
сэтгүүлч тоогоо дахин нягтлаарай буруу бна шүү
Нэргүй 2025-05-02 59.153.113.197
үндэсний хэд ч барьчихвал барьчих л байх. даанч Монголын толгойтой бүхэн л эргээд улсад хурааж ав энэ тэр гээд дайрчихна л даа. монголчууд чинь Монголдоо өстэй улс
Нэргүй 2025-05-02 202.21.111.218
Хөрөнгөө өөрсдөө гаргаад харин мэргэжилтэнүүдийг урьж ажиллуулаад 100 хувь Монгол Улсын мэдлийн байж яагаад болохгүй гэж??? Дандаа л гадаадын хөрөнгө оруулалт гээд байх юм. Эцэстээ БНХАУ-ын хөрөнгө рхуулагчид л орж ирнэ шдээ. Хэт нэг улсын хөрөнгө оруулалт бүх салбарт дийлэнх болох нь ирээдүйд ЭРСДЭЛ үүсгэж болох талтай гэж харж байна даа. Гээд ямар миний саналыг аваа аж дээ…
Бодит байдал 10 цагийн өмнө 103.57.95.28
Дотоодын хэдээ үйлдвэрээ дөнгөж нээнгүүт хиншүү ганбаа мэтийн хулхи эх орончид нь улсад хурааж ав гээд бахирч эхлэх биз.Гадны хөрөнгө орууулагчаа амь насанд нь заналхийлж ,дээрээс нь зоддог хүмүүсийг цагдаа шүүх нь арга хэмжээ авахгүй далдуур өөгшүүлж байгаа улсад хөрөнгө оруулагч орж ирэх нь юу л бол!