Олон улсын сансрын станцаас гүчүжантай бургерын жор хуваалцав

Олон улсын сансрын станцаас гүчүжантай бургерын жор хуваалцав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Олон улсын сансрын станцаас гүчүжантай бургерын жор хуваалцав

Солонгос-Америк сансрын нисгэгч, 41 настай Жонни Ким Олон улсын сансрын станцаас гүчүжантай шинэ бургерын жор хуваалцав. Тэрбээр Лхагва гаригт /2025.04.30/ цахим хуудсандаа "Өнөөдөр бол даалгаврын 16 дахь өдөр. Энд дандаа л бэлэн хоол иддэг байсан бол нэг удаа бүтээлч жор туршаад үзэх хэрэгтэй" гэж бичээд, өөрийнхөө нэрлэснээр "Аянчин бургер"-ынхээ жорыг танилцуулжээ.

Энэ нь америк цэргүүдийн иддэг энгийн л түргэн хоол. Бургерын орцонд улаан буудайн талх, стейк, бяслаг, төмс, гүчүжан соус орно. "Гэрийн хоолоо санаж байгаа үед бургер үнэхээр тохиромжтой байлаа" гэж тэр хэлжээ.

Дашрамд дурдахад, 2017 онд НАСА-ийн сонгон шалгаруулалтад 18 мянга гаруй сансрын нисгэгч оролцсоноос ердөө 12 нь тэнцсэн. Тэдний нэг нь Жонни Ким. Тэрбээр сургалтад хамрагдсаны дараа 2020 онд албан ёсоор ажлаа хүлээж авч, анхны солонгос-америк гаралтай НАСА-ийн нисгэгч болсон юм. Цэргийн алба хаагч тэрбээр Харвардад докторын зэрэг хамгаалснаар анагаахын мэргэжил давхар эзэмшжээ. Түүний Олон улсын сансрын станц дахь даалгавар энэ сарын эхэнд эхэлсэн бөгөөд долоон сар үргэлжилнэ.

ЭХ СУРВАЛЖ: CHOSUN BIZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж