Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл “Монгол Адууны диваажин” НҮТББ, “Монголын сурагчдын холбоо” ТББ-тай хамтран 3000 сурагчдыг хамруулан “Монгол хүн” төсөл хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэхүү төслийн гол зорилго нь хүүхэд бүрийг эх дэлхийгээ хайрлах, амьтдыг энэрэх, нинжин сэтгэлтэй хүн болгон төлөвшүүлэх юм.
Тодруулбал, олон улсад хэрэгжүүлдэг "Empathy education" төслийг Монгол ахуйтай уялдуулан хүүхэд залууст төлөвшил олгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр зорьж байна.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.247
Жинхэнэ монгол зан чанар бараг устаж алга болж байна. Солонгос, Америк барууны ёс суртахуун хүмүүсийн сэтгэл зүйд эргэлтшзй нөлөөлж байна. Жинхэнэ монгол хүн алга болсон. Одоогийн монгол хүнээс Солонгос, хятад, америк барууны орны иргэдийн ёс зүй зан чанарыг харж болно. Холч ухаантай, гүндүүгүй, шударга жинхэнэ монгол зан чанар хаачив аа