Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өргөн барилаа.
Тус хуулийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2026 онд 6.0 хувиар, 2027, 2028 онуудад тус бүр 6.5 хувиар өсөхөөр тооцсон байна. Мөн инфляц 2026 онд дунджаар 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6 хувь байхаар төсөөлжээ. Түүнчлэн, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар төлөвлөсөн буюу нийт зарлагын дүнг тэнцвэржүүлсэн орлоготой тэнцүү байхаар тооцсон гэдгийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр онцоллоо. Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан төсвийн тухай шаардлагуудыг хангасан байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр мөн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэхээр уг төслийг боловсруулжээ. Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж, төсвийн зардлыг реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ гэдгийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр онцоллоо.
Тус төлөвлөгөөнд:
Нэг. Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ.
Хоёр. Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.
Гурав. Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлооно.
Дөрөв. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгоно гэж тусгасан байна.
Дээрх дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8,090 ам.долларт хүргэж, ядуурлын түвшнийг 5 хувиар бууруулна гэж тооцжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.117.94
МАНАН ХҮНэнцэр хулгайнар.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.207
л******д ийм юма хийж бсн өөрсд чин хэргтэй юмыг яаау мэдхэв ялла үүрхд чин тус болж магд.
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.207
х***а манж л******д нам төр хулгайлж эзлцн гажиг юу чадхгүй гайгууд албтай юм шиг бгаал бн.юу хийргүй юу чадхгүй бгаад л бдг чадхгүй түрүүний бөөс лаларуудыг зайлулж чаддгүй бгааг худла дүгнж биш зөв дүгнж далд орулж чаддгууд бх ёстой. х***а манж л******д нам төр хулгайлцн бүлглж шааж л******д байгаад шаадг зэвүүн муу санаатай л******д шүү.