Япон: Жуулчдад сургуулийн соёлоо танилцуулдаг болов

Япон: Жуулчдад сургуулийн соёлоо танилцуулдаг болов

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Япон: Жуулчдад сургуулийн соёлоо танилцуулдаг болов

Японд "Kimino High School" буюу "Танай ахлах сургууль" нэртэй гадаадын жуулчдад зориулсан хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрт хамрагдсан аялагчид Японы сургуулийн амьдралтай танилцах боломжтой.

Сургууль Токиогоос зүүн өмнөд хэсэгт 60 км зайд байрлах Чиба мужид байдаг. Хөтөлбөрт оролцохыг хүсэгсэд 35 мянган иен төлөх ба үүнд нь сургуулийн дүрэмт хувцас, калиграф болон бусад хичээлд хамрагдах багтана. Биеийн тамирын хичээлийн үеэр Японы уламжлалт спорт тоглоомоор тоглох боломжтой. Үүнээс гадна Японы бүх л сургуулийн хүүхдүүдийн нэгэн адил газар хөдлөлтөөс сэргийлэх хичээлд хамрагдана. Мөн өдрийн хоол идэж, өдрийн төгсгөлд ангиа цэвэрлэнэ.

Уг хөтөлбөрт хамрагдсан АНУ-ын иргэн, 29 настай Жэйсон Ву Японд 10 удаа иржээ. Тийм учраас ахлах сургуулийн соёлтой танилцах нь түүний хувьд цоо шинэ зүйл байсан аж.

"Undokai" компанийн санаачилсан энэ төсөл нь Токио, Киото зэрэг хүн бүрийн зорьдог хөл хөдөлгөөнтэй газрын ачааллыг бууруулах давуу талтай.

Мөн "Jujutsu Kaisen", "Ouran High School Host Club" гэх зэрэг Японы хүүхэлдэйн кинонуудад ахлах сургуулийн амьдралыг харуулдаг учир энэ хөтөлбөрийг сонирхох хүн олон болжээ. Олон хүний хувьд энэ төрлийн хүүхэлдэйн кино нь хүүхэд насных нь чухал дурсамжийн нэг хэсэг болсон байдаг аж.

Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Япон даяар 6500 гаруй сургууль үүдээ барьжээ. Энэ нь төрөлтийн түвшин буурсантай холбоотой. Тиймээс хаагдсан сургуулиудыг дахин ашиглах боломж гэж тус хөтөлбөрийг мөн харж байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж