Төр данхайж, төсвийн мөнгө улайж, татвар төлөгчдийн нуруу бөхийж байна

Төр данхайж, төсвийн мөнгө улайж, татвар төлөгчдийн нуруу бөхийж байна

Төр данхайж, төсвийн мөнгө улайж, татвар төлөгчдийн нуруу бөхийж байна

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь төрийн өндөрлөгт заларсан сайд дарга нарын толгойны өвчин болж, төсвийн зарлагад дарамт учруулсаар удаж байна. Нүүрэн дээрээ төрийн албан хаагчдын тоог танаж, хасах, төрийн албыг цомхон бөгөөд бүтээмжтэй болгож татвар төлөгчдийн мөнгийг тарамдуулахгүй байх талаар ам уралдан ярьдаг. Ярих амархан. Харин хийх хэцүү. Тийм учраас хэлсэн үгнийх нь шүлс хатаж ч амжаагүй байхад намдаа зүтгэсэн, надад ажилласан, сонгуульд явсан, сонгон шалгаруултад тэнцсэн, тэнцээгүй гээд олон шалтаг шалтгаанаар төрийн албан хаагчдын тоог жилээс жилд тэлсээр ирсэн.

Монгол Улсад төрийн 4000 гаруй байгууллагад нийт 226496 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ нь нийт хүн амын 6.3 хувийг эзэлж байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тайланд дурджээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар өссөн. Ийнхүү нийт ажиллах хүчний 17 хувь нь төрийн албанд ажиллаж байгаа аж.

Сүүлийн 10 жилд төрийн улс төрийн албаны бүрэлдэхүүн 1.6 хувиар, захиргааны албаны бүрэлдэхүүн 6.4 хувиар өссөн бол төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо 65.3 хувиар, тусгай албан хаагчдын тоо 27 хувиар тус тус өсчээ.

Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 226496 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 68 хувь нь төрийн үйлчилгээний, 21 хувь нь төрийн тусгай албан хаагч байгаа талаар танилцуулга мэдээ бий. Монгол Улс шиг цөөн хүн амтай тэр дундаа ажиллах хүчний нөөц хомс оронд төрийн албанд ажиллах хүний тоо ийн жил бүхэн нэмэгдэж байгаа нь эрүүл бус үзэгдэл гэдгийг эдийн засагчид хэлдэг. Учир нь төрийн албан хаагчдын тоо нэмэгдэхийн хэрээр төсвийн мөнгө урсана. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс дээрх үзэгдэл нь улсын эдийн засагт ч халтай. Олон улсын зарчмаар төрийн албан хаагчдын эзлэх хувь улсын нийт ажиллах хүчинд 15-аас дээш байвал хэвийн бус гэж үздэг байна. Тухайлбал, Япон улс дөрвөн сая төрийн албан хаагчтай. Энэ нь нийт хүн амын 3.23 хувийг эзэлж байгаа аж. Мөн  Тайвань, Тайланд улсад төрийн албанд ажиллах нийт хүн амын эзлэх хувь хоёр байдаг бөгөөд энэхүү тооноосоо ч хэтрүүлэхгүй байх бодлого баримталдаг байна.

Удаа дараа улстөрчдийн амнаас улиг болтол гарсан ч төрийн албан хаагчдын тоо буурч, төрийн алба цомхон болохгүй байгаа шалтгааныг сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр бий болсонтой холбон тайлбарлах нь бий. Өнгөц харахад нээрээ л тийм байх гэх бодол төрөх ч өнгийгөөд харвал асуудлын шалтгаан өөр газарт бий.

Тэр ч бүү хэл Засгийн газраас "5Ш" ажиллагааг эхлүүлж, төрийн албанд танил талаараа шургалсан нөхдийг шүүрдээд гаргах тухай сүр дуулиантай ярьж байв.

Бүр 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж төрийн алба хуулиа ягштал биелүүлж, төрийн албыг сулруулж буй зарим үйлдлийг таслан зогсоох нь Шүүр ажиллагааны үндсэн зорилго гэж мэдэгдсэн. Төсвөөс цалинжиж, төрд ажиллаж байгаа 225,000 гаруй албан хаагч байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн компаниудад 75,000 орчим хүн ажиллаж байгаа. Нийт дүнгээрээ төрийг төлөөлж өнөөдөр 300,000 орчим хүн ажиллаж байна. Иргэдийн зүгээс төрийн албан хаагчдын чадвар, чансаатай холбоотой асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Хоёрдугаарт, хандлага, ёс зүйтэй холбоотой асуудал яригдсаар ирсэн. Гуравдугаарт, төрийн албанд шаардлага хангаагүй, төрийн албанаас шимэгчилж ажиллаж байгаа хэсгийг шүүмжилдэг. Дөрөвдүгээрт, өөрт болон бусдад давуу байдал бий болгох замаар томилох асуудал бий. Монгол Улсын Засгийн газраас эдгээр хууль бус байдлаар томилогдсон хэсгийг төрийн байгууллагаас чөлөөлөх, төрийн албыг цэвэрлэх үйл ажиллагааг явуулахыг урьтал болгож байгаа гэж хоёр жил хүрэхгүй хугацааны өмнөх Засгийн газрын удирдлагууд мэдэгдэж байв.

Гэтэл өнөөдрийн байдлаар хэдэн хүн төрийн албанаас шүүрдүүлж, төрийн алба хэдэн хүнээр цомхон болсон талаар тоймтой тоо алга.

Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар төрийн албан хаагчдын тоог бууруулах тухай яриа ч мөн үргэлжилсэн. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрийн албыг цомхон болгоно гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдэж байв. Тухайлбал, "Төрд үйлчилдэг эмч, багш гэж байдаггүй. Нийтэд үйлчилдэг эмч, багш гэж л бий. Төрийн албаны шинэчлэлийг хийсний хүрээнд төрийн алба гэдгийг нийтийн үйлчилгээний алба болгох зөв хандлага руу оруулна. Тиймээс төрийн албаны реформыг өргөн хүрээнд хийнэ. Мөн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж өгнө. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томоохон байгууллагад ажиллаж байсан мэргэжилтнүүдийг төрд орох бололцоог нээнэ. Орон нутагт түр орлон гүйцэтгэгч томилоод байгаа асуудлыг цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй л бол зөвлөл, комисс гэсэн статусыг нэг тийш нь болгож шийднэ. Энэ хүрээнд төрийн алба хаагч нарын дунд 30 хувийн цомхотгол буюу хэмнэлт хийнэ. Түүний оронд байгаа нөөцөө зөв хуваарилснаар бүтээмж нэмэгдэнэ" гэж мэдэгдсэн юм.

Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар нам, намын төлөөлөл төрийн албанд томилогдож, төсвийн мөнгөөр цалинжиж эхэлсэн.  Төрийн алба цомхон болох биш улам данхайж, татвар төлөгч иргэдийн бүрдүүлсэн төсвийн мөнгийг найрын ширээний ууц болгосон.

Улстөрчид цүнх баригчдаа, улс төрийн намууд угжны хурга шиг намын байраараа эргэлдэж, намынхаа даргынхаа үүдийг сахиж, ажил, албан тушаал горилогчдоо хаашаа шургуулахаа мэдэхээ байтлаа хүнд байдалд орсон.

Сүүлдээ төрийн хяналт болон бүтээмжийн менежер гэх шинэ албан тушаал гаргаж 400 гаруй хүнийг төрийн албанд шургуулах тухай шийдвэр одоо ч шүүмжлэл дагуулсаар буй. Эцэст нь камерын өмнө уран сайхан ярьж дууссан бол ярьсныгаа бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Төсвийн мөнгө улайж, татвар төлөгчдийн нуруу авагдаж дууслаа.Чадварлаг, цомхон төр, төрийн албан хаагч хэрэгтэй байна. Тэр дундаа захиргааны гэх тодотголтой зангиа хоолойндоо тултал шахсан, даргын цүнх барьж далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог хурган дарга хочтой ч хуцны хэмжээний омогтой нөхдөөс ангижрах цаг нэгэнт иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-01 66.181.160.14

тэнэг

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.180.146

бүх төрийн албанд хийдэг 30 хувь, хийдүүлдэг 70 хувь байхад үр дүн хэзээ ч гарахгүй. энэ харьцаа удирдлагын түвшин, гүйцэтгэл, хяналтын түвшинд ч яг адилхан байдаг нь ч нууц биш. хамтарсан засаг нэрийн доор энэ тогтсон харьцаа 20/80 болж нэмэгдэх нь ч баараггүй.

Avatar

Зочин 2025-05-01 203.91.115.250

Төрийн захиргааны албан хаагчид сард 2-3 бичиг гаргадаг, ямар ч үр бүтээлгүй ажилтнуудаа л цөөл. Яам, агентлагууд үнэхээр олон хүн байна. Гэтэл өдөрт нэг талхчин хүн 1000 ширхэг талх хийж барилгачид 16 цаг тасралтгүй талбайд ажиллаж байна. Хөдөлмөрийн зохицуулалтуудыг өөрчил

Avatar

zochin 2025-05-01 76.130.42.82

Harin ch mungutei bolood baigaa yum bishuu,AH han garaad ulsiin mungu hulgailaad, huvidaa avaad bidniig urnii tulam bolgood gadaadad tom tom hausuud avaad zuv zugeer amidraad yavdag,odoo daraagin ye ni davtah geed tur zasgiig unagaah buun huslen

Avatar

Нэргүй 2025-05-01 202.126.90.81

Оюун-Эрдэнэ дэндүү сайн ажиллаж цөөн харгис этгээдийн уур уцаарыг барж байх шиг. Цөөхөн ард түмнийг минь хувааж эвлэршгүй дайсагнах АНгуучдад ашигтай байдаг юи байхдаа.

Avatar

Ха ха ха 2025-05-01 202.9.46.204

Болж

Avatar

ИРГЭН 2025-05-01 202.55.191.194

ТЭР ОЛОН ГЁНАРАЛУУДАА ХАР ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 10 ХҮН ТУТМЫН 5 Н ЯМАР НЭГЭН ДАРГА СЭТЭРТЭЙ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ИХ ЗАНГИЙН ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛЖ БАЙГАА ИЙМ ОЛОН ГАХАЙГАА ХООЛЛОЖ ЯАЖ ДИЙЛЭХ ЮМ

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.187.121

Зарим төрийн албан хаагчид маш их ачаалалтай ажиллаж, бусад төрийн албан хаагчид нь өдөржин юу ч хийхгүй, хоосон компьютерийн дэлгэц хараад сууж байдаг.

Avatar

хүннү 2025-05-01 202.55.188.119

90-ээд оны үед аав ээж нь ганзгын наймаанд явж үлдсэн үр хүүхдүүд нь өлөн зэлмэн, байнга дутагдаж гачигдаж байсан хүүхдүүд хувийн их дээд сургууль төгссөж дарга нарын зарц, цүнх баригч болж албан тушаалд очсон. Одоо яг тэр үеийхэн дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж байна. Тэд юу ч хийж магадгүй. Тэдэнд ёс зүй түй ч алга. Тийм учираас хувиа хичээж бие биенээ өөд нь татаж төрийг ийм “бүдүүн” бодгож байна. Ард түмнээ цөлмөж байна.

Avatar

Зочин 2025-05-01 59.153.112.249

Сэвс ихтэй Монголоо гэсэн сэтгэл багатай дарга нар олширчээ

Avatar

зочин 2025-05-01 66.181.191.37

Бүгдийг бүү харлуул,Энгэж сохорч болохгүй Ковидын үед ямар хүнд байдалд орлоо Бүх үйлдвэрлэл үйлчилгээ төрийн байгууллагын ажил бараг зогсож, сүйрлийн ирмэгт хүрсэн Гэвч одоогийн төр үүнийг богино хугацаанд давж эдийн засаг бизнэсээ сэргээсэн, Хятадын хил нээгдмэгц,экспортоо эрс өсгөн,төсвөө арвижуулсан, Одоо томоохон төслүүдийг хэрэгжүүлж,нэг хүнд ногдох ДНБ-ын хэмжээг хөрш орнуудынхад ойртуулах зорилт тавиад ажиллаж байна, Энэ нь л ардчилагч гэх луйварчдын уурыг хүргээд байгаа юм

Avatar

з 2025-05-01 202.126.89.19

нийт ажиллагсдын хэдэн хувь нь төрд байна вэ?

Avatar

зочин 2025-05-01 66.181.191.37

Төрд зохих ёсны орон тоо ажиллах ёстой,Тэгэж байж төрийн ажил явна,Тэгээд ч төрийн төсвийн ихэнх нь соёл боловсрол,эрүүл мэнд,батлан хамгаалах ,аюулгүй байдал ,хууль цааз, онцгой,гал түймэр бүр УИХ-ын зардал гээд зайлшгүй шаардлагатай зүйлд л зориулагддаг, Харин АН-ынхан, зарим нэг харж үзмээр өчүүхэн зүйл гармагц л учиргүй дэвэргэж,хулганыг заан болгож гөрдөнө Цаад санаа нь одоогийн төр засгийн нэр төрийг унагаж,Засгийн газар, ерөнхий сайдыг сольж болж өгвөл төрийН ЭРХЭНД ӨӨРСДӨӨ ГАРАХ,

Avatar

Нэргүй 2025-05-01 45.117.34.139

Хамгийн гол нь суганы үсүүд дарганцар хийгээд төрийн албыг дампууруулж гүйцлээ. Ажлаа мэддэг хүмүүсээ дарамтлаад урам зоригийг нь мохоогоод ажиллах сонирхолгүй болгосон. Цагаа бүртгүүлээд цалингаа авах гэж л ажил дээрээ очдог болж. б**с долоохоос өөр чадваргүй өлөнчүүдийн гай.

Avatar

зочин 2025-05-01 66.181.191.37

Юу гэж огт шаардлагагүй хүмүүсийг төрийн байгууллагад ажиллах вэ,Би төрийн яаманд жижиг албанд ажиллаж байсан,Тэнд тийм зүйл байхгүй, Харин ч орон тоо хэт хэмнэснээс, зарим ажил эзгүйдэж, нийгэм хохирох,иргэдийг чирэгдүүлэх явдал нилээд гараад байдаг юм, Төрийн байгууллагын ажил, үйлдвэрлэлийн дамжлага биш, ачаалал буурах нэмэгдэх явдал нилээд гарна,Энэ бол түүний ажлын онцлог,Энэ мэт зүйлийг АН-ын зарим нөхөд өөрийн ашиг сонирхолын үүднээс их буруу ашиглаж бусдыг гүтгэх з****г болгох юм

Avatar

Од-Эрдэнэ 2025-05-01 43.228.131.118

Төр данхайж, төсвийн мөнгө улайж, татвар төлөгчдийн нурууг МАН-тай нийлж бөхийлгөсөн АН-ын нэг монгол фракц болон Женко нарын бүлэглэл хариуцлага хүлээх ёстой. Нэг монгол фракц АН-ыг МАН-нд худалдаж хатавчны нам болголоо. МАН-ын хулгайг нуун дарагдуулах даалгавартай засагт орж, албан тушаал хахтал авсан нэг Монгол болон Женко нарын фракц Ардчилал, хүний эрх эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй байдал гэх мэт үзэл санааг булшилж байна.

Avatar

Нэргүй 2025-05-01 202.126.89.80

Төсвөөс цалинждаг хүний тоо дэлхийн дунджаар 5 хуь байдаг. Үүнд барих хэрэгтэй. Төрийн албанд ажиллагсадын тооны 68 хувь нь төрийн үйлчилгээнд ажиллагсад эзэлж байгаа гэдэг нь сургууль, цэцэрлэг, улсын эрүүл мэндийн салбарт ажиллагсад гололж байна. Төрийн албанд ажиллагсадыг бууруулна гэвэл нийгмийн үйлчилгээний салбараа хувьчилж, өөрсдийгөө санхүүжүүлдэг болгоно гэсэн үг. Ингэвэл төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэггүй болох болно.Улс төрийн, төрийн захиргааны албаны орон тоо их байгаа.

Avatar

Нэргүй 2025-05-01 46.212.49.135

Саяхан даа Хэдэн дарга Гадаадаас ажиллах хүчин оруулж ирмээр бна гээд хууль гаргах гээд бсан да, монгол хүн ажил хийхгүй бна гээд, дарга нараа ч гадны хүнээр хийлгие ээ

Avatar

Нэргүй 2025-05-01 64.119.29.121

DEMJIJ BN

Avatar

Зочин 2025-05-01 64.119.29.46

Төр засаг арай л данхар бна шүү ядаж 126 гишүүн гээд ямарч нэмэргзй шантаач хийсэн хэсэг нөхөд бна татвар юмны үнэ бол арай л хэтэрхий нэ эгдэж бна даа бүх юмны үнэ өдөр цагаар л нэмэгдэж бна цалин тэтгэвэр болохоор 6% нэмдэг яаж амьдар гээд бна даа арай л биш шүү ингэж бгаад нэг л том юм болох вий дээ ард түмэн бол тэвчээд бүсээ чангалаад л бгаа шүү

Avatar

Нэргүй 2025-05-01 203.91.115.55

2023 онд төрийн албан хаагчдын цалинд 2.1 их наяд төгрөг зарцуулуулж байсан бол 2025 онд 6.4 их наяд төгрөг болж өссөн. Арай хэтэрхий байна. Төрийн албан хаагчдыг 100,000-с хэтрүүлэхгүй байлгая. Програм хангамжид 2.3 их наяд төгрөг зарцуулчихаад ямар ч үр дүн гарсангүй.

Avatar

Нэргүй 2025-05-01 203.98.76.30

Данх Оюун-Эрдэнийг огцруулаачээ !!!!!

Avatar

Haha 2025-05-01 202.21.107.25

HAHA

Avatar

сонгогч 2025-05-01 202.9.46.70

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.191.121

туйлдаж байна, хэзээ энэ эргүү иргэд нь сэрж ухаарч босох юм бол доо зайлуул

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.179.187

SEKSDI80955877VANXANDI 80955877

Avatar

зочин 2025-05-01 66.181.191.37

Ардчилагч гэх бүлэг хулгайчдын гүтгэлэг,Улс орноо урагшлуулна гэж төрд хамтран орчоод,бусдыгаа гүтгээнэ,,Манай экспортын гол бүтээгдэхүүний нэг нүүсний үнэ унасан нь манай эдийн засагт ихээхэн хүндрэл учруулж байгаа, Үүнийг далимдуулж эд нар одоогийн төр засгийн нэр төрийг унагаж,улмаар ёрөнхий сайд засгийн газрыг солих ,болж өгвөл төрийн эрхийг луйвардах зорилготой, Гадаадаас санхүүжилт авдаг биз,Ардчилагч гэх энэ сэжэг бүхий хүмүүстэй туйлын анхааралтай харьцах хэрэгтэй,

Avatar

Зочин 2025-05-01 66.181.161.40

Нүүрсний үнийн төсөөлөл чинь өндөр байнаа. Нүүрсний үнэ унах магадлалтай гээд төсөв батлах үед олон ч хүн хэлсэн дээ. Зөрсөөр байгаад л төсөв баталсан. Одоо нүүрсний үнэ буурсанд буруугаа чихэж хариуцлагаас бултахгүй ээ.

Avatar

зочин 2025-05-01 66.181.191.37

Үүнийг бүгд төсөөлж байсан, Чам шиг малууд биш,Иймээс ч төсөвт нүүрсний үнийг нилээд бууруулж тусгасан, Нүүрсний үнийн бууралыг нөхөх гэж бололцоот бүхнийг хийж байна Щаардлагатай бол төсөвт тодотгол оруулна биз,,Харин ардчилагч гэх энэ хэдэн луйварчид үүнийг овжин ашиглаж Засгийг газрыг унагах, Ерөнхий сайдыг солих,томоохон төслүүдийг зогсоох, улс орныг урагшлуулах гол ажлуудад саад хийх, болж гарвал өөрсдөө дагнан төрд гарах луйвраа л бодож байна, Засгийн газарт хамтарсан атлаа,

Avatar

Нэргүй 2025-05-01 188.162.254.36

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч авилга хээл хахуулиар авсан монгоо гадаадын банканд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!!!

Avatar

Нэргүй 2025-05-01 122.201.31.58

малчдыг нэмбэл төрийн албан хаагч 500000хүрнэ 2000000хүн төрөөс хамааралтай амьдарч байна гэсэн үг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж