Өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайдын гаргасан ёс зүйн асуудлаас болж Ардчилсан намаас уучлалт гуйх мэдэгдэл шаардлагыг гаргаад буй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2025.05.01/ УИХ-ын чуулганаас завсарлага авч байгаа АН-ынхны үйлдлийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр, олон талт асуудлууд бий. Нэгдүгээрт, яагаад ийм асуудал үүсэх болов гэдэг. Миний дүгнэж байгаагаар 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ялсан намын дарга Ерөнхий сайд хийж ирснээр парламент, Засгийн газрын дэргэдэх хууль зүйн хэлтэс тасаг шиг л явж ирсэн. Энэ байдал Үндсэн хуульд зааснаар өөрчлөгдөж, парламентын засаглалтай улс орон шүү гэдгээ сануулж байгаа нэг том үйлдэл гэж харж байгаа. Нөгөө талдаа парламент Засгийн газрын өргөн барьсан хуулийг ёсчлон баталдаг нэг процесс мэтээр Засгийн газар хардаг болсны илэрхийлэл юм болов уу гэж Ерөнхий сайдын үгнээс дүгнэж байгаа. Уучлалт гуйх эсэх асуудлын тухайд парламентад ус, агаар мэт дутагдсан зүйл бол мэдлэгт суурилсан мэтгэлцээн явагддаггүй.
УИХ-ын гишүүдийн асуултад сайд нар хариулах үүрэгтэй. Гэтэл худал ярьдаг. Асуултаас бултдаг. Зарим нь хуралдаа ч суудаггүй учир дутагдалтай зүйл олон бий.
Уучлалт гуйх эсэх асуудлын тухайд хуулиа дагах уу, хүн чанараа дагах уу гэдэг хоёр асуудал. Хуулиараа бол Ерөнхий сайд УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүн чуулганы үеэр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Хүн чанарын хувьд үл ойлголцох, ойлголцох зүйлс бишгүйдээ болдог. Би байсан бол хувьдаа өрөөнд нь ороод уучлалт гуйна.
Зочин 2025-05-01 139.5.219.133
мөнгөтэй юм чинь энэ улсад тойрогтоо юм хийчих байх гэж сонгодог харин энэ нөхөр өөрөө л дахин баяжих гэж гишүүн болдог
Нэргүй 2025-05-01 66.181.180.146
эр хүн ийм л байдаг. унаж босож, туг ч мандуулж тугал ч хариулж үзсэн залуу шүү. энэ хүнийг төрийн ажилд сайн ашиглах ёстой.
Нэргүй 2025-05-01 66.181.179.187
SEKSEER TAICHNA80955877ANUSDI
Нэргүй 2025-05-01 66.181.179.187
SEXZDN VANXANDI80955877SHAALGAAD VANXANDI
Хэг ёг 2025-05-01 103.57.95.123
Чи хариулдаг байлуу
Нэргүй 2025-05-01 202.9.40.247
Энэ бас нэг луйварчин. аавтайгаа нийлээд монголын баялагыг хууль бусаар авсан хүн мөн. Гэвч иргэд энэ хүний үйлдлийг дэмжиж сонгосон. Манай иргэд луйварчдад яагаад ийм их сайн байдаг юм бэ. Хэдэн төгрөг өгнө гэж боддог юм болов уу. уул нь шударга цэвэр хүмүүст сайн байх учиртай биш үү. Нийгмийн ёс зүй буруу тийшээгээ яваад байна даа
И 2025-05-01 139.5.217.37
Яг үнэн. Баян юм чинь хэдэг бор юм өгөх бх ядахнаа хулгай хийхгүй бх, тойрот бол улсын төсөвт лоббидож бгаад цэцэрлэг сургууль суулгачих бх… г.м. бодлоор мөнгөтэй хүнийг сонгочихдог шиг бшаам.
Нэргүй 2025-05-01 188.162.254.94
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!