Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаагаа Хөвсгөл ХК-ийн хувьцаагаар солих боломж олгоно

Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаагаа Хөвсгөл ХК-ийн хувьцаагаар солих боломж олгоно

Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаагаа Хөвсгөл ХК-ийн хувьцаагаар солих боломж олгоно

Улаанбаатар хот, 2025-04-30


Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь үйл ажиллагаагаа илүү нарийвчлах, ашигт ажиллагаагаа сайжруулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлагын зөв арга барилыг хэрэгжүүлэх зорилгоор 3 жилийн өмнөөс томоохон бүтцийн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн билээ. Үүний хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалтын багцад байсан санхүүгийн бус үйлчилгээ үзүүлэгч компаниуд буюу ТэнГэрЛиг Медиа Нэгдэл, ГрэйпСити Монгол, Крипто Үндэстэн зэрэг компаниуд болон тэдний хөрөнгө оруулалттай компаниудыг Хөвсгөл ХК-руу шилжүүлэх ажлыг сүүлийн 2 жилийн туршид амжилттай хийж гүйцэтгэлээ. Улмаар тус бүтцийн өөрчлөлтийн эцсийн шатанд нийт хувьцаа эзэмшигчид оролцох боломжийг олгож буйгаа өнөөдөр жилийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа зарлаж байна.

Хөвсгөл ХК-руу хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотойгоор тус компани нэмж хувьцаа гаргах төсөл боловсруулан Санхүүгийн Зохицуулах Хороонд өнгөрсөн онд хүргүүлж, энэ оны 3 сард холбогдох зөвшөөрлийг авсан бөгөөд амжилттайгаар хувьцаагаа нэмж гарган, арилжаагаа эхлүүлсэн.

2025 оны 4 сарын 24-ний өдөр Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ хуралдаж Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд төдийгүй Монгол улсын хувьд анхны удаа хийгдэх хувьцаа халааслах болон хувьцаа солих ажлыг нэг дор хийж, түүнд оролцох боломжийг Ард Санхүүгийн Нэгдлийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд олгох түүхэн шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь өөрийн гаргасан нийт хувьцааны 15 орчим хувийг зах зээлээс эргүүлэн халааслах бөгөөд хариуд нь Хөвсгөл ХК-ийн хувьцаагаар солих боломжийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож буй юм.

Энэхүү бүтцийн өөрчлөлтийг хийснээр Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд санхүүгийн үндсэн үйлчилгээ үзүүлэгч компаниуд дээрээ төвлөрөн ажиллаж, ашигт ажиллагаагаа сайжруулан зах зээл дээрх байр сууриа тэлэх юм. Харин Хөвсгөл ХК нь цаашид Ард Инвестмент Групп болж санхүүгийн бус компаниудад хувь эзэмшихээс гадна Монголын эдийн засгийн суурь болсон уул уурхай, эрчим хүч болон үл хөдлөхийн салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, тус нээлттэй компанийнхаа бүтцийг ашиглан Монгол болон олон улсын зах зээлийг холбохыг зорих болно.

Эрхэм Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа  (MSE: AARD) эзэмшигч та бүхэн 2025 оны 5 сарын 30-ийг дуустал өөрийн эзэмшиж буй хувьцааны хамгийн дээд тал нь 50 хүртэлх хувийг  санхүүгийн бус үйлчилгээ үзүүлэгчдийг эгнээндээ нэгтгээд буй Хөвсгөл ХК-ийн (MSE: HVL) хувьцаагаар 1:20 харьцаатайгаар буюу 1 ширхэг AARD-ийг 1 ширхэг HVL-ээр солих хүсэлтээ илгээх боломжтой юм. Ирсэн саналаас хамаарч 300 ширхэг хүртэлх AARD-ийг солих хүсэлт шууд биелэх бөгөөд үүнээс давсан захиалга хувь тэнцүүлэн олгогдох болно.

Тус шилжүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Ард Санхүүгийн Нэгдэл болон Ард Секюритиз ҮЦК-аас тун удахгүй мэдээлэх болно.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bi 1 минутын өмнө 202.21.96.212

Талх Хуягаа худлаа шүү. Иймэрхүү байдлаар хувьцаа шилжүүлэх солих шинээ компани байгуулах зэргээр хөрөнгө оруулагчдыг хульхидаж баяжиж сурсан гар даа. Өөрөө баяжаад байхаас хувь нийлүүлэгч бараг баяжихгүй дээ үнэ унасан баахан хувьцаатай үлдэх байх.
Хийж сурсан ажил нь тэр.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 43.242.242.59

"АВДАР" гэх зөвлөсний дагуу би танай хувьцааг авч дарсаар байгаа шүү. Ард санхүүгийн нэгдлийн дарга нь худал хэлээгүй байгаасай гэж залбирч сууна даа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.207

Нам төр хугайлж 35 жил хулгай шаасн түрүүний бөөс манж х***а зулбасгуудыг үлдгдэлгүй зайл2лнаа. х***а цуст манж л******д хужаатайга сүлблдж 35 жил хулгай шаасн гичинүүд. х***а манж үмхий амьдрруун чин далд ор2лнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж