"Тесла" компаниийн удирдах зөвлөлийн гишүүд Элон Маскийг орлох шинэ гүйцэтгэх захирал хайж, энэ төрлийн фирмүүдэд хандсан гэх мэдээлэл Лхагва гаригт цахим сүлжээнд гарчээ. Тэгвэл ТУЗ-ийн дарга Робин Денхолм энэ мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр цахим хуудсандаа "Энэ бол үнэхээр худал мэдээлэл. Бид өсөлтийн төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх Элон Маскийн чадварт бүрэн итгэлтэй байна" гэжээ.
Элон Маск өөрөө ч энэ мэдээллийг үгүйсгэж, санаатай худал нийтлэл гэжээ.
Тэрбээр Трампийн засаг захиргаанд зарцуулах цагаа эрс багасгаж, "Тесла"-ийн ажилд анхаарна гэдгээ саяхан мэдэгдсэн билээ. Холбооны цомхотголыг хариуцсан Засгийн газрын үр ашгийн хэлтэс гээчийг Маск удирдсан нь Трампийн засаг захиргааны хамгийн маргаантай асуудлуудын нэг. Түүний "Тесла"-аас хол байсан хугацаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоох болсон юм.
Трамп, Маск нарын хамтралаас болж "Тесла"-г эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн ч багагүй гарсан билээ. Өдгөө "Тесла" хамгийн эгзэгтэй цаг үедээ ирээд байна. Дэлхий даяар өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед Маск хямд үнэтэй цахилгаан тээврийн хэрэгслийн амлалтаасаа татгалзаж, жолоочгүй такси болон хүн дүрст роботуудыг нэвтрүүлэхээр шийдсэн. Энэ нь "Тесла"-ийн ирээдүй автомашин биш хиймэл оюун ухаан, робот техникийн компани болохыг онцолжээ.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.176.93
MUSK CHI SAIN HUN SHUU DELHIID MASH IH ZUIL HIIJ BAIGAA