Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг асфальтбетоноор хучиж байна. Уг 2.4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард багтаан нээнэ. Үүний дараагаар үлдсэн 1.5 км авто замыг хучих юм.
Энэ талаар “Монгол зам групп” ХХК-ийн Ерөнхий инженер Б.Нямдагва “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий зургаан эгнээ авто замын нийт ажил 58 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 70 гаруй хувьтай байгаа бол гүүрэн байгууламж, туннел, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хиймэл байгууламжуудын ажил 70-80 хувьтай байна. Мөн хоёр талдаа 3 метр өргөн явган хүний болон дугуйн зам барина” гэлээ.
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС




Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.247
Ойрд сонгууль болохгүй юу солиороод байгаа тэнэг монгол вэ. Зүгээр л зам барьж байхад улс төржүүлчихсэн явах юм. 3-хан сая хүнтэй мөртлөө хоорондоо хамгийн их улс төрждөг улс нь Монгол болсон. АН-ын тэнэгүүд минь бусдыг зүгээр ажлыг нь хийлгэ. Үнэн солиотой хогнууд юмаа
Сүржин даржин 8 цагийн өмнө 202.9.46.18
Олон хоног хотыхон сүржигнэж бна даа. Найрмдлын замыг 24 оны сонгуулийн өмнө ингэж сүржин эхэлээд 3 км хүрэлгүй унтран алга болсон. Сая 4-р сарын 1нд ахиад Найрмдлын зам гэж сүржин рекламдсан ч өнгөрсөн 30 хоногт машин хүнгүй эл хулхан 500 м зам ч бүрэлгүй өнгөрөөв. Нийсллийн олон нийттэй харилцах газар гэж ингэж худал шоүдэж дарга, иргдийг молигддог хэсэг нөхөд үүр бдг болотой
иргэн 8 цагийн өмнө 202.21.127.114
Уг нь дажгүй л юм. Энэ зам ашиглалтад орохоор хорооллын зам битүү түгжрээ болох байх да