УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.05.01/ 10.00 цагт эхэллээ.
"Сүүлийн 5 жилд нийт 253 хүүхэд амиа хорлосон"
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-ХЭҮК-оос оруулж ирж байгаа 24 дэх илтгэл энэ жилийн онцлох зургаан сэдвээр маш тулгамдаж байгаа хөндсөн илтгэлийг хэлэлцэх гэж байхад АН-ын бүлгийн гишүүд албан ёсоор завсарлага аваагүй байж, танхимд орж ирэхгүй байгаад туйлын харамсч байна. Өглөө хар жагсаалтыг байхгүй болгож, санал хураалт явуулах байсан боловч бүлэг дээрээ саналаа нэгтгэх шаардлагатай гэсэн худал үндэслэлээр завсарлага авч байна. ХЭҮК-ын илтгэлд 2024 оны УИХ-ын сонгууль хэрхэн өнгөрөв, яаж анхаарах ёстой вэ, хүүхдийн хүчирхийлэл, цахим орчин дахь хүний эрхийн асуудал, эрүүдэн шүүлтийн асуудлыг гаргаж тавьсан байна. Миний хувьд энэ илтгэлийг нарийвчлан хэлэлцсэний дараа УИХ-аар тогтоол гаргадаг. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс байнгын хороогоор хэлэлцдэг болсон. Бид энэ асуудлаа харвал Засгийн газар руу ямар чиглэл өгч, УИХ ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг тогтоол гаргахдаа маш сайн анхаарч, хугацаатай үүрэг өгмөөр байна.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Энэ илтгэлд сэтгэл эмзэглүүлэм тоо баримт байгааг анхааралд хандуулъя. Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдлын тухай хэсэг. Энд 2020-2024 оны статистикыг танилцуулжээ. 14-17 настай хохирогч болсон хүүхдийн тоо 66-119 болж өссөн байна. Бага насны хүүхдийн тоо 138-247 болж өссөн байна. Сүүлд хуулийн заалтыг чангаруулж, ял шийтгэлийг нэмсэн. Гэсэн хэдий ч энэ тоо буурахгүй байгааг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй байна. Энэ гэмт хэрэг гол төлөв гэр оронд нь юм уу хамаатан садны гэр оронд үйлдэгдэж байна. Гэр бүл хамаатан садны хүн үйлдэж байна гэх мэдээлэл байдаг. Хараа хяналтгүй байж өөр газар энэ гэмт хэргийн хохирогч болох тохиолдол бага байна. Олон нийтэд мэдээлэх нь нийгмийн цочроох эрсдэлтэй гэдэг үүднээс тэр болгон мэдээлэхгүй, ойр дотны хүмүүс үйлдэж байгаа учраас хэрэг үүсгэдэггүй байдал ажиглагдаж байна. Тиймээс хохирч байгаа, шинжилгээ хийлгэсэн хүүхдүүдийн тоо нэлээд зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийн тоо бидэнд мэдэгдэж байгаагаас илүү байж болзошгүй байна. Эцэг эх асран хамгаалагчийн хариуцлагын асуудлыг хөндөгдөж байна.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:
-Энэ төрлийн гэмт хэргийг бүр нарийвчлан судлах шаардлага байна. Өмнөх судалгаанууд цагдаа, прокурор, цол хамгаалах үүднээс хийж, хязгаарлагдмал хүрээнд ашигладаг байсан. Холбогдох байгууллагуудын төлөөллийн ажлын хэсэг гаргаж гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Олон улсын хөдөлмөрчдийн өдрийн мэндийг хүргэе. Хөдөлмөр бол хүний эрх, үүрэг юм. АН-ын гишүүдэд харамсч байна. УИХ-ын даргын санаачлагаар "Парламентын гурван төгөлдөршил" явагдаж байгаа. Ахмад настны хөтөлбөрийг зарласан. Ахмадын хөдөлмөрлөх эрхийг онцолж, Хөдөлмөрийн тухай хуулиар тэтгэврийн насанд хүрсэн хүний өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлнө. Ажил олгогчийн санаачлага, шахалтаар ажлаас чөлөөлж болохгүй гэж заасан. Нийгмийн даатгалын тухай хуульд мөн адил заалт бий. Тиймээс 50-иас дээш ажилтантай ААН байгууллагууд өмчийн хэлбэр үл хамааран хоёроос доошгүй ахмадыг ажиллуулах үүрэг хүлээж байгаа. Ингэхдээ тэтгэврийн шимтгэлийн 8.5 хувийн шимтгэлийг ажилтан болон ажил олгогч төлөхгүй байх зохицуулалтыг хийсэн.
Эрүүл мэндийн яамнаас осол гэмтлийн сүүлийн таван жилийн статистикийг гаргасан байна. Үүнд, 2019-2023 онд ослын улмаас эмнэлэгт хандсан 844 мянган хүн байгаагаас 0-14 насны 260 мянган хүүхэд осолд өртсөн бол хүчирхийллийн улмаас 0-14 насны 4262 хүүхэд хандсан байна. Зам тээврийн ослын улмаас 320 хүүхэд нас барсан байна. Тодруулбал, 0-4 насны 140, 5-9 насны 79, 10-14 насны 101 хүүхэд байна. Амиа хорлолтоор 5-9 насны есөн хүүхэд, 10-15 насны 65, 15-19 насны 179 хүүхэд гээд нийт 253 хүүхэд амиа хорлосон байна. Бид үнэхээр хүүхдээ хамгаалж чадахгүй байна. Иргэн бүр хариуцлага хүлээж байх ёстой. Зөвхөн шүүх шинжилгээний байгууллагад 2024 онд 908 хүүхэд хандаж, цагдаагийн байгууллагад 598 нь бүртгэгдсэн. Цаана нь 300 гаруй далд гэмт хэрэг гарч байна.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:
-Статистик мэдээллийг харахад үнэхээр харамсмаар байна. Монгол Улс өнөөдөр хүүхдээ хамгаалж чадахгүй байна гэж дүгнэсэн. Энийг бид бүх түвшиндээ анхаарах ёстой. Хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчим бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрхийг хамгаалах журам жишээ нь шинэчлэн найруулсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар гарах ёстой байтал өнөөдрийг хүртэл гараагүй байна. Гэтэл хууль нь 2024 оны нэгдүгээр сард батлагдаж, есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хүүхдийн асуудлыг томчуудын үгээр байдаг мэт хандаж ирсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байна.
Орхигдсон хэд хэдэн асуудлууд байна. Энэ тоо өсч байгаа нэг шалтгаан нь Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан 14 наснаас доош хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох асуудал. Өнөөдөр хүүхдийн бэлгийн бойжилт эрт эхэлдэг болсонтой холбоотойгоор 13, 14 настай хүүхдүүд үерхэж, бэлгийн харьцаанд орох тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд тэр хуулийн заалтаар гэмт хэрэгтэн болох явдал нийтлэг болж, өсч байна. Хүүхдүүдэд бэлгийн боловсролыг багаас нь олгож, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бусдыгаа хамгаалах сургалт мэдлэгийг олгох шаардлагатай байна. Бага насны хүүхдүүдтэй холбоотойгоор бэлгийн гаж зан үйлтэй хүмүүсийг Монголд оношилж тогтоодог зохицуулалт байхгүй. Тэгэхээр бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж таашаал авдаг хүмүүсийг шинжилж, оношилдог баймаар байна.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Их дээд сургууль дээр байгаа оюутнуудын эрхтэй холбоотой гомдлууд их ирдэг. Сургуулиа төгсч чаддаггүй. Дөрвөн жил сураад төгсч чадаагүй оюутан ч байна. Холбогдох газруудад уламжилсан. Төрийн албанд намын харьяаллаар мөрөөрөө ажиллаж байгаа алба хаагчид өртөж, өргөдлөө бичиж ажлаа өгдөг. ХЭҮК-оос ямар бодит ажлыг хийж байна вэ?
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Олон улсын ажил хөдөлмөр эрхлэгчдийн эрхийн өдөр тохиож, тайван жагсаал хийсэн байна. Сонгуулийн үед амласан амлалтууд бүгд байж байна. Улс төрийн нам эвслүүд мөрийн хөтөлбөртөө хандаж байгаа байдлыг 10 шаардлагад дурдсан байна. Мөнгө хөрөнгөтэй олонд танигдсан сонгуулийн ганцаарчилсан тоглолтыг хийх боломж руу шийдэж болзошгүй зүйлийг дурдсан байна. Хүний эрхийг хамгаалах хамгаалагчийг хамгаалах сэтгүүлч, өмгөөлөгчийн асуудлыг дурдсан байна. Энэ бол зөв. Энэ хуулийг батлаад удаагүй байгаа. Гүтгэж доромжилж, эрсдэлд орж байгаа талаар хэчнээн хэрэг авч хэлэлцсэн бэ?
Д.Амарбаясгалан: Хэнд эрхлээд байгаа юм, АН-ын гишүүд орж ир
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлсэнтэй холбогдуулж, УИХ-ын дарга байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл дээр завсарлага авахгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Хүний эрхийн чухал асуудал хэлэлцэж байгаа учраас Ардчилсан намын бүлгийн гишүүдийг орж ирж, чуулганы хуралдаандаа оролцох 5 минутын хугацаа өгч байна.
УИХ -ын үйл ажиллагаа гэдэг бол хэн нэг хүний юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн хоорондоо ойлголцоогүй, бие биенээ эмзэглүүлэх үг хэлсний төлөө гацаж саатаж байдаг зүйл биш.
Би өглөө завсарлага өгөхдөө ч тодорхой хэлсэн. Завсарлагыг өгөхдөө хэн нэгэн уучлал гуйх, гүйхгүйтэй холбоотой асуудал огт яригдаагүй. Дэгийн тухай хуулиараа, УИХ -ын тухай хуулиараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, засварлага авдаг, хэлэлцэж байгаа асуудлтай холбогдуулж завсарлага авсан. Хэрвээ хамтарсан Засгийн газар байгуулсан МАН, АН, ХҮН нам хооронд үл ойлголцол улс төрийн асуудал байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулахаар гарын үсэг зурцгаасан зөвлөл хоорондоо уулзаж, асуудлаа ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг нэгэндээ гуньсан туньсан байдалтайгаар төрийн ажлыг гацааж болохгүй. Энд төрийн ажил явж байна.
Цаашдаа яах юм, УИХ-ын чуулган дээр хоёр гишүүн хоорондоо үг чулуудсанаас болоод УИХ -ын үйл ажиллагаа гацаж саатдаг жишиг рүү орох юм уу.
Би бол ийм юм руу оруулахгүй. Үйл ажиллагаа тогтвортой хэвийн явж байх ёстой. Хэрвээ асуудал байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулахаар гарын үсэг зурцгаасан улс төрийн намын удирдлагууд хоорондоо асуудлаа ярьцгаа. Энэ бол УИХ -ын асуудал биш.
Хэрвээ ийм байдалтай байгаа бол УИХ ч гэсэн өөр арга хэмжээ авч болно шүү дээ. Хэндээ эрхлээд байгаа юм, ард түмэнд эрхэлнэ гэж байхгүй ш дээ. Ард түмэн ажлаа хий гээд сонгочихсон. Ард түмний амьдрал тийм сайхан байна гэж бодож байгаа юм уу. Ард түмнийхээ амьдралыг яаж сайжруулах вэ, орлогыг нь яаж нэмэгдүүлэх вэ, үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ гээд хэрэлдээд сууж байх ёстой байтал ялих шалихгүй асуудлаар хэрэлдээд бойкот хийгээд сууж байдаг. 5 минутын хугацаа өгье, орж ирж үг хэлэх нэрээ өгөх ёстой гэв.
Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд орж ирээгүй байна.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг танилцууллаа.
Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулж, УИХ-ын холбогдох тогтоолын төсөлд тусгуулах 44 саналыг тусгасан байна.
Тухайлбал, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” сэдэвт тавдугаар бүлгийн танилцуулах үеэр насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн өсөлт хурдацтай байгааг мэдээлээд сүүлийн 5 жилийн тогтмол өссөн гэдгийг анхаарууллаа. Тэр дундаа 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд хохирогч болж байгаа тохиолдол олон байгаад нийтээрээ анхаарал хандуулж, тус бүрдээ дүгнэлт хийн анхаарал хандуулж, арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна гэв. Ядуурал, ажилгүйдэл, ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн тогтворгүй байдал, сургууль завсардалт, эцэг, эхийн хайр, халамж, анхаарал дутах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгчдийн таагүй харилцаа, найз нөхдийн сөрөг нөлөө, хяналтгүй, цахим хэрэглээ, бэлгийн гаж зан үйлтэй холбоотой этгээдүүдэд тавих хяналт сул байгаа зэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан болж байгаа хэмээх дүгнэлтийг Комисс гаргажээ. Тиймээс энэ асуудлыг онцгойлон анхаарч, хүүхэд багачуудаа хамгаалах хэрэгцээ шаардлага байна гэлээ. Энэ хүрээнд бэлгийн бойжилт эрт эхэлж байгаа асуудлыг анхаарах, үүнтэй холбоотой үүсэж байгаа нөхцөл байдлыг анхаарах шаардлага байна гэсэн юм.
Насанд хүрээгүй хүүхэд, ялангуяа бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах ажлын хүрээнд бэлгийн боловсрол, өөрийгөө болон бусдыг хүчирхийлэл гэмт хэргээс хамгаалах мэдлэг, чадавхыг эрт буюу 12 наснаас нь олгож эхлэх шаардлагатай талаарх дүгнэлтийг танилцуулсан. Энэ бүлгийн сэдвийн хүрээнд онцгойлон анхаарах шаардлагатай удаах сэдвийг Комиссын гишүүн Ж.Хунан тэмдэглэсэн. Бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн сэдэл бүхий бэлгийн гаж зан үйлийн талаарх зохицуулалтыг оновчтой, үр нөлөөтэй болгох хэрэгцээ шаардлагын талаар танилцууллаа. Энэ төрлийн эмгэгийг оношлох, тохирсон эмчилгээ хийх, тэдгээрийг бүртгэлжүүлж, байнгын хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай гэлээ.
Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгааг таслан зогсоох, илрүүлэх ажил учир дутагдалтай байгаа ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүүхдэд ээлгүй байгаатай холбоотой гэж үзсэн байна. Энэ хүрээнд Комисс шийдвэрлэгдсэн 40 хэрэгт дүн шинжилгээ хийгээд мэдүүлэг авах ажиллагаа нь хохирогч хүүхдийг залхаан цээрлүүлэх хэлбэрээр явагддаг учраас энэ талаар гомдол гаргадаггүй, хуулийн байгууллагад ханддаггүй, гомдол, хүсэлт, мэдээллээсээ татгалздаг байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна. Мөн мэдүүлэг авч байгаа алба хаагчийн хүйсийн байдал, асуултууд, дахин дахин мэдүүлэг авах, 2 цагаас илүү хугацаатай мэдүүлэг авах, хариуцсан мэргэжилтэн солигдох зэрэг нь хохирогч хүүхдийг сэтгэл зүйн хүнд байдалд оруулж, улмаар үнэн бодитой мэдээллийг өгөхгүй байх тэргүүтэй олон сөрөг үр дагавар гарч байгаа хэмээн үзэж, энэ чиглэлээрх олон улсын байгууллагуудын зөвлөмж, аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай гэлээ. Мөн хэрэг хянан шийдэх ажиллагааны явцад хохирогч хүүхэд хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж чадахгүй, хохирлоо барагдуулж чадахгүй байгааг анхааруулав.
АН-ын бүлгээс 3 хоногийн завсарлага авах хүсэлт гаргав
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Өнөөдрийн хуралдааны үдээс өмнөх хурлаар гурван асуудал хэлэлцэнэ. АН-ын бүлэг хуралдаж, Пүрэв гаригийн хуралдааны асуудлаар санал нэгдэх шаардлага байна. Хоёрт, зарчмын зүйл байна. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын чадамжийн тухай, УИХ-ын зарим гишүүний бүрэн эрх хүчинтэй байгаа эсэх тухай зарчмын асуудлуудаар АН-ын бүлгээс завсарлага авахыг даалгасан. Бид завсарлага авч, байр сууриа нэгтгэх шаардлагатай байна.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар /2025.04.25/ Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа хандаж байгаа хандлага, зүй бус байр суурь бол хувь хүний хоорондын харилцааны асуудал биш юм. Засгийн газар УИХ-аас томилогдож хуулийн хэрэгжилтийг хангаж, УИХ-д тайлагнах үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны албан хаагчдаас удаа дараа гарч байгаа хариуцлагагүй, дутуу дулимаг мэдээлэл гэх мэт олон зүйл дээр АН-ын бүлгээс байр сууриа илэрхийлж, УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг боловсруулж ажилласан. Энэ нь өөрөө УИХ-ыг чадамжтай, Үндсэн хуулиа олгосон эрх хэмжээний хүрээнд ард түмний төлөөлөл гэдэг хүрээнд ажиллахаар бэлтгэж, УИХ-д өргөн барих цаг хүлээж байна. Энэ хугацаанд гарч байгаа удаа дараагийн үйлдэл, Ерөнхий сайдын байр суурь дээр АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон УИХ-аас уучлалт гуйх ёстой гэдэг байр суурийг гаргасан. АН-ын бүлгийн зүгээс энэ үйлдлийг хийхийг шаардаж, ажлын гурав хоногийн завсарлага өгнө үү гэж хүсч байна.
Үдээс хойш хэлэлцэх Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 24 дүгээр илтгэлийг сонсоод санал дүгнэлтээ гаргаад явъя.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын тухай хуулиар тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авна гэж заасан. Таны хэлж байгаа шалтгаан хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Бид эхэнд хэлсэн дээ. Зээлийн мэдээллийн сангийн асуудал, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний байдлын тухай асуудал, ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлаар АН-ын бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байна. Мөн үдээс хойшх хэлэлцүүлгийг цаг хугацаандаа хийх нь зүйтэй байх.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Тэгэхээр ирэх Даваа гаригт УИХ-ын чуулган хуралдах болно. Улс төрийн намын бүлэг завсарлага авах эрхтэй. Төрийн ажил тасралтгүй явах зарчмаа ч бодоод УИХ-ын чуулган дээр дээрх хуулийн төслүүдээр гишүүд асуулт асууж, хариултаа авсан. Өнөөдөр зөвхөн санал хураалт явуулна. Эдгээр асуудалд АН-ын бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзэж байгаа учраас Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх асуудалд нэг өдрийн завсарлага өгье. Мөн Жагсаал цуглаан хийх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлгийг бүрэн хийсэн учраас нэг өдрийн завсарлага өгье. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүн томилох асуудалд бас нэг өдрийн завсарлага өгье.
Үдээс хойшх хуралдаан 14.00 цагт эхэлнэ. Энэ асуудалтай холбогдуулан гишүүд нийтээрээ хэд хэдэн зүйл дээр анхаарах шаардлага байгаа. Мэдээж УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандах учиртай. Бид төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах үүрэг хүлээсэн. УИХ дээр маргалдаж, мэтгэлцэх олон зүйл өмнө нь гарч байсан. Цаашдаа ч ийм асуудал гарна. Гэхдээ харилцан хүндэтгэлтэй байж, төрийн ажлыг явуулах зарчим дээр суурилж ажиллах ёстой. Үе үе УИХ-ын гишүүдээс гомдол ирдэг. Байнгын хороо, чуулганы хуралдаанд албан тушаалтан оновчтой хариулт өгөхгүй, ихэрхэж байна, хариултаас бултаж байна гэдгийг гишүүд хэлж байгаа. Ер нь УИХ-ын гишүүдийн асуулт мэргэжлийн, оновчтой, зарчимтай байдаг. Хариулт өгч байгаа албан тушаалтан ч ялгаагүй. УИХ бол ард түмнээс сонгогдсон бага ард түмний үүргийг гүйцэтгэж, төлөөлж байгаа институци. Тэр утгаараа бүх асуудалд хариуцлагатай хандах ёстой. Гишүүд үүнийг анхаарах нь зүйтэй. Энэ мэтчилэн УИХ-ын хэлэлцэх асуудалд саад тотгор учирдаг, төрийн ажил явахад бэрхшээл тулгардаг байж болохгүй. Цаашид ийм зүйлийг хүлээж авах боломжгүй. УИХ-ын гишүүд хуулиар хүлээсэн эрх үүргийн асуудал байдаг. Чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүйгээс бие биенийхээ нэр төрд халдаж болохгүй. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүд хэт эмзэг байх хэрэггүй. Улс төрийн ажил янз бүрээр явагдаж байдаг. Дотор, гадна талдаа гүтгэх доромжлуулах гээд олон нөхцөл байдлыг улстөрчид туулж, давж чадах нь давдаг. Давж чадаагүй хүн нь байрандаа очдог гэх юм уу. Олон нийтээс ирж байгаа санал, гүтгэлгийг тэвчиж гарч чаддаг байх нь улстөрч хүнд байх ёстой зан гэдгийг харах нь зүйтэй.
Чуулганд 72 гишүүн оролцож байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Нийт 72 гишүүн хуралдаанд оролцож, нийт гишүүдийн 57.1 хувьтай ирц бүрдсэн байна. Хуралдаан нээснийг мэдэгдье. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ.
1. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
2. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжүүлнэ.
3. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 илтгэлийг хэлэлцэнэ.
4. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох чөлөөлөх тухай хэлэлцэнэ.
УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг холбогдох байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулъя. Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын Өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна.
Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд тус тус хуваарилсан.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл хэлэлцэнэ
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ | 10.00 | “Их хуралдай” | |
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
Нэргүй 17 минутын өмнө 202.9.40.247
АН-ынхан Монгол улсын хөгжлийн аливаа бүх асуудалд саад болсоор ирсэн түүхтэй. Тэдэнд монголын асуудал огт хамаагүй байдаг. Ганцхан намынх нь асуудал л чухал байдаг. Хоёр хүн муудалцсанаас болоод УИХ-ын ажлыг гацаан гэдэг чинь дэндүү хариуцлагагүй явцуу үйлдэл юм. Цогтгэрэл гэдэг хүн бусдыг хэрүүлдуриалаад сууж байдаг. Сонгосон иргэд нь ажил хийхгүй хэрэлдээд бойкот хийгээд сууж байгаарай гэсэн юм байхдаа. Энэ АН-аас Монгол улс яаж сална даа
Зочин 23 минутын өмнө 66.181.178.146
Амарбаясгалангийн зөв шүү дээ. Жирийн иргэд бид асуудлаа фцаг алдалгүй хэлэлцээд шийдээд яваачээ гэж эдгээр гишүүдийг сонгосон.ИРЦЭЭ БҮРТГҮҮЛЧИХЭЭД АЖЛАА ХИЙХГҮЙ ЦАЛИНГАА АВНАА гэж байгаа гишүүдийг юу ч гэмээр юм бэ дээ. Жирийн иргэд АН-ын энэ ажил хаялтыг дэмжихгүй. АН-ын албан бус хэвлэл болсон ЕАГЛ-ийн сурвалжлагч нөхрөөс өөр дэмжих хэвлэлийнхэн бараг алга байна.ТЭМҮҮЖИН засаглалын асуудал энэ тэр гөлөг төөрүүлэх хэрэггүй.
Нэргүй 55 минутын өмнө 66.181.160.27
Энэ нөхөр адилхан гишүүн байж бусад гишүүдээ загнадаг дарга гэж өөрийгөө бодоод байх шиг байна??!!
зочин 29 минутын өмнө 66.181.191.37
Иргэд чам шиг тэнэг мулгуу хүмүүсийг төрд сонгодгүй юм Сонгогдогсод өөрийн эрх үүрэг, хийх ажил,хууль тогтоомжоо чамаас илүү мэднэ,, УИХ-ын дарга бол ердийн гишүүнтэй тэр бүр ижил хүн биш ,Өөрийн эрх хэмжээтэй, УИХ-ыг зохих хууль журмын дагуу хэвийн явуулах үүрэгтэй, Үүнийг зөрчсөн хэнтэй ч тэмцэнэ, Шаардана шахна,эрхлүүлэх ёсгүй Энэ бүгд зохих дүрэм журамд нь бичээстай байгаа,Харин шаардлага арай үлбэгэр байнаа, АН-ын гишүүд дэндүү анарх загнаад байхад дуугүй л байдаг
Нэргүй 1 цагийн өмнө 202.126.91.188
Спикер Парламентийн талаар ойлголтгүй байна. Өөрийнхөө албан тушаалыг ч ойлгоогүй байна. Спикер бол дарга биш хурал удирддаг хүн
зочин 46 минутын өмнө 66.181.191.37
Тэгээд УИХ-ын ажил зогсоох уу, АН-ын хэдэн хэрүүлчдын аащ авирийг нь тэвиж, өмнө нь бөхөлзөх хэрэг үү,Өөрийн эрх үүргийн дагуу гишүүддээ анхааруулга өгч байна, УИХ-ын дотоод дэг журмаа мөрд гэж шаардаж байна,Үе үеийн УИХ-ын даргө нар энэ л зарчмаар ажиллаж ирсэн,Яг л бусад орны парламентын адилаар, Харин тэнд АН-ынхан шиг ийм бүдүүлэг авир бага гардаг бололтой,Би л лав Парламентынхаа ажлыг ийм өчүүхэн шалтгаар зогсоолоо гэсэн мэдээ огт сонсоогүй
Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.38
"юун эрхлэх бэ" , Улс төрийн нам улс төрийн акц хийж бна Спикер ээ ?
зочин 4 минутын өмнө 66.181.191.37
АН-ынхан энэ бол улс төрийн акц биш, хамгийн бүдүүлэг явуулга, Нийгмийг хуурч, муу аргаар улс төрийн ашиг хонжоо олох, хууль бусаар төрийн эрх булаах оролдлогын л нэг хэсэг, Ийм бүдүүлэг авир байнга гаргадаг, байнга дайн самуун өдөөж бусдыг өөрийн саварт оруулахыг хүсдэг барууны зэрлэгүүдээс та нар их л бурангуй зүйл сурч байна даа, Уг нь манай ард түмэн ийм муу муухай зүйлд туйлын дургүй,шудрага ариун зөв явахыг л эрхэмлэдэг ,үр ачдаа захиж сургадаг уламжлалтай сан
Зочин 2 цагийн өмнө 103.212.116.248
нүүрэндээ мэс засал хийлгэсэн муу хүүр
зочин 1 минутын өмнө 66.181.191.37
Тэгээд амнаас нь гарч байгаа хий нь хүртэл ийм бузар, Чамайг хүн гэж үзэхэд хэцүү л амьтан байна
Нэргүй 2 цагийн өмнө 188.162.254.94
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!!!
Нэргүй 3 цагийн өмнө 139.5.218.82
бө
Нэргүй 3 цагийн өмнө 139.5.218.82
Засгийн Газраа захирч чадахгуй их хурал тарах ёстой.
Нэргүй 3 цагийн өмнө 139.5.218.82
Оюун-Эрдэнэ чи орчж ирээд уучлал гуйгаач ээ. Юундаа томроод байгаа юм. Мужик шиг байлдаа. Алийн болгон хүмүүсийн ард нуугдаж, асуудлаас бултаж байх вэ дээ.
Зочин 2 цагийн өмнө 103.212.116.248
п***а энэ муу хүүхэнд юу гэж уучлалт гуйдаг юм
Нэргүй 3 цагийн өмнө 103.10.23.120
Битгий х**
Нэргүй 4 цагийн өмнө 139.5.219.68
МАН ҮНЭХЭЭР ООДОРЧ БХЙНА А. ЭН НЭГ АРД ИРГЭДЭД МУУ НЭРТЭЙ ТЕНДЕРИЙН ХУЛГАЙЧАМАРБАЯСГАЛАН БАС ЮУ ЮМ БЭЭ. ХОЛ ОЧИЖ х** ӨӨ.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.179.187
SEKSDN MASSAJLI80985577VANXANDI UILCHLNE BARIY ALTAI SHU
Нэргүй 4 цагийн өмнө 124.158.106.149
Хэл усгүй коммунист амарбаясгалангийн тайлбарлаж буй нь шал тэнэг. Яг л коммунист маягийн хэллэгтэй. Уучлал гуйх шиг амархан юм алга. Хүчтэй нь ухаантай нь эмэгтэй хүнээс уучлал гуйчихдаг юм. Парламентаас уучлал гуйж буй юм. Хэл усгүй хог дарга.
Нэргүй 5 цагийн өмнө 122.201.31.242
онгон охидыг бага доромжлоорой
Туяажаргал 5 цагийн өмнө 43.228.131.118
Женкогийн Засгийн газрын бодлого, шийдвэр УИХ-аас дэмжлэгэ авахаа больсон тул салбарын бодлогыг УИХ-д зангидах 20-н дэд сайдын орон тоог бий болгож АН-ын бүлгийн амыг хамхиж албан тушаалаар чимээгүй болгохоор зэхэж байна. АН-ыг яс горьдсон нохой шиг МАН-ын хатавчны нам болгосон Одбаяр, Ганжинбал нарт хариуцлага тооцож хөөж явуулж чадахгүй бол дуус дуус. 2028 онд ахиад гудманд үлдэнэ дээ
МАН ухна 5 цагийн өмнө 202.9.46.75
ИХурлын дарга "Гүтгэлгийг тэвчих ёстой гэжээ" тэгэхээр Данх хүн гүтгэж, энэ нь эрүүгийн хариуцлагатай
тэнэглэл 6 цагийн өмнө 59.153.113.180
спикер нь Ерөнхий сайд хүн гүтгэж доромжилж болно, та тэвчээртэй байж сур гэж хэлжээ. Дарангуйлал яг л ингэж ахисаар байгаад бүрэн бэхждэг юмдаа. Анхаармаар юм. Арай дэндүү дэндүү гэхэд…. хэлэх ч үг олдохгүй юм.
сонгогч 6 цагийн өмнө 202.9.46.70
УИХ-н гишүүд, сайд , дарга нараас гүтгүүлж, доромжлуулаагүй хүн байгаа бол гараа өргө дөө, харцгаая,….тэд бүгдээрээ гомдол гаргаж гоншигновол УИХ тарах дээрээ тулах байхдаа….ганцхан баярмаа доромжлуулчихаа юу…. АН ийм хөгийн зүйл дээр нэр хүндээ барах хэрэг байгаа юмуу?
Зочин 7 цагийн өмнө 202.179.18.210
АН-ын нэрийг ашиглагчид хэрүүлч, жудаггүй Ж.Баярмааг өмөөрөөд Засгийн газраас гарвал гараг л даа.
Нэргүй 7 цагийн өмнө 124.158.106.149
Парламентын засаглалын асуудал хөндөгдөж байхад Амарбаясгалан шал тэнэг тайлбар хийлээ. Аймхай бөөрөнхий золиг юм, амарбаясгалан. АТГ УИХ -ын мэдэлд бх ёстой бсныг ЗГ -т очсон нь ардчилалаас ухарсан хэрэг мөн. Амарбаясгалан АТГ буцааж авах хэрэгтэйээ.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.166.134
амарбаясгалан Ерөнхий сайд юм хэлж чадахгүй бөөрөнхийлээд бна
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.160.54
ан ыг татан буулга золбин новшнууд ажил хийхгүй хэрүүл хов жив эрх ашиг л ярина ярьж байгаа юманд нь авах юм юуч байхгүй элийрэлсэн тэнэг яриа
Нэргүй 7 цагийн өмнө 172.225.55.62
Gishyydin asuultad mergejlin l hariult ogchihvol iim zyil garahgyi
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.134
eedee hariulj bgaa hun ni ch hetsuu dee. beldsen text tseejleed orj irdeg hun. hunii asuultand bol yag hariulchih chadvar baihgui
Нэргүй 4 цагийн өмнө 202.131.248.198
явж оюука-ийнхаа боовийн хөхөөч с**
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.118.180
SEKSDI UILCHLI EZEMDUULI SEKSYGEER VANXANDI80955877BOOW XXNO
Нэргүй 9 цагийн өмнө 43.242.242.59
АН байсан цагт улс орон өөдлөхгүй. Дандаа саад тээг болж байх юм. Энэ намаас нэр дэвшиж гарч ирсэн Ерөнхийлөгч нар яаж самарлаа. Үймээн самуун 7 сарын 1 гээд яривал мөн ч их юм бий дээ. Одоо бас УИХ-ыг бойкотлох санаатай
Зочин 7 цагийн өмнө 203.91.115.37
МАН -ын идэж уусанг ярих юм бол мөн ч их юм бий дээ. 7-р сарын 1 нд гэмгүй хүмүүс буудаж алсан гээд…
Нэргүй 4 цагийн өмнө 202.131.248.198
зсс чи MAH-ын улыг долоосноор чамд ямар ашиг байна? худлаа худлаа мал шиг юм ярихаа болимоор юма