УДБЭТ-ын уран бүтээлчид "Трубадур" дуурь тоглоно

УДБЭТ-ын уран бүтээлчид "Трубадур" дуурь тоглоно

УДБЭТ-ын уран бүтээлчид "Трубадур" дуурь тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүд буюу 2025 оны тавдугаар сарын 3, 4-ний өдөр Ж.Вердигийн шилдэг дуурийн нэг "Трубадур" дуурийг тоглох гэж байна. Алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн дөрвөн үзэгдэлт дуурийн нээлт 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Ром хотын “Театро Аполло” гэдэг театрт болжээ. Дуурийн цомнолыг Антонио Гарсиа Гутиеррезийн 1836 онд бичсэн “Эль Троватор” гэх драмын жүжгээс сэдэвлэн Салваторе Каммарано бичсэн аж.  Харин манай  дуурийн театрт 1994 оны тавдугаар сарын 28-нд  тавьж байжээ.

Тус дуурийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж байсан түүхтэй. Энэ удаагийн  дуурийн удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Юндэн ажиллана.

Уг дуурьт XV зууны үйл явдлыг өгүүлдэг. Ди Луна гүнгийн өвчтэй бага хүүг нэгэн цыган авгай хорлосон гэж ам дамжин ярьцгаадаг. Ингэж гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө цыган авгайг амьдаар нь шатаажээ. Үхэхийнхээ өмнө цыган авгай өөрийнхөө өшөөг заавал аваарай гэж охиндоо захиад нэгэн нялх хүүг үрчлүүлэн орхино. Хэдийгээр гүнтэн шулам авгайн шатсан ясыг харсан ч өөрийнхөө хүүг үхээгүй гэж итгэсээр насыг барна. Тиймээс одоо Ди Луна гүнгийн зэрэг залгамжилсан өөрийн том хүүд Азученаг заавал олохыг даалгана…
Дуурийн үйл явдал нь Азучена болон Ди Луна гүнтэн (залуу), түүний хайртай бүсгүй, гүнгийн эхнэр болохоор хүлээж буй Леонора хатагтай, гүнгийн өрсөлдөгч Манрико (гүнгийн төрсөн дүү боловч тэд өөрсдөө мэдэхгүй) гэсэн дөрвөн дүр дээр тулгуурлан өрнөдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж