АНУ татварын талаар Хятадтай хэлэлцээ хийхийг хүсч байна

АНУ татварын талаар Хятадтай хэлэлцээ хийхийг хүсч байна

АНУ татварын талаар Хятадтай хэлэлцээ хийхийг хүсч байна

АНУ-ын төлөөлөгчид Пүрэв гаригт (2025.05.01) зах зээл болон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хүндрэл учруулсан татварын тарифын талаар хэлэлцэхээр Хятадын албан тушаалтнуудтай холбогджээ. Одоогийн байдлаар, АНУ-ын зүгээс Хятадын импортод 145 хувийн нэмэгдэл тариф ногдуулсан бол Бээжин хариуд нь 125 хувийн татвар ногдуулж буй. Хятадын төв телевиз "CCTV"-гийн харьяа Юйюань Таньтянь агентлаг Пүрэв гаригт мэдээлснээр, Вашингтон олон арга зам, сувгаар Хятадтай тарифын асуудлаар хэлэлцэх гэж идэвхтэй холбогдож байгаа аж.

Мөн "Хэлэлцээ хийх талаас харахад АНУ сандарч эхэлсэн. Трампийн засаг захиргаа олон талын дарамтад орсон байна" гэж тус агентлаг онцлон тэмдэглэв.

"AFP" агентлаг Вашингтоны төлөөлөгчид Бээжинтэй холбогдох гэж оролдож байгаа гэх мэдээллийн тодруулахаар Хятадын Гадаад хэргийн яамд ханджээ. Үүний хариуд яамны зүгээс "АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын тарифын талаар хэлэлцээ хийхээр удаа дараа хандсан" гэх тайлбарыг өгсөн байна. Мөн Трамп Мягмар гаригт цахим хуудаснаа "Хятадтай хэлэлцээр хийх маш өндөр магадлалтай. Гэхдээ бид гэрээг өөрсдийн нөхцөлөөр хийх болно, мөн энэ нь шударга байх ёстой" гэж мэдэгдсэн байна. Харин Бээжин ямар нэгэн хэлэлцээр явагдаж байгаа гэдгийг эрс няцааж, АНУ-ыг шударга, хүндэтгэлтэй, харилцан ашигтай хэлбэрээр яриа хэлэлцээ хийхийг удаа дараа уриалсан юм. Гэсэн ч Хятадын Гадаад хэргийн яам энэ долоо хоногт олон нийтийн цахим хуудаснаа "Хэзээ ч сөхрөхгүй!" гэх видео бичлэгийг цацаж, хэрвээ шаардлагатай бол худалдааны дайнд эцсээ хүртэл тэмцэх болно гэж мэдэгджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: TUKO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-01 202.9.40.234

Хошного Трамп

Avatar

зочин 2025-05-01 66.181.160.70

Гол нь энэ хоёр улс засаглалын асар их ялгаатай улс …Трамп бол ард түмнээс сонгогдно Тэхээр бүх юм сонгогчдын санаа сэтгэлд нийцэж байх ёстой . Харин Си Зин Пинд сонгогч гэж байхгүй ..Зөв гэж бодсоноо л эцэсд нь тултал хийнэ ! Хэнч саад болохгүй .Үүгээрэй Хятад арай давуу талтай юм да .

Avatar

Оноч 2025-05-01 103.57.94.215

Хятад гол нь бэлтгэлтэй олон жил үндэсний аюулгүй байдал, тал талын тэнцвэр бүх юмаа төрийн том бодлогоор хийдэг байхгүй юу. Си өөрөө мэдээл дураараа тэгнэ гэж байхгүй, төрийн судалгааны том том институци ажиллаад хятад оронд юу яаж ашигтай байх уу гэдгийг тодорхойлж гаргаад батлаад хэрэгжүүлээд л явчихна. Батлах хэрэгжүүлэх явцын хүний нөөцийг нам базах нь л Си-гийн ажил. Нам дотор хүчний балансыг зөв барьж нам гэдэг тэр том хүч 100 сая хүнтэй системийг базсан байхад хятад орон хаачих уу?

Avatar

Оноч 2025-05-01 103.57.94.215

Яг одоогийн нөхцөлд 1,5 тэрбум хүнтэй хятад орны дотоодын хэрэглээн дээр өсөлтийн фокус явж байна, дээр нь африк байна. Нийт дэлхийн худалдааны ихэнх буюу 50-иас дээш хувь нь хятадтай түнш болчихсон ийм нөхцөлд ганц америкийн зах зээлийг хаясан ч хятад яах ч гүй нөхцөл байдалд байна л даа. АНУ өөрийн зах зээлийг хамгийн том бүх дэлхий зөвхөн АНУ-тай л хэл амаа ололцож байж амьд үлдэнэ гэж хоосон итгэл үнэмшил дээр бна.

Avatar

Нэргүй 2025-05-01 202.21.111.218

Бодлогогүй дарамтлагч, зөнөг өвгөнийг зөрүүлээд хашраах хэрэгтэй. Энхийн хэлэлцээр ярьж байснаа одоо 180 градус эргэж Украйнд з****г нийлүүлнэ ч гэх шиг. Үнэхээр орон гаран юм. Гэхдээ АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг гадагш нь ач холбогдолгүй элдэв санхүүжилт хийдгийг зогсоох нь зөв: Ялангуяа зэвсэглэл, дайн байлдааныг өдөөдөг, ядуу буурай болон хөгжиж буй орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог, өөрсдийгөө дэлхийн цагдаа гэж эндүүрч хөрөнгө мөнгө цацдаг явдалаа зогсоох хэрэгтэй.

Avatar

zochin 2025-05-01 24.37.154.82

ЗӨВ хө

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.187.121

Европийн орнуудад ногдуулах тарифаа өсгөөч ээ! Балиар дайн хийх дуртай юмнуудыг хашраах ёстой.

Avatar

Нэргүй 2025-05-01 202.126.89.65

HARAGSH

Avatar

Нэргүй 2025-05-01 202.21.111.218

Тийм шүү

Avatar

Нэргүй 2025-05-01 202.126.88.115

Худ ш** ану хужааг дампурлнаа.

Avatar

Зочин 2025-05-01 66.181.178.146

Трамп хятадуудыг татвараар буулгаж авна гэж эхлээд бодсон. ГЭТЭЛ ХЯТАДУУД "Одоо бид энэ асуудалд анхаарахгүй, Трамп дахиад татвараа нэмнэ үү байна уу бид тоож авч үзэхгүй" гэж хэлээд юм ярихаа больсон.Одоо ТРАМП ГУЙЖ ЭХЭЛЖ БАЙНА. МАНЬ ХҮН БУРУУ ТООЦЖЭЭ ХӨӨРХИЙ

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.176.93

ENE MEDEELEL HUDLAA BNA HAYTADIIN ZASGIIN GAZAR TATVAR BUURUULAH TALAAR UURSDIIN COMPANYUUDTAI NUUTS UULZALT HIIJ EHELSEN BAINA LEE HAYTADUUD BUR ZARIM TATVARAA 0 BOLGSOSON SHUUU

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.180.233

HAHA BITGII SHAAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж