"Сайжруулсан түлш тасалдсан зүйл байхгүй"

"Сайжруулсан түлш тасалдсан зүйл байхгүй"

"Сайжруулсан түлш тасалдсан зүйл байхгүй"

Сайжруулсан шахмал түлш цэгүүдээр борлуулагдахгүй 10 гаруй хонож байна гэсэн мэдээллийн дагуу "Тавантолгой түлш" ХХК-иас тодрууллаа. 


"Үйлдвэрийн түгээлт өглөөний 9:00-10:00 цагийн хооронд Зүүн үйлдвэрээс гарч байгаа. Баруун чиглэлд буюу нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд түгжрэлээс шалтгаалаад зүүн үйлдвэрээс өглөө гараад үдийн хойно очих тохиолдол бий. Өнөөдрийн байлаар долоон дүүргийн хэмжээнд 378 борлуулалтын цэг ажиллаж байна.

Мөн 6000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий. Өдөр тутамд 300-600тн түлш цэгүүдээр борлуулагдаж байгаа. Цэгүүдээс ирсэн захиалгын дагуу түлшээ нийлүүлж байна. Тасалдсан зүйл байхгүй" гэв.

Сайжруулсан шахмал түлшний борлуулалт тавдугаар сарын 15-наас зогсож, зургадугаар сарын 1-нээс эхлэн дараа жилийн түлш бэлтгэх бэлтгэл ажлыг эхлүүлдэг байна. Ирэх жилээс түүхий эдэд өөрчлөлт орж байгаа. Өмнө нь Энержи ресурсээс мидлинг авдаг байсан бол ирэх жилээс эхлэн Эрдэнэс Тавантолгой компанийн мидлингийг ашиглахаар болсон гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.179.24.198

oldohgui l baigaashdee

Avatar

Нэргүй 2025-05-01 202.9.40.207

35 жил х***а бузр бодлго шааж нам төр хулгайлж х***а х***а цуст манж лаларуудыг нам төр байршулж үүрлүүж эзлж хулгай шаасн мнголд сая гаруй х***а манж лагнуудыг оргнулсн. Эзлж хулгай шаасн. Айхтр хулгайг-р бүлглж лалартсн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж