Б.Энх-Амгаланг шийтгэх тогтоолыг хүчингүй болгов

Б.Энх-Амгаланг шийтгэх тогтоолыг хүчингүй болгов

Б.Энх-Амгаланг шийтгэх тогтоолыг хүчингүй болгов

Шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс /2025.02.05/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гэм буруугүйд тооцсон бол УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцсон байдаг. Тэгвэл давж заалдах шатны шүүх хэргийг өчигдөр /2025.04.30/ хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Энх-Амгаланг үргэлжилсэн үйлдлээр улс төрд нөлөө бүхий этгээд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Гэвч давж заалдах шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон байна. Тодруулбал, яллах дүгнэлтэд авто замын ангилал шилжүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа ямар эрх зүйн үр дагавар үүсгэж, энэ нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл эс үйлдэхүй болохыг тодорхой дүгнээгүй байгаагаас гадна Б.Энх-Амгаланг нийтийн, эсхүл улс төрд нөлөө бүхий гэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүй атал анхан шатны шүүх яллаагүй үндэслэлээр Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзжээ.

Түүнчлэн, тус шүүхийн 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 1096 дугаар магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэрт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 73.109.136.113

ХУЛГАЙЧ АНГИЙН ХУЛГАЙЧ БҮР ЯЛГҮЙ САЛЖ БАЙНА. ОЮУН ЭРДЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ЖҮЖИГ ТОГЛОЖ БАЙНА. ХУЛГАЙЧ НАРЫГ ШИЙТГЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛ БИДНИЙГ ДААПААЛААД БАЙГАА ОЮУНЭРДЭНИЙГ ЯДАЖ ОГЦОРУУЛАЯ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 73.109.136.113

ХУЛГАЙЧ АНГИЙН ХУЛГАЙЧ БҮР ЯЛГҮЙ САЛЖ БАЙНА. ОЮУН ЭРДЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ЖҮЖИГ ТОГЛОЖ БАЙНА

Avatar

Шагдар 2025-05-01 202.55.188.120

ШҮҮХ ШУДАРГА ЁСБГ УЛАНДАХ ГИШГЭХ ЁСГҮЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2025-05-01 202.9.46.144

za ashgui dee.

Avatar

Нэргүй 2025-05-01 203.91.115.55

Энэ нийгэм дампуурлаа! Ман дампуурууллаа.

Avatar

Нэргүй 2025-05-01 202.21.125.22

Бас их зайтай эр юм аа энэ энхамгалан гэгч. Уснаас хуурай гарчлаа

Avatar

Нэргүй 2025-05-01 103.212.118.180

TANILTSI80955877

Avatar

Нэргүй 2025-05-01 139.5.217.128

Шүүгч нарын дотор будлиантай амьтад ямар олон байдаг юм бэ. Шүүгч нарыг дээ…

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.176.100

Шүүх шударга шийджээ.Яамайдаа.Улстөржихгүүй ганц иэституц үлдсэн байна

Avatar

Нэргүй 2025-05-01 103.11.193.222

Бэлтрэгийг намынхан нь ч үздэггүй, хамгийн өөдгүй хүн хог гэдэг юм билээ. Олон нийтэд шударга дүр эсгэсэн жинхэнэ хумсаа нуусан муур, төрийн өмчийг хог дээр гаргаж үнэгүйдүүлж женкотой хувааж идсэн хувалз.

Avatar

Зочин 2025-05-01 66.181.161.135

Энэ хоёрын хэрэг ч дээ захиалгатай хэрэг гэдэг нь эхнээсээ ойлгомжтой байсан. Том том хулгайн хэргүүдийг яах ч үгүй байж Б. Энх-Амгалан, З. Энхболд хоёрыг яллах гэж зүтгээд байгаа нь манай улсын хуулийн байгууллагуудын захиалгаар ажилладаг гэдгийг нотлоод байгаа юм

Avatar

Нэргүй 2025-05-01 103.212.118.180

2ERTEI SHAALGYYLI XUSNEER80955877TSAGN VANAGLGCH

Avatar

иргэн 2025-05-01 122.201.27.34

тэгээд – 2 уулаа цагаатсан гэсэн үг үү

Avatar

Нэргүй 2025-05-01 103.212.118.180

BOOW XXNO VANXANDI AXTAI SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.184.223

Энэ муу Зика ёстой төрийн хорчин вирус шүү !
5 толгойг ард түмэнд авч үлдсэн гээ л сайрхаад бсан чинь одоо тэн хагас шахуугий нь (5 ордын 2) Хятад дангаараа, үлдсэн гурвыг нь Монголтой хамтарч ашиглахаар болж бн
Уул нь Монгол, Япон, Хятадын хамтарсан консерциум хам тран ашиглах гэж бсан юмшүү дээ !!!
Мөн хорлож чадаж бгаа биз !!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-05-01 66.181.184.223

Шударга хяналт тавих чадвартай Японыг хасч байгаад Хятад манайхыг элэг барьж дураараа дургих бололцоотой болгоод Зика Женко хоёр шан харамж, хээл хахуулиа авч байгаа доо !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж