Цус, ус хоёр хамт урсаж болохгүй

Цус, ус хоёр хамт урсаж болохгүй

Цус, ус хоёр хамт урсаж болохгүй

Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын бүс нутаг дахь аялал жуулчлалын алдартай бүсэд буутай этгээд гал нээснээр 26 жуулчин амиа алдсан хэрэг дөрөвдүгээр сарын 22-нд гарсан билээ. Сүүлийн жилүүдэд энгийн иргэд рүү чиглэсэн ийм томоохон хэмжээний халдлага огт гараагүйг Кашмирын ерөнхий сайд Омар Абдулла хэлсэн.

Тодруулахад, Кашмирын бүс нутагт 1990-ээд оноос хойш зэвсэгт салан тусгаарлагчдын бослого олон удаа гарч, мянга мянган хүний амь хохирсон. 1947 оны наймдугаар сарын 15-нд Британийн Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсны дараа тус улс Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс болон хуваагдсан түүхтэй. Энэ цаг үеэс хойш Кашмир нь Энэтхэг, Пакистаны газар нутгийн маргаантай бүс болсон юм.

Тэгвэл сүүлийн удаагийн цуст халдлагын дараа талууд харилцан хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, Пакистан улс Энэтхэгийн нислэгүүдэд агаарын орон зайгаа хаах, виз олголтыг зогсоох арга хэмжээ авчээ.

Харин Энэтхэг улс Дэлхийн банкны зуучлалаар байгуулсан Инд мөрний усны гэрээг түдгэлзүүлж, хамгийн хүчтэй, онцгой зэвсгээ ашиглаад байна.

Энэхүү гэрээг 1960 онд байгуулсан бөгөөд Энэтхэг, Пакистан хоёрын хооронд байгуулсан ус ашиглалтын тухай олон улсын гэрээ юм. Хоёр улсын хооронд хурцадмал байдал удаан үргэлжилсэн ч гэлээ Инд мөрний усны гэрээ 65 жил хадгалагджээ.

Гэрээний маргаан үүссэн нэг онцгой тохиолдол нь 2016 он. Тухайн үед Кашмирын бүс нутаг дахь Энэтхэгийн цэргийн бааз халдлагад өртөж, 19 цэрэг амь үрэгдсэн. Үүний дараа ерөнхий сайд Нарендра Моди "Цус, ус хоёр хамт урсаж болохгүй" гэх алдартай үгээ хэлж, усны гэрээг дахин авч үзэхээ мэдэгдэж байв. Пакистан үүнийг гэрээний зөрчил гэж үзэж, Дэлхийн Банкинд гомдол гаргасан. Эцсийн дүндээ гэрээг бүрэн цуцлаагүй боловч Энэтхэг улс гэрээг хатуу мөрдөх биш эсрэгээрээ өрсөлдөөнт маягаар ашиглах алхмууд хийж эхэлсэн юм.

Тэгвэл энэ удаад Энэтхэг улс Пакистаныг маргаантай бүс нутагт терроризмыг дэмжиж байна гэж буруутган, анх удаа гэрээг түр зогсоов.

300 сая орчим хүнийг тэжээдэг Инд мөрний урсгал тасалдсан нь Ази тивд хамгийн удаан үргэлжилсэн мөргөлдөөний галыг улам дэврээх төлөвтэй байна. Пакистан улс усны урсгалыг хязгаарлах аливаа алхмыг дайны үйлдэл гэж тооцох болно гэдгээ анхааруулав. Энэтхэгийн Усны сайд засгийн газрынхаа шийдвэрийг түүхэн шийдвэр гэж сайшаагаад, "Инд мөрний дусал ч ус Пакистан руу урсахгүй" гэжээ. Харин Пакистаны Гадаад хэргийн сайд Билавал Бхутто Зардари хариуд нь "Энд Инд мөрөн эсвэл тэдний цус л урсах болно" гэж анхааруулсан байна.

Цөмийн зэвсэгтэй хоёр улсын одоогийн хямралын талаар Лондонгийн Кингс коллежийн профессор Дааниш Мустафа хэлэхдээ "Хамгийн том эрсдэл бол аль аль талдаа хэт их хариу үйлдэл үзүүлэх явдал юм" гэжээ.

1960 онд Энэтхэгийн ерөнхий сайд асан Жавахарлал Неру, Пакистаны ерөнхийлөгч Аюб Хан нарын гарын үсэг зурж байсан уг гэрээний дагуу зүүн гурван гол болох Рави, Сутлеж, Биасыг Энэтхэгт, баруун гурван гол Индус, Ченаб, Желумыг Пакистанд ашиглах эрхийг олгосон юм.

Пакистаны хөдөө аж ахуйн 80 орчим хувь, цахилгаан эрчим хүчний 30 гаруй хувь нь баруун гурван голоос хамаардаг. "Инд мөрний усны гэрээг энэ олон жилийн турш өчнөөн дайн, хурцадмал байдлыг даван туулсан. Усыг зэвсэг болгох ёсгүй" гэж Пакистаны Үндэсний ассамблейн гишүүн Шармила Фаруки хэлжээ.

Өдгөө Пакистан улс Энэтхэгийн шийдвэрийг сөрөх хууль зүйн бүх л арга замыг хайж байна. Тэр дундаа гэрээ, маргаан аль алиныг зуучилж байсан Байнгын арбитрын шүүх, Дэлхийн банкны хөндлөнгийн оролцоог эрэлхийлж байгаа аж.

Пакистанд учирч буй шууд эрсдэл бол урьдчилан таамаглах аргагүй байдал. Гэрээнд заасны дагуу Энэтхэг улс үер, усалгаа, усан цахилгаан станцын төлөвлөлтөд чухал ач холбогдолтой ус зүйн мэдээгээ хуваалцах ёстой. Ялангуяа борооны улиралд энэ мэдээг хуваалцах нь нэн чухал.

Гэхдээ Энэтхэг улс их хэмжээний усыг тэр дор нь хаах, эсвэл өөр тийш нь чиглүүлэх тийм амар биш гэдгийг зарим мэргэжилтэн хэлж байна. Голын гольдрол өөрчлөх нь мэдээж дэд бүтцийн асар том ажил. "Пакистаны хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлөх хэмжээний ус хадгалах хүчин чадал Энэтхэгт дутагдана" гэдгийг Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Абид Сулери хэлж байна. Энэтхэгт одоогоор баруун гурван голын усыг хуримтлуулах, өөр тийш нь урсгах дэд бүтцийн боломж бололцоо байхгүй.

Энэтхэг, Пакистан хоёрын хэн хэнийх нь хувьд эмээж буй зүйлс ч бас бий. Пакистаны хувьд Энэтхэг улс далангаар түр саатуулсан усаа гэнэт урсгаж, сүйрлийн усан бөмбөг илгээх вий гэсэн айдас. Харин Энэтхэгийн хувьд Пакистан улс хилийн дагуух ус зайлуулах хоолойг хаах вий гэсэн айдас бий. Хэрвээ Пакистан улс ус зайлуулах хоолойгоо хаавал хортой бохир ус Энэтхэгийн тариалангийн талбайд хүрч, үерлүүлэх эрсдэлтэй.

Мөн Пакистаны холбоотон Хятад улс Энэтхэгийн олон сая иргэний амь амьдралтай холбогдох гол мөрний дээд хэсгийг хянадаг. Модигийн 2016 онд хийсэн мэдэгдлийн дараа Хятад улс Энэтхэгийн Брахмапутра гэгддэг Ярлунг Цанпогийн цутгалыг хаасан. Энэ нь Хятад улс Пакистаныг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж Энэтхэг үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: Financial Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2025-05-02 112.72.9.170

Монгол Улс усаа хаавал Оросын Байгал нуур усгүй болно, усны эх үүсвэр нь Монгол учраас Оросын ашиг сонирхол маш их.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.162.79

тэгээд хаагаач, хулчгар новшоо!

Avatar

-ylcuin; 2025-05-02 172.59.225.254

clfxz

Avatar

T 2025-05-02 172.59.225.254

?;

Avatar

who cares uursdiiguu yaaya gej bna 2025-05-02 202.126.89.49

who cares uursdiiguu yaaya gej bna scooter dygyind dairyylchih geed

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж