Ханси Флик: Энэ бол финалын өмнөх финал

Ханси Флик: Энэ бол финалын өмнөх финал

Ханси Флик: Энэ бол финалын өмнөх финал

УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээ шатны ээлжит тоглолт орон нутгийн цагаар өчигдөр/2025.04.30/ боллоо. 1992 оны Барселонагийн олимпийн цэнгэлдэхэд болсон тоглолтод Барселона болон Интер Милан багууд 3-3 гэсэн харьцаатай эвийн гэрээ байгуулав.


Тоглолтын онцлох үйл явдлууд

  • 1′: Турам Аваргуудын лигийн хагас шигшээ шатны хамгийн хурдан гоолыг оруулав
  • 21′: Дамфрис багийнхаа тэргүүллийг баталгаажуулав
  • 24′: Ямалийн соло гоол тооны харьцааг ойртуулав
  • 38′: Торрес тооны харьцааг тэнцүүлэв
  • 64′: Дамфрисын мөргөлт багтаа дахин тэргүүллийг авчрав
  • 65′: Рафиньагийн цохилт Зоммерын авто гоолоор бүртгэгдэв

Барселона талбай дээрээ хоёр ч удаа хүнд байдлаас эргэн ирж чадлаа. Интер Милан тоглолт эхлээд удаагүй байхад 2-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхлэв. Удамт хөлбөмбөгчин Турам тоглолт эхлээд ердөө 30 секундын дараа гоол оруулсан нь УЕФА Аваргуудын лигийн түүхэнд хамгийн хурдан орсон хагас шигшээ шатны гоол болжээ. Түүний дараа Дамфрис ганган гоолдож, баг нь итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Нидерланд залууг энэ өдөр зогсооно гэдэг Барселонагийн хамгаалагчдад амаргүй байлаа. Гэхдээ Барселона богино хугацаанд хоёр гоол зөрүүлэн оруулж, тооны харьцааг тэнцүүлжээ. Ямаль болон Торрес нар дуу дуугаа авалцав.

Ламине Ямаль Барселонагийн төлөөх 100 дахь тоглолтдоо оролцсон нь энэ байлаа.

Хоёрдугаар хагаст Дамфрис дахин гоол оруулсан. Хакан Чалханоглугийн булангийн цохилтыг Дамфрис мөргөж, Интер тэргүүллээ эргэн авав. Гэвч минутын дараа Барселона хариуг нь барьж, Рафиньагийн цохисон бөмбөг хөндлөвч онож, ойсон бөмбөг нь Зоммерын нуруунаас хаалганд оржээ.

75 дахь минутад Хенрих Мхитарян гоол оруулж, Интер дахин тэргүүлж эхэлсэн ч отон тоглолтод орсон байв. Ийнхүү хоёр баг эвийн гэрээ байгуулжээ.

Тоглолтын шилдгээр Интер Миланы Дензел Дамфрис тодорчээ.

Тоглолтын дараа Барселонагийн дасгалжуулагч Ханси Флик:

-Бид тоглолтыг сайн эхлүүлсэнгүй. Гэхдээ эргэн ирж чадлаа. Хоёрдугаар хагас гайхалтай байлаа. Одоо хариу тоглолт үлдлээ. Бид заавал хожих ёстой. Энэ тоглолтыг "Финалын өмнөх финал" гэж тодорхойлж болохоор байна.

Интер Миланы дасгалжуулагч Симоне Инзаги:

-Бид гайхалтай тоглолтыг үзлээ. Хагас шигшээ хүнд байна гэж бодсон. Бид хож ч болох байлаа. Өнөөдөр сэлгээний тамирчдын маань үзүүлсэн нөлөө таалагдлаа. Манай фанатууд ч бидний бүхнээ гаргасан гэдгийг мэдэж байгаа. Ирэх Мягмар гариг финал гэдгийг бид мэдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж