Монгол Улс АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу "United Airlines" агаарын тээвэрлэгч компани Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсоноо албан ёсоор зарласан билээ. Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч "United Airlines" авиа компани өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд Boeing 737-800 агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэнэ.
United Airlines авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог.
Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ. United Airlines авиа компани 2025 оны тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 13-ны хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэнэ.
Нэргүй 5 цагийн өмнө 202.179.24.219
Оросыг дагаад ойворгон сагсуу гэнээ тийм биш зүгээр л дандаа өөрснөө бүтээдгүй мөртлөө бэлэн юм хэрэглэж сурсан тэгээд бас голомтгой хүмүүс манайхан шиг байдгийн боловуу
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.186.161
яана аа оросууд уурлаж галзуурна аа
Нэргүй 10 цагийн өмнө 202.131.227.134
Чингис Хаан нисэх буудлын менежмент болон онгоцны түлшний сумалгаан дээр Роснефтийг хэзээ ч оруулж болохгүй шүү. Учир нь Роснефть олон улсын хоригт байгаа. Хэрэв Роснефть сумалгаа хийгээд эхэлбэл United Airlines, Turkish Airlines, Japan Airline хэзээ ч Роснефтээс түлш худалдаж авахгүй. Учир нь Роснефтэд төлбөр хийвэл өөрсдөө өндөр торгуульд орно. Тэд хувийн нисэх компаниуд учир араа бодно. Нислэгүүд цуцлагдана. Монголчууд Эрээн, Хөх хот, Бээжингээс нисдэг болох эрсдэлтэй.
Зочин 2025-05-01 202.131.240.147
Сайхан мэдээ байна. Баяр хүргэж, амжилт хүсье.
Нэргүй 2025-05-01 66.181.183.66
Юун сүртэй юм. жирийн л нислэг дэлхий даяар л нисдэг биз д.
Зочин 9 цагийн өмнө 202.126.90.230
Оросуудыг онгоцны түлши нийлүүлдэг болговол энэ нислэг зогсоно. Ямар ч байсан шууд биш ч гэсэн Токио, Вашингтон руу хөл дүүжлэх юм нэгээр нэмэгдлээ. Болж бна. Дараагийн ээлжинд шууд ниснэ.
ард түмэн 2025-05-01 66.181.180.198
good very good now we have really freadem
Нэргүй 2025-05-01 203.17.23.177
ЧААВААС БАЙНГЫН БИШ УЛИРЛЫНХ ЮМ БАЙНА ШДЭЭ.
Нэргүй 2025-05-01 66.181.184.223
Өөрснөө чадах юм юу ч байхгүй, тэгсэн мөртөө бүх зүйлийг голно, чамлана. Оросыг дагасан олон жилд бид ийм л ойворгон сагсуу болжээ !
иргэн 11 цагийн өмнө 59.153.84.210
эхлээд туршиж үзээд дараа нь байнгынх болох байлгүй дээ, ашиг нтрээ бас бодож л бгаа шдээ ккк