Засгийн газар ипотекийн зээлд тавих шалгуур үзүүлэлтээ олон нийтэд зарлаагүй ч ерөнхий зураглал эхнээсээ гараад байна. Тэрхүү зураглалаар хотын төвд баригдсан орон сууцанд ипотекийн зээл олгохгүй, харин гэр хороолол болон орон нутагт баригдсан орон сууцанд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэдгээ мэдэгдлээ. Энэ тухай Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар мэдэгдээд байна.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээлийн дийлэнх хэсэг Улаанбаатар хотын иргэдэд олгогдсон. Энэ хугацаанд 130 мянга гаруй өрх ипотекийн жилийн 8-6 хувийн хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцтай болсноор 10 гаруй их наяд төгрөг зарцуулсан статистик гарсан.
Гэвч гэр хорооллын яндангийн тоог бууруулах төрийн бодлоготой ипотекийн зээл олголтыг уяагүйгээс үр дүнд хүрээгүй гэх судалгааг Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв хийсэн байдаг. Засгийн газар ч өнгөрсөн хугацаанд гарсан дээрх алдааг давтахгүйн тулд ипотекийн зээлийг Улаанбаатар хотын гэр хороололд баригдсан орон сууцанд олгохоор нэгдсэн ойлголцолд хүрсэн нь “А” зэрэглэлд баригдсан байрны үнийг буулгаж мэдэхээр болжээ.
Үндэсний статистикийн хорооноос сар бүр гаргадаг орон сууцны үнийн индескээр хотын төв хэсэгт байрлах орон сууц шинэ, хуучнаасаа үл хамаарч дундаж үнэ 1м 2 нь 5.7 сая орчим төгрөг болсон. Гэвч дээрх бүсэд баригдсан шинэ байрууд зарагддаг нь ипотекийн зээл олголттой холбоотойг хэлэх хүмүүс олон бий.
Өөрөөр хэлбэл, байршлаас нь хамааруулж ипотекийн зээл олголтод хязгаарлалт тавьснаар эрэлт багасч тэр хэрээр үнэ буурах талтайг барилгын салбарынхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг.
Орон сууцны үнэ сар бүр тогтмол өсөж байгаа шалтгааныг барилгын салбарынхан “Ихэнх түүхий эдээ импортоор оруулж ирдэг. Жилээс жилд долларын ханш өсөж байгаа. Газраа өндөр үнээр худалдан авдаг. Ажиллах хүчинд олгох цалин хөлс нэмэгдсэн. Барилгын зөвшөөрөл хүсэхэд цаг хугацаа их ордог” зэрэг шалтгаан нөхцлийг тоочиж ирсэн юм.
Мөн Олон улсын валютын сангаас “Монголбанк ипотекийн зээлийг хэрэгжүүлж байгаа нь буруу, Засгийн газарт шилжүүлэх ёстой” гэх зөвлөмжийг эртнээс өгсөн. Нөгөөтэйгүүр, байрны үнэ өсөхөд ипотекийн зээл олголт ташуур болж байгаа тул зогсоох ёстой гэх саналыг ч зарим эдийн засагчид гаргаж ирсэн байдаг. Гэвч санхүүжилтийг зогсоосон нөхцөлд хямд эх үүсвэрээр байртай болох боломж улам хязгаарлагдана гэж үзэж ирсэн. Тиймээс төв банк өнгөрсөн хугацаанд олгогдсон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирдэг санхүүжилтийг шинээр зээл авч байгаа иргэдэд олгох, мөн арилжааны банкууд гадаад зах зээлээс босгосон санхүүжилтээ ипотект зориулан гаргаснаар жилдээ нийт 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд зарцуулж иржээ.
Харин Засгийн газар өнгөрсөн жил 500 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд зориулан Хуримтлалын сангаас гаргаснаар эх үүсвэр үндсэндээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн. Гэвч эрэлтийг хангах хэмжээний санхүүжилт болж чадаагүй юм.
Учир нь, ипотекийн санхүүжилтийн 80 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хот буюу төв суурин газарт олгогдож ирсэн хуучин схемийг өөрчилж, орон нутагт түлхүү олгох бодлого барьснаар нийт ипотекийн санхүүжилтийн 45 хувь нь хөдөөд олгогдсон байдаг. Энэ нь төвлөрлийг сааруулах бодлоготой нь холбогдсон ч нийслэлд олгогдож ирсэн ипотекийн санхүүжилтийн хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулсан юм.
Харин энэ оны тухайд Засгийн газар 2025 оны төсвийн хуулийг батлуулахдаа ипотекийн санхүүжилтэд зориулж Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн ч ногдол ашгийн төвлөрүүлэлт оны эцэст хуримтлагдах тул тэр болтол хүлээгдэл үүсэхээс аргагүй болжээ. Өөрөөр хэлбэл, энэ оны төгсгөл рүү ипотекийн зээлийн санхүүжилт 500 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна. Түүнээс урьтаж Засгийн газар журмаа тодорхой болгоно. Нөгөө талдаа санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлж чадаагүй үед урьдчилаад журам гаргах нь байрны үнийг хөөрөгдөж болзошгүй гэж болгоомжилж буй.
Зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах зорилгоор өнгөрсөн хугацаанд Засгийн газрын холбогдох сайд нар, мөн төв банк, арилжааны банк зэрэг олон газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж, хэд, хэдэн хувилбар дэвшүүлэн ажилласны эцэст хотын төвд баригдсан орон сууцанд ипотекийн зээл олгохгүй байх шийдэлд хүрсэн нь энэ аж.
Төв банкны ерөнхийлөгчийн зүгээс “Хотын төв хэсэгт баригдсан байранд жилийн 12 хувийн хүүтэй, захын дүүрэг буюу гэр хороололд баригдсан байранд 6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож болох юм гэдэг хувилбарыг ярьж байна. Гэхдээ энэ бол эцсийн шийдэл биш” гэдгээ өнгөрсөн өвөл мэдэгдсэн удаатай. Харин одоо бол хотын төв хэсэгт байрлах байранд ипотекийн зээл олгохгүй байх журам гарах нь тодорхой болж байна.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ипотекийн журмаар зээлд хамрагдах иргэн болзол нөхцлийг хангасан тохиолдолд дээд тал нь 150 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Ингэхдээ 80 м2 хүртэлх талбайтай орон сууц авах боломжтой байх зохицуулалт хэрэгжиж буй. Гэвч жилээс жилд байрны үнэ өссөн нь орлого багатай иргэдийн хувьд зөвхөн урьдчилгаанд нь 100 орчим сая төгрөг төлөх шаардлага үүссэн. Ингэснээр байр монголчуудын хувьд мөрөөдөл болж хувирсан гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Байрны урьдчилгаа бүрдүүлэхийн тулд гадаад улсыг зорьж байгаа залуус ч олон бий. Мөн хоёроос гурван төрлийн ажил хийж байгаа нь ч олон. Гэвч валютын ханшийн өсөлт, барилгын материалын үнийн өсөлт нь байртай болох залуусын мөрөөдлийг үгүй хийх болсон. Харин Засгийн газраас зарлах ипотекийн зээлийн журам байргүй иргэдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж чадах уу гэдэг нь ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлогоос хамаарна.
Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан юм.
Г.ХОРОЛ
мэдээж буурахгүй 9 цагийн өмнө 203.17.23.189
мэдээж буурахгүй
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.171.141
ipotekiig yaduus avna. yaduus ni hotoos garch amidrah ni dee. Yur ni Peru ulsiin Lima hot shig hotiin tuvoo hana bosgood yaduusiig ordoggui bolgoy
ган 2025-05-01 59.153.87.21
Хотын төвд угаасаа барилга барих газар байхгүй харин хотын зах гэр хороолол гээд байгаа газар бол өөрсдийнх нь амьдардаг Богд уулын олон салаа амууд болон төсвийн хөрөнгөөр дэд бүтцийг нь тавьсан мундаг тохижилттой зусланийн газруудынхаа тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй хаус барилга байшинг ипотекийн зээлээр авах зорилгоор иймэрхүү зүйл хийж эхлэх гэж байна гэж ойлголоо. За ямар шуналд хязгаар байх биш шуналтангуудадад ичих айх булчирхай байх биш дээ.
Нэргүй 2025-05-01 192.82.92.204
bairnii une usuud baigaa yum bish tugrugiin hansh l ynaj bgaa asuudal gol jing darj bgaa…. mun barilgiin materialiin une, erelt niiluulelt deer ni ded butets hugjsun gazruud ni UB-d barag dyyssan…. anh 800.000hunii hot tuluvluj ded butets hiichiheed odoo 1.3say hun amidarch bn shuu dee…..une byyhyamarch nuhtsul bhgui l dee….
Psta 2025-05-01 202.9.46.86
бетонон ширэнгэ, дундуураа машин тэрэг тавьж явах бүү хэл явган явахын ч эцэсгүй тул зарагдахгүй балгас болж байна. үнэ нь гэж хязгааргүй өндөр хэлдэг.
сонгогч 2025-05-01 202.9.46.70
ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД дүлий, сохор, хэлгүй юм шиг ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…
тогоо 2025-05-01 43.242.243.170
хашаа байшингаа хувийн эдлэн болгоорой. хямд, бас өргүй, гоё биз дээ
Зочин 2025-05-01 202.131.240.147
Ипотек бол барилгын компаниудын лобби. Зарагдахгүй байруудаа борлуулж, хүмүүсийг насаар нь өрөнд оруулдаг. Бас байрны үнэ ханшийг өсгөдөг.
Нэргүй 2025-05-01 66.181.161.190
jilees jild dolloriin hanch osoj bgaa gej shaaj bna suuliin 3n kil buuralttai bgaad sayiin 2r sar l osson
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.191.121
үнэн шд, тэгэхэд байрны үнэ сар бүр өссөөр байсан, энэ их хөөсрөл удахгүй хагарах вий, хэн ч ийм үнэтэй байр авахгүй
Нийслэлийн иргэн 2025-05-01 203.98.76.100
Залуучууд байранд оро лөөлөө болох юм бна даа. Гадагшаа харлаж хэдэн төгрөг цуглуулж байгаад байр авах сонголтыг олгож бна. Эргүү малнууд