Сурвалжлага: Үйрч, бутарч, эвдэрсэн хашлагуудыг сольж байна

Сурвалжлага: Үйрч, бутарч, эвдэрсэн хашлагуудыг сольж байна

Сурвалжлага: Үйрч, бутарч, эвдэрсэн хашлагуудыг сольж байна

Урин дулаантай зэрэгцэж зам засварын ажил эхэлдэг. Зунаас өмнө зуслангийн бүс, нийслэлийн гол болон туслах замуудыг засч, шинэчлэхээр ажлууд одоо эд өрнөж буй. Үүнтэй зэрэгцэн иргэдийн хэлдгээр “хашлага сольдог бизнес” ч мөн эхэлсэн. Тэгвэл шинэчлээд удаагүй замын хашалагуудыг энэ жил дахин сольж байгаа эсэхийг сурвалжиллаа.

Жилийн жилд яг энэ үед шүүмжлэл, асуудал дагуулдаг асуудлын нэг бол бордюр буюу замын хашлага солих ажил. Яг солих шаардлага байсан уу эсвэл зүгээр л хэн нэгний мөнгө олох арга уу, сонгуулийн суулиа юу гэдэгт иргэд эргэлзэж, дуугүй суудаггүй. Яг солих шаардлагатай, элэгдэж, хорогдсон, дэгэн догон явган хүний зам, замын хашлагаа солихгүй атлаа жилийн өмнө сольсон шинээрээ шахуу замын хавтанг хуулж, дахин шинээр сольдог гэж хотынхон ундууцдаг.

Тэгвэл энэ жилийн бордюр солих ажлын тухайд бүгдийг биш зөвхөн шаардлагатайг л засч байгаагаар онцлог аж.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЭРЧИМЖИХЭЭС ӨМНӨ ЗУСЛАНГИЙН ЗАМУУДЫГ ЗАСЧ ДУУСГАНА

Иргэдийн зүгээс нийслэлийн замуудад тэр дундаа зуслангийн чиглэлийн замуудад нүхэн эвдрэл их гарч, түүнийг огт засдаггүйг шүүмжилдэг. Тэгвэл энэ жил зуслангийн чиглэлийн замуудад гарсан эвдрэлийг бүрэн засна гэдгийг нийслэлээс мэдээлсэн. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэл болон зуслангийн бүсийн бусад замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө бусад замуудыг үе шаттай засна гэдгийг албаныхан хэлэв.

Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэлэхдээ, нийслэлийн гол болон туслам замуудын засвар арчлалтын ажил Шаргаморьтын зуслангийн замаас эхлээд явж байгаа. Эхний ээлжинд зуслангийн чиглэлийн эвдрэлтэй замууд, Гоодой, Шадивлан, Яргайтын зуслан, Их тамирын ам зэрэг зуслангийн бүсүүдийн замыг хөдөлгөөн ихсэхээс өмнө засварлахаар төлөвлөсөн. Хотын гол болон туслах замуудын шинэчлэлтийн хүрээнд авто замын ажлууд мөн эхэлсэн. Энэ жил мөн Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг төлөвлөгөөний дагуу засч шинэчилнэ.
Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргээд явж байгаа.
"ЗАМ ЗАСВАРЫН БҮХ АЖИЛ ЭХЭЛСЭН, ТЭДГЭЭРЭЭС ШААРДЛАГАТАЙ ХЭСЭГТ Л ХАШЛАГА СОЛЬЖ БАЙГАА"
Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төлөвлөсөн бүх байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр, энэ онд нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 нь он дамжин хэрэгжиж байна. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх учраас замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байгаа.
Гол замуудад суурь болон хийц эвдэрсэн асуудал их байгаа учраас суурийг хүчитгэж байна. Хашлагын хувьд эвдэрч гэмтсэн, хугарсан хэсэгт л зам засварын хүрээнд солино.
Мөн зарим байршилд буюу 25 дугаар эмийн сангаас “Гранд плаза” дэлгүүрийн уулзвар хүртэлх байршилд зам засварын ажлын явцад гардаг чийгийг гадагшлуулахын тулд 48 цаг хүлээх шаардлагатай байдаг. Иймд иргэдийг хүлээцтэй байхыг уриалж байна.
Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчилнэ.
Энэ онд хийх зам засвар ажлууд нь Улаанбаатар хотын төв магистрал замууд учир бүрэн хаахгүй.
Харин 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, өглөө 07:00 цагт хөдөлгөөний бүрэн нээх зохицуулалт хийн ажиллаж байгаа гэсэн юм.
ИРГЭД: ЖИЛ БҮР ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ХАШЛАГА СОЛЬЖ БАЙГААГ ГАЙХДАГ
Харин иргэдийн хувьд албаныхнаас эрс ялгаатай мэдээлэл өгөв. Тухайлбал, Монгол кино үйлдвэр, Бөхийн өргөө, 25 дугаар эмийн сан зэрэг хэсэгт явган хүний замуудыг хуулж, хашлагыг сольж байгааг иргэд гайхаж байлаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд тус хэсгүүдийн хашлагыг мөн хуулж байж.
Хугарч, хагарч эвдрээгүй байхад нийтээр нь хашлага, явган хүний замыг сольж байгаа нь төсвийн үргүй зардал гэдгийг шүүмжлэв.
Замын ажил хийж байгаа хүмүүсээс зарим иргэн хуучин бордюрыг дахин ашиглах уу гэхэд "Зарим хэсгийн хашлагуудыг хэрэглэх боломжгүй. Хэрэглэх боломжтойг нь дүүрэгт нь хүлээлгэн өгч, шаардлагатай хэсгүүдийг солино" гэж хариулсан гэдгийг мөн хэлж байлаа. Ямартай ч хүмүүсийн дургүйцлийг багагүй хүргэдэг хашлага солих ажил энэ зун мөн үргэлжлэх нь. Гэхдээ нийтээр биш зөвхөн шаардлагатай хэсэгт гэдэг нь сайн хэрэг. Тэгэхгүй бол өнгөрсөн жил шиг 35 тэрбум төгрөг төлөвлөсөн гэвэл утгагүй. Энэ онд зөвхөн зам засвар шинэчлэлтэд л төсөв тусгасан байгаа аж.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 15 минутын өмнө 180.149.98.82

үйрч л байг л дээ яагаад бидний мөнгийг дэмий зүйлд үрээд байгаа юм бэ

Avatar

Ккк 18 минутын өмнө 103.57.92.116

Бордюрийн чанарыг сайжруулаачээ. Хулхины чанар муутай хийж мөнгө угааж байна шүү

Avatar

Нэргүй 40 минутын өмнө 202.126.90.224

Гурвалжингийн гүүрний хажуугийн бордюрыг солиж байсан яг хажуугаар нь байгаа явган хүний зам нь зам гэхээсээ шороон дэвжээ болсон байхад энэ хэдийн нүдэнд бордюр нь л солихгүй бол болохгүй харагдаа байгаа л даа. Та хэдээрээ бахархаж байна өшөө сайн бордюраа солиорой. Та хэдэн бордюр солихыг харахаас бусад нь хамаагүй ажилтай ухаалаг хүмүүсээрэй бахархаж байна. Улс ороныхоо хөгжилийг та хэд минь өөрсдийнхөө чадах чинээгээр л хөгжүүлэх юм даааааааааа

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.37

Ус ны суваггүйшдээээ тэриигээ яадаж хиигэээч

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.121

Бутраагүй, зүгээр сэмэрсэн бордюрийг бас сольж, тендер авсан компани төсвөөс мөнгө авах гэж байна.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 122.201.31.184

Төв замын дагуух автобусны буудлын зогсоолыг хашлагаар хааж зогсоол байхгүй болгож байгаа нь ямар учиртай юм бол

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.186.96

Хашлага солиод ургаж байсан тарьсан моднуудыг дуусгаж байгаа Юун тэрбум мод, Туул Сэлбийн бургасууд дууслаа

Avatar

Уншигч 3 цагийн өмнө 66.181.161.169

Хашлага солихоос өөр дундаас нь мөнгө идээд хийчих ажил энэ хотод байхгүй юм блгүй дээ хөөрхий! Ядаж зүлэг ногоогоо услаад гудамж талбайгаа чийглээсэй! Аймаар хуурайшилттай! Тэгээд бөөн шороо босгоол шүүрдээд! СОЦ үед усны машинаар ус цацаад чийглэдэг байлаа!

Avatar

Зочин 3 цагийн өмнө 103.168.34.151

замын ажил гүйцэтгэгч компаниуд болон хашлага бетон нийлүүлсэн компанитай хариуцлага тооцох хэрэгтэй. зуслангийн замд тавьсан хашлагыг хараарай. нэг зэрэг тавьсан ижил нөхцөлд байхад зарим нь зүгээр зарим нь үйрсэн байна

Avatar

зочин 4 цагийн өмнө 202.179.15.130

автобусны буудлын кармааг хааж, замаа эвдээд брожур хийэ байгааг хараад их бухимдлаа, иргэддээ ээлгүй нийгмийг бүтээж байна даа. Брожур солих гэж ямар их улайрч байнаа. Энэ улсаас иргэдээ явуулах гээд ингэж их хааж боодог юм бол уу

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.119.204

энэ нам гэдэг мангасын том гүзээг дүүргэж цатгана гэж хэзээ ч байхгүй юм бн.идээд л бн идээд л бн хязгааргүй

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.119.204

ёстой нэг заваарсан юмаа зардал мөнгөө хэмнэж яагаад өолдоггүй юм бол чанаргүй боржур тавьж нөгөөхөө сольж мөнчиг их идэж ууж баых шив яасан цхддагүй том гүзээтэй нам бэ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.57.95.204

ene ih ashigtai biznes bololtoi.orond ene us zailuulah hooloi hiigeechee p***a naraa

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.185.118

бутраал биз наадахан дээр чинь машин явах биш. Замаа нөхөөч ээ

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 6 цагийн өмнө 66.181.160.68

ҮХЭР МАЛНУУД ..ЭРГЭЖ БУЦСААР Л, ӨӨРӨӨ ӨӨРСДӨӨСӨӨ МӨНГӨӨ ХУЛГАЙЛСААР Л…. FAR AWAY…………….ХОЛ БАЙНА ДАА..ХОЛ БАЙНА,,,,

Avatar

p**a 6 цагийн өмнө 202.9.46.86

нянбаа чулуун боржуур шахахын тулд ноднин зүгээр байсан бетон боржууруудыг ховхлоод хагалаад бутаргаад сүйдэлсэн шдээ мартаа юу загасны memory-нуудаа.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 192.82.64.248

замаа л засна биз, яг үнэндээ брожур эмтэрч муудснаас түгжрээд байгаа, иргэд тэрийг сольхийг шаардаад байгаа юм огтхон ч байхгүй, улс орны эдийн засагтаа тааруулад, бид хэдэн жилдээ тэр хагархай брожурыг тэвчээд амьдарчихна зүгээр

Avatar

Зочин 7 цагийн өмнө 202.131.240.147

Автобусны зогсоолын хармаа хэсгийг хааж бордюр хийж байгаа нь утгагүй байна. Зорчигчдоо суулгаж, буулгахдаа бусад машинд саад болохгүй амар байсан юмсан.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.207

Нам төр хулгайлсн хулгайч түрүүний бөөс х***а манж хог шааруудыг шорнд гянднд нь хатаагаач гянднгийн л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж