Судалгааны хариу сэжигтэй гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Судалгааны хариу сэжигтэй гарчээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Хан -Уул дүүргийн ХIII хороо буюу Шувуун фабрикт  гоц халдварт  ньюкасли өвчин гарсан билээ. Улсын онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авч өвчинг дарсан. Гэвч өнөөдөр дээрх өвчний сэжигтэй тохиолдол дахин илэрсэн байна.  Тодруулбал, Шувуун фабрикийн  2-3 компанийн тахианы аж ахуйд дээрх өвчний сэжиг бүхий тохиолдол илэрчээ.  Харин эцсийн баталгаажсан хариу маргааш гарах  юм.  Нэмж дуулгахад, сэжиг бүхий аж ахуйн нэгжийн 4080 өндгийг худалдаанд гаргахыг хоригложээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж