IEM Melbourne 2025: Vitality Гранд Слам хүртэж, Францын ерөнхийлөгч баяр хүргэв

IEM Melbourne 2025: Vitality Гранд Слам хүртэж, Францын ерөнхийлөгч баяр хүргэв

1xbet Mongolia

Австралид том хэмжээний цахим спортын тэмцээн ховор болдог тул нутгийн фенүүд "IEM Melbourne 2025" тэмцээнд онцгой ач холбогдол өгчээ.  Тэмцээн нэн сонирхолтой болж, финалын тоглолт нь зөвхөн тоглогчдод төдийгүй үзэгчдэд ч том сорилт боллоо. Монголын "1xBet"-ийн цахим спортын шинжээчид аль хэдийн гол үйл явдлуудыг тоймлосон аж.

IEM Melbourne 2025 оролцогч багууд

"IEM Melbourne 2025" тэмцээн нь 4-р сарын 21-нээс 27-ны хооронд Мельбурн хотын алдарт Род Лэйвер Аренад болж, нийт шагналын сан нь 1,000,000 доллар байлаа. Ялагч баг 125,000 долларын мөнгөн шагнал, 160,000 долларын клубын урамшуулал хүртжээ.

Зохион байгуулагчид Valve-ийн дэлхий болон бүс нутгийн чансаанд тулгуурлан 2-р сарын эхний байдлаар дараах багуудыг урилаа. Үүний үр дүнд дараах 16 баг оролцов:

  • Team Vitality
  • Team Liquid
  • paiN Gaming
  • The MongolZ
  • FlyQuest
  • FaZe Clan
  • NAVI
  • MOUZ
  • Team Falcons
  • Virtus.pro
  • GamerLegion
  • 3DMAX
  • MIBR
  • BIG
  • SAW
  • Complexity

Ази тивийг хоёр баг төлөөлсөн бөгөөд бүс нутгийн хамгийн хүчирхэг баг болох The MongolZ (дэлхийн компани 1xBet-ийн албан ёсны түнш), мөн монгол дасгалжуулагч Г.Эрдэнцогт буюу “erkaSt”-тай Австралийн баг FlyQuest баг оролцов. The MongolZ-ийн амжилтаас хамааран Монголын тоглогчид, дасгалжуулагчдын эрэлт эрс нэмэгдэж байна.

IEM Melbourne 2025 хэсгийн шат ба плэй-офф

Тэмцээний эхний шатанд багуудыг найман баг бүхий хоёр хэсэгт хувааж, Bo3 форматаар тоглуулсан. Тиймээс ялагдсан багуудад ч плэй-оффт шалгарах боломж үлдсэн юм.

A хэсгээс хамгийн хүчтэй нь MOUZ, The MongolZ, GamerLegion багууд байв. Харин FaZe Clan төсөөлөөгүй байдлаар GamerLegion-д ялагдаж, эцсийн шатанд шалгарч чадаагүй. B хэсэг илүү ширүүн өрсөлдөөнтэй байсан ба Team Vitality, Team Falcons нар тэргүүлсэн бол NAVI гуравдугаар байрын төлөө хатуу тэмцэл өрнүүлэв. NAVI нутгийн шилдгүүд болох FlyQuest-г ялсан. Гэвч тэд Team Liquid-д хожигджээ.

Шинэ тоглогч Ilya "m0NESY" Осиповт дасан зохицох хугацаа бага байсан ч Team Falcons хүчтэй өрсөлдөгчдөө бут ниргэв. Тэд GamerLegion-г 13-3, 13-4; MOUZ-г 13-3, 13-6 оноогоор хожив.

The MongolZ Team Liquid-г 2- харьцаатай ялсан ч хагас шигшээд дэлхийн хамгийн хүчирхэг баг Vitality-тэй учирч, харамсалтайгаар ялагдсан. Гэвч 1xBet-ийн түншүүд тэмцээнийг 3-4-р байраар өндөрлүүлж, 105,000 долларын шагнал хүртжээ.

IEM Melbourne 2025 финалын тоглолт

Финалын тоглолт Vitality ба Falcons багуудын хооронд болсон бөгөөд Монгол дахь 1xBet-ийн шинжээчид Францын багийн ялалт илүү магадлалтай гэж үзэж байв. Эхний мап “Inferno” дээр Falcons 2-13 гэсэн харьцаатай ялагдахад Vitality 3-0-ээр ялалт байгуулах нь тодорхой мэт санагдав.

Хоёр дахь мап “Dust2” дээр Falcons сэтгэлзүйгээр даван туулж, тоглолтыг нэмэлт цагт аваачин 16-12 оноогоор ялалт байгууллаа. Vitality дараагийн “Train” мапын тоглолтод 13-9 оноогоор ялсан ч “Mirage” дээр 10-13 оноогоор ялагдав.

Шийдвэрлэх тоглолт болох “Nuke” дээр хоёр баг хоёулаа ядарч туйлдсан байв. Эхний хагаст Falcons пистол раундыг авч, дараалан 3 раунд авч, 9-3 гэсэн давуу оноотой дуусгасан. Хоёрдугаар хагаст 3-3 харьцаагаар оноо солилцсоны дараа Falcons 12-6 гэсэн итгэл давуу тэргүүллийг авсан.

Ийм оноотой үед Falcons-д ердөө нэг раунд хожиход хангалттай байсан. Гэвч Vitality-аас бусад ямар ч багт энэ ялалт баталгаатай байх байлаа. Францын баг оргүй хоосноос дахин сэрсэн мэт болж, дараалсан зургаан раунд хожин тоглолтыг нэмэлт цагт аваачив.

Falcons сэтгэл зүйгээрээ унаж, 3 нэмэлт цагийн турш тоглолт үргэлжилсэн ч тоглогчдын харцнаас ялалтанд хүрэх итгэл үгүй болсон нь харагдаж байв. Туршлагатай Vitality баг сэтгэл зүйн хувьд унасан өрсөлдөгчдөө нэг мөр дарж, эцсийн мап дээр 22-20 оноогоор хожжээ.

Team Vitality 2025 оны улирлын дөрөв дэх түрүүгээ хүртсэн бөгөөд BLAST Bounty Spring 2025-г эс тооцвол оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн. Багийн лидер Mathieu “ZywOo” Herbaut HLTV x 1xBet-ийн дагуу 24 дэх MVP цолоо хүртэв. IEM Melbourne 2025 тэмцээнд түрүүлснээр тэд ESL Grand Slam Season 5-г баталгаажуулж, 1,000,000 долларын алтны шагнал хүртсэн юм. Бүр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ч тэдний амжилтад баяр хүргэж, сошиал сүлжээнд бичлэг оруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.180.219.55

The MongolZ – haluun bayar hyrgie. 4 -t buyuu deegyyr jaalj baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж