Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд хариулт өглөө.
Тэрбээр, Ипотекийн зээлийн тухайд бага төсөвтөө тохируулж зорилтот бүлэгт тус зээлийг олгохоос өөр арга байхгүй. Хугацаа уртасч байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, 6, 8 хувийн хүүтэй зээлийг хэнд, яаж өгөх вэ? гэдгийг тодорхойлохоор судалж байна. Энэ ажил бараг хийгдээд дуусч байгаа. Гэвч харамсалтай нь хуримтлалын сан дээр хуримтлагдах ёстой ногдол ашиг энэ жил гэхэд 500 орчим тэрбум төгрөг авна гэж төлөвлөж байгаа. Компаниудын ногдол ашиг оны эцэст гарна. Тус мөнгө хуримтлалын санд орж ирэхээр буцаад бид ипотект хийнэ. Тэгэхээр оны төгсгөл рүү ипотекийн зээлийн хүртээмж сайжрах болов уу.
Хоёрдугаарт, зорилт бүлгээ судална. Мөнгөгүй байхад зорилтот бүлгийг тодорхойлж хүмүүсийг бухимдуулах шаардлагагүй.
Гуравдугаарт, цаашид ипотекийн зээлийн тогтолцоо ямар байхыг одоогийн хэрэгжиж байгаа журамтайгаа нийцүүлж өөрчилнө. Өмнөх журмаар амины орон сууцанд ипотекийн зээл олгодоггүй байсан. Харин саяын өөрчлөлтөөр стандартын шаардлага хангасан амины орон сууцанд ипотекийн зээл олгоно. Гэхдээ гэр хороолол, орон нутагт.
zochin 3 цагийн өмнө 76.130.42.82
Estoi zuv ajil.zeel avch bair baishingaa ushuu ih sajruulmaar bna.
Нэргүй 8 цагийн өмнө 51.158.253.109
гэр хороололоо бууруулах юм л дээрдээ. хөдөө орон нутгийн орон сууц маш зөв.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.160.27
Соц.нийгмийн үед хувийн өмч хориотой байхад иргэдийн хэрэглээний эд хөрөнгийг "амины өмч" гэж нэрлэдэг байв. Өөрөөр хэлбэл: амь зогоох эд хөрөнгө гэсэн үг! Одоо "хувийн өмч" гэдэг нэр томъёо албан ёсоор хэрэглэдэг болсон!! "Амины өмч, амины эд хөрөнгө" гэдэг нэр томвёо одоо аль ч хуулинд байхгүй!! Амины биш, хувийн орон сууц!!
Т1т 11 цагийн өмнө 202.9.46.86
MCS-ийн тавиул, Xужаа царайт хулгайч, худлаа бүү шоуд, зайл nuз_даа