SOS: ХЭҮК-ын илтгэл доторх ЭМГЭНЭЛ

SOS: ХЭҮК-ын илтгэл доторх ЭМГЭНЭЛ

SOS: ХЭҮК-ын илтгэл доторх ЭМГЭНЭЛ

Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлээс зарим тоо баримтыг дурдахад, хүчингийн гэмт хэргээр 2020-2024 онд 14-17 настай хохирогч болсон хүүхдийн тоо 66 байснаа 119 болж өссөн бол бага насны хохирогч хүүхдийн тоо тэрнээс их буюу 138 байсан хэргийн тоо 247 болж өссөн байх юм.

Хүүхэд эцэг эхийнхээ гарын шүүс болж, хүчирхийлэлд өртсөн гэдгийг сонсоод халаглаж, хөөрхийлөх хүн олон. Гэтэл бодит амьдрал дээр томчуудад хариуцлага тооцож чаддаг бил үү. Тухайн цаг үедээ нийгмийн сүлжээгээр "шуураад" л мартдаг.  Цаана нь хүүхэд нийгмийн золиос болж, амь нас эрүүл мэндээрээ хохирч үлддэг.  Хүчирхийлэл тэр дундаа хүчингийн гэмт хэрэг гол төлөв төрсөн гэр оронд эсвэл хамаатан садныд үйлдэгдэж байгааг албаныхан хэлж байгаа юм. Энэ бол анхаарах ёстой асуудал. Хүчирхийллийг ойр дотны хүмүүс нь үйлдэж байгаа учраас хэргийг нуун дарагдуулах шалтгаан болдог байна.

Сүүлд бага насны хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг гэмт хэрэгт холбогдох ял шийтгэлийг чангатгасан хэдий ч энэ тоо буурахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн хохирогчдын тоо бидэнд мэдэгдэж байгаагаас олон байж болзошгүй. Тиймээс "Энэ төрлийн гэмт хэргийг бүр нарийвчлан судлах шаардлага байна. Өмнө нь энэ чиглэлээр хийсэн судалгаанууд цагдаа, прокурор, цол хамгаалах үүднээс хийж, хязгаарлагдмал хүрээнд ашигладаг байсан. Холбогдох байгууллагуудын төлөөллийн ажлын хэсэг гаргаж, бага насны хүүхдийн хүчирхийлэхийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай" гэдгийг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан үгэндээ онцолж байв.

Мөн тэрбээр "Статистик мэдээллийг харахад үнэхээр харамсмаар байна. Монгол Улс өнөөдөр хүүхдээ хамгаалж чадахгүй байна гэж дүгнэсэн. Энийг бид бүх түвшиндээ анхаарах ёстой. Хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчим бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрхийг хамгаалах журам жишээ нь шинэчлэн найруулсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар гарах ёстой байтал өнөөдрийг хүртэл гараагүй байна. Гэтэл хууль нь 2024 оны нэгдүгээр сард батлагдаж, есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байдаг. Бид хүүхдийн асуудлыг томчуудын үгээр байдаг мэт хандаж ирсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байна. Монгол Улсад хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх асуудал учир дутагдалтай байгаад шууд холбоотой. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой орхигдсон хэд хэдэн асуудал байна.

Энэ тоо өсч байгаа нэг шалтгаан нь Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан 14 наснаас доош хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох асуудал.

Өнөөдөр хүүхдийн бэлгийн бойжилт эрт эхэлдэг болсонтой холбоотойгоор 13, 14 настай хүүхдүүд хоорондоо үерхэж, бэлгийн харьцаанд орох тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд тэр хуулийн заалтаар гэмт хэрэгтэн болох явдал нийтлэг болж, өсч байна. Хүүхдүүдэд бэлгийн боловсролыг багаас нь олгож, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бусдыгаа хамгаалах сургалт мэдлэгийг олгох шаардлагатай байна. Үүнээс гадна бага насны хүүхдүүдтэй холбоотойгоор бэлгийн гаж зан үйлтэй хүмүүсийг Монголд оношилж тогтоодог зохицуулалт байхгүй. Тэгэхээр бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж таашаал авдаг хүмүүсийг шинжилж, оношилдог баймаар байна" гэдгийг чуулганы хуралдаан дээр хэлсэн юм.

Эрүүл мэндийн яамнаас осол гэмтлийн сүүлийн таван жилийн статистикийг гаргасан байна. Үүнд, 2019-2023 онд ослын улмаас эмнэлэгт хандсан 844 мянган хүн байгаагаас 0-14 насны 260 мянган хүүхэд осолд өртсөн бол хүчирхийллийн улмаас 0-14 насны 4262 хүүхэд хандсан байна. Зам тээврийн ослын улмаас 320 хүүхэд нас барсан байна. Тодруулбал, 0-4 насны 140, 5-9 насны 79, 10-14 насны 101 хүүхэд байна. Амиа хорлолтоор гэхэд, 5-9 насны есөн хүүхэд, 10-15 насны 65, 15-19 насны 179 хүүхэд гээд нийт 253 хүүхэд амиа хорлосон байна.

Нөгөөтэйгүүр,  хүүхдийн эрх зөрчигдсөн тухай дуулиан дэгдэхэд УИХ хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлж, аргалж ирсэн. Түүгээрээ ч шоудагсад олон. Гэтэл хүүхдийн эрхийг хамгаалахад Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлахаас гадна ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй гэр бүлд онцгой анхаарал хандуулж, сэтгэл зүйтэй нь ажиллахгүй бол золиос нь хүүхэд болж байна гэдгийг эрх баригчид болоод хууль тогтоогчид хэзээ ойлгох вэ. Хэчнээн хүүхдийн нулимс, амь нас хэрэгтэй юм бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганбат 7 цагийн өмнө 59.153.87.227

ХЭҮК Илтгэл 24 авах юм байхгүй бөөн тоо баримтын copy хэдэн цагдаа нарт хичээл орсон аар юм алга даа

ХЭҮК АЖЛАА ХИЙ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.57.93.37

АЙМШИГТАЙ СТАТИСТИК ТОО БАЙНА.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 203.91.115.53

Хэүк гэж ажлаа огт хийдэггүй хүүрэн байгууллага. Хэдэн гахайнууд л дээр нь чихэлдээд байна. Сумын хүрээнд ямар хүчирхийлэл, хүчин явагдаж буйг огт хянадаггүй. Төвийн хэдэн аймаг дотор гэхэд л үс босмоор муухай хэргүүд арзалзаж байна.

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.160.48

Хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг өсч байгаа нь манай нийгмийн ёс суртахуун ёроолдоо хүрсний илрэл!!! Хүүхдийн зан араншин, ёс суртахуун, хүмүүжилд эцэг, эхийн зан араншин, ёс суртахуун үууд нөлөөлдөгтэй адил ард иргэдийн ёс суртахуунд Төр засгийн букар булай үйлдэл үлгэр дууриал болж байдаг!!!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 203.91.115.53

Угаасаа манайд хэзээнээсээ морал этик байгаагүй. Ёс суртахуун гэдэг чин буруу орчуулсан зохиомол үг. Ямар ч утга илэрхийлэхгүй.

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.160.48

Төр засгийн дээд албан тушаалтнуудын авир араншин ард иргэдийн ёс суртахуунд шууд нөлөөлдөг, үлгэр дууриал болдог жамтай!!! Төрийн албан тушаалтнууд өөрсдөө хулгай хийдэг алаа ард иргэдээ хулгай хийж болохгүй гэж уриалах ёс суртахууны эрхгүй!!! Энд "Хулгай" гэдэг үгээр бүх л ёс бус үйлдлийг төлөөлүүлэв!!

Avatar

Нэргүй 2025-05-02 43.242.242.59

манай орон харгис капиталист нийгэм байгуулж байгаа. Ийм нийгэмд хэн чадалтай л амьдардаг хуультай. улс орон хүүхдийн төлөө явдаггүй. харин аав ээж нь явах учиртай. Гэтэл одооны аав ээж нар нь ихэвлэн ажил хийдэггүй, боловсролгүй, архичин, я***н, хар тамхичин ёс зүйн доголдолтой хүмүүс байна. Эцэг эхийн үүргийг огт мэддэггүй. Нохой гөлгөө гаргаад хаяад явчихдаггүй. ийм л хүмүүс манай нийгэмд амьдарцгааж байна.

Avatar

Иргэн 2025-05-02 202.131.227.82

Хайран хүүхдүүд. Улс хамгаалалтандаа аваад эцэг эхийх нь эрхийг хасмаар юм

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.176.42

ХҮХДЫГ ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГАЛАГЧ ХАРИУЦАХ ЁСТОИ

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.179.187

SEXSEER VANXANDI80955877BOOBN XXNO XUCHINDUULI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж