ИТХ-ын нөхөн сонгуульд 4 нам оролцоно

ИТХ-ын нөхөн сонгуульд 4 нам оролцоно

ИТХ-ын нөхөн сонгуульд 4 нам оролцоно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль энэ оны зургаадугаар сарын 22-нд зохион байгуулагдана. Тэгвэл нөхөн сонгуульд дөрвөн нам оролцохоо илэрхийлсэн байна. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд 2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас өмнө ирүүлэх, тухайн шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасан. Хоёр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг мандатын төлөөх нөхөн сонгуульд дээрх 4 нам оролцохоо илэрхийлснийг аймгийн сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргажээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль явуулах бөгөөд Монгол Ардын нам 50, Ардчилсан нам 43, ХҮН нам 6, Иргэний зориг ногоон нам 1 мандатад тус тус бүртгүүлсэн байна.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа 2025 оны тавдугаар сарын 8-наас тавдугаар сарын 14-нийг дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшигчдийн баримт бичгийг 2025 оны тавдугаар сарын 17-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх юм. Сонгуулийн хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргаж, 2025 оны зургадугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх ажээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналыг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-30 202.9.40.207

Халх гэж хашиграгчдын цаана мнголд он удаан жил оргсн х***а цуст манж хужаагууд бдгийма даврсн нийгмиын хог шааруудыг шорнд гянднд байлгхад таарна.

Avatar

Нэргүй 2025-04-30 202.9.40.207

Снгуль яаадгийн хэн хэргтэй ийн.

Avatar

Нэргүй 2025-04-30 202.9.40.247

АН-аас бас нэг Ж.Баярмааг нэр дэвшүүлэх байхдаа. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг нэр дэвшүүлж санасандаа хүрч байлаа. Гэтэл тэр хүмүүс нь монгол орныг самарсандаа. Иймэрхүү хүмүүсийг нэр дэвшүүлэх юм. Иргэд нь дэмжээд сонгочих юм. Таарсан ч юмаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж