Эрүүл мэнд яам баталсан журмаа хэрэгжүүлдэггүй тогтолцооны асуудал үүссэнээс өвдсөн иргэд хохирсоор байгаа талаар иргэний төлөөлөл өнөөдөр /2025.04.30/ мэдээлэл хийлээ.
Иргэн Б.БАДАМЦЭЦЭГ:
-Би гурван настай охин Б.Цэрэнлхамынхаа эрүүл мэндийн төлөө гурван жилийн турш гадаад улс орноор эмчилгээ хийлгэж байна. Охин минь 2022 оны долоодугаар сард БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хандсан бөгөөд одоогоор түнхний хагалгаанд яаралтай орох шаардлагатай байна. Хагалгааны зардалд 25-50 сая вон буюу 60-120 сая төгрөг шаардлагатай байгаа. Бид Солонгос улсад хоёр жилийн хугацаатай эмчлүүлж байна. Хүүхдийг маань тархины үхжилтэй гэж оношилсон тул гадаадад хүүхдээ эмчлүүлж байгаа.
Өнөөдөр Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй 25 өвчний төлбөрийн 50 хувийг буцааж олгоно гэх журам бий. Гэвч энэхүү журамд миний хүүхэд багтахгүй байна.
Монголд эмчлүүлж болно гэж үзэж байгаа ч эм, тариа, тоног төхөөрөмжөөс нь эхлээд асуудал үүсдэг. Миний хүүхэд одоо таван эм уудаг. Гэтэл энэ эмийн хоёр нь Монголд байхгүй гэх шалтгаанаар би заавал өөр улсыг зорих шаардлагатай болсон. Түүнчлэн түнхний хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй гэх хариу өгсөн.
Бид Солонгос улсад эмчилгээний визээр амьдардаг. Гэтэл энэхүү визээр тухайн улсад ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй. Эмчилгээний визээр амьдарч байгаа тохиолдолд даатгал, тусламжид ч хамрагдахгүй. Үүнээс шалтгаалаад тэнд эмчлүүлж байгаа 150 хүүхдийн ирээдүй маш хүнд байна. Үүнийг шийдүүлэхээр би олон дарга нартай уулзсан ч гаргалгаа алга байна. Хэлэлцэж байна л гэх хариу өгдөг. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр юу ч өөрчлөгдөөгүй байна. Би гурван жилийн өмнө яг энд уйлаад Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, бодлогыг шүүмжилж байсан. Гэтэл өнөөдөр асуудал яг хэвээр байна.
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.247
Сүүлийн үед янз бүрийн эмгэгтэй хүүхэд их төрөх болжээ. Урьд нь бараг сонсогдож байгаагүй өвчнүүдтэй байх юм. Юунаас болоод ийм хүүхдүүд төрөөд байна вэ
цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 7 цагийн өмнө 103.57.95.147
хууль бус Олон асуудал бий.Огцруулж ЭМ салбаас холдуулах хэрэгтэй
Тасагт ирсэн шингэнийг хөлдөөд гэсэннийг хараад мэхгүй ш дээ 7 цагийн өмнө 103.57.95.147
Энэ нөхөрийг бүр эмчлэх эрхийг нь хасаад ЭМ-ийн салыбараас нэг мөсөн зайлуулж наймаагаа хөөж явбал барав гэж. Ингэхгүй бол яаж ийж байгаад аль нэг томоохон эмнэлгт очиж бахи байдгаараа эмнэлгийг хар наймааны талбар болгоноо.Ахиухан ашиг олж байвал хүний эрүүл мэнд хамаагүй. Ямар сайндаа л Хятадаас дуслын шингэн авч дүн хямдыг нь бодож өвлийн хүтэнд энгийн машинд ачиж хөлдөөж байхав дээ.Жишимчгүй эмнэлэгтээ шахсан гээд боддоо. 1-р эмнэлгийг самарахын даваан дээр сайдаар дэмшиж салбараар нь самрах
Нэг мөсөн ЭМ салбараас зайлуулах хэрэгтэй. 8 цагийн өмнө 103.57.95.147
Энэ сайд ч ЭМ салбарыг толгойлох бүү хэл эмниэлгийн хаалгаар шагайлаж болох үнэн тохиролгүй гар.Зүгээр л наймаа арилжаагаа хийгээд явбал таарна.Сонгуульдаа Хан -Уул дүүрийн эмнэлгийн төсөвийг хуурайлчисан. Одоо эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь хар наймааныхаа талбар болгохоор дайрч эм,эмнэлгийн төхөөрөмжийг базахаар санаархаж худлаа попдоод л солонгосоо чанартай хямд эм авсан зармийг нь бүр 37-90 хувь хямдруулж авсан гэх. 37 хувь байж болох ч 90 хувь гэх худлаа байх оо. Энэ мэт олон асуудалтай
огцор 8 цагийн өмнө 202.9.41.17
энэ үйлдлийнхээ төлөө эрүүл мэндийн яамны сайд огцор
ИРГЭН 8 цагийн өмнө 139.5.216.108
Үнэхээр тийм журам байдаг юм уу??? Заавал гадаад эмчлүүлэх шаардлага байсан гэж бодохгүй л байна. Та ингэхэд өөрөө тэр 60-120 сая төгрөгний хэмжээний ЭМД төлсөн үү??? Энэ даатгал, тэтгэврийн хуваарилалтын системийг өөрчилмөөр юм даа. Даатгалаас мөнгө авдаггүй, шимтгэлээ төлөөд явж байгаа жирийн иргэд л хохироод үлдэх юм байнадаг