АҮББХ: 14 мега төслөөс тав нь амжилттай хэрэгжиж эхэлсэн

АҮББХ: 14 мега төслөөс тав нь амжилттай хэрэгжиж эхэлсэн

АҮББХ: 14 мега төслөөс тав нь амжилттай хэрэгжиж эхэлсэн

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өндөөрийн /2025.04.30/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонслоо. Дараа нь мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын түвшинд зөвлөмж гаргах ажлын хэсгийг байгуулах байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ажиллана.

Мега төслүүдээс эхний ээлжинд Гашуун сухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зөөвч-Овоо ураны төсөл, Тавантолгойн 450 мВт-ын дулааны цахилгаан станц гэсэн таван төслийн санхүүжилт шийдэгдэн ажил эрчимтэй хэрэгжиж байна.

Тухайлбал, газрыг тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч дотоодын хэрэгцээний 55хувийг хангах юм.

Монгол, Францын хамтарсан Зөөвч Овоо ураны төслийн хувьд дагалдах гэрээний ажлын явц 60 гаруй хувьтай, барилгын ажил 10 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2500 тонн уран экспортолно.

90МВт-ын Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүүр, хоолой койльц зэрэг барилга угсралтын ажил 75 хувьтай явагдаж байна. Цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэнэ.

Гашуун сухайт -Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн барилгын ажлын гүйцэтгэх хугацааг 22 сар гэж төлөвлөсөн бөгөөд тус боомтод хүнсний лаборатори байгуулах ажил хийгдэж байна. Лаборатори ашиглалтад орсноор боомтоор хүнсний бүтээгдэхүүн бараа таваар тээвэрлэх боломжтой болно. Мөн баруун зүүн тэнхлэгийн төмөр замын Шивээ хүрэн-Сэхээ боомтын дэд бүтцийн угсралтын ажил бүрэн дууссан. Ханги Мандал боомтын 600 ажилчны байрны барилгын ажил бүрэн дууссан байна.

Зэс боловсруулах цогцолборыг 1.1 тэрбум орчим долларын гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулах юм. Цогцолборын ТЭЗҮ-г боловсруулсан, тендер зарлахын өмнөх шатанд явж байна.

Үйлдвэр байгуулах хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөсөн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор 124.1 мянган катодын зэс боловсруулах аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 минутын өмнө 66.181.188.129

гтбү одоогийн чадваогүй удирдлага мёнёжмёнтээр явах юм бол 28 байтгуай 30 онд ч ашиглалтанд орохгүй шүү. Үйлдвэр ашиглалтанд орлоо ч гарах шатахууны өртөг үнэ орос хятадаас авснаас 15-20% өндөр гарахаар байна. ЭЗХЯ, сагийн яам үнэ өртөгийн тооцоогоог гаргуулж ил тод мэдээлэл өгөөө ч

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.207

Худ ш** п**а

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.247

Монголд ямар ч мега төсөл бас бүтээн байгуулалт хэрэггүй. Зүгээр л хоорондоо хэрэлдээд алалцаж л байвал болдог улсууд. Тамын тогоо гэгч юм ганцхан Монголд байдаг гэсэн. Түүгээрээ бахархдаг байлгүй. Монголчууд хүчирхэг байхдаа өөрөө өрсдийгөө устгасан. Гадаад орны дайчид дайрч устгаагүй.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 51.158.253.109

14 мега хэрэгжүүлэх боломжгүй. Ихэнх төсөл нь гишүүдэд б**в үмхүүлэх гэж оруулсан зүйлс. Удахгүй гишүүд ойлгох байх аа. Карма

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.247

14 мега төслийг Элбэгдоржийн гар хөл болсон хүмүүс эсэргүүцдэг. Мөн 25-р суваг телевиз дандаа эсэргүүцэж ирсэн нь нэвтрлгээс нь харагддаг. Алтай ямар замаар энэ телевизийг өөрийн болгосн бэ. Энэ асуултанд хариу өгөөч иргэд ээ.25-р суваг телевиз Украйныг өмөөрч Оросыг муулдаг мөртлөө дандаа Орос кино гаргадаг нь ойлгомжгүй байдаг. Алтайг тухайн үеийн Ерөнхийлөгч Элбэгдорж гадаад улсад суух элчин сайдаар томилж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж