"Алт-3 аянаар орлого нэмэгдүүлэх, хүндрэлийг давахаас өөр арга алга"

"Алт-3 аянаар орлого нэмэгдүүлэх, хүндрэлийг давахаас өөр арга алга"

"Алт-3 аянаар орлого нэмэгдүүлэх, хүндрэлийг давахаас өөр арга алга"

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.


 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.ТУВААН:

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдаад ажиллаж байгаа. Дэд ажлын хэсэгт нь манай яамныхан ажиллаж байгаа. Энэ хүрээнд ашигт малтмалын хуулийн хэмжээнд томоохон өөрчлөлт хийхээр яригдаж байгаа. Тэрнээс биш алттай холбоотой заалт байхгүй. "Алт-3" хөтөлбөр эхлэхээр батлагдсан байгаа. Дэлхийн эдийн засагт савалгаа үүссэн. Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээрээ гол орлогоо бүрдүүлдэг. Манай экспортын 93-94 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуда биржээр арилжаадаг бол хувийн компаниуд өөрсдөө хилээр гаргадаг. Энэ бүтээгдэхүүнүүд дотор ганц гялтайж байгаа нь алт. Түүхэн дээд үнэдээ хүрчихлээ. Нэг грамм алтны үнэ 370-380 мянган төгрөг, нэг кг алт нь 370-380 сая төгрөг болчихсон байна. Манайх "Алт-3" хөтөлбөрийг зарлаж байгаа шалтгаан нь алтын ганцхан Монголбанк л төгрөгөөр худалдан авдаг. Ингэж алтны нөөцөө нэмэгдүүлж, валют шаардлагатай үед гадаадын компаниудад зардаг. Тиймээс "Алт-3" аяныг орлого нэмэгдүүлэх, хүндрэлийг давах хэрэгжүүлэхээс өөр арга алга. Энэ тогтоол өөрөө тарифын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах гэдэг хууль байх уу, эсвэл одоо байгаа хуульд оруулах гэдгийг ярьж байгаад хурдтай шийдье гэсэн юм.

-Алтны тогтоогдсон нөөц байхгүй байгаа. Хайгуул хийх дээр ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Энэ дээр хайгуултай холбоотой зүйл байхгүй. Манайд 560 гаруй алтны лиценз бий. Үүний 85 хувь шороо ордны лиценз. Үлдсэн нь үндсэн ордны лиценз. Шороон ордны лиценз олон байгаа ч олборлож байгаа алтны хэмжээ 15 хувийг л эзэлдэг. Үндсэн ордны асуудлыг ярих гэхээр УИХ-ын бүрэн эрхийн асуудал руу ордог. Үүнийг удахгүй боловсруулаад оруулна. Манай салбарт байгаа нэг гаж үзэгдэл бол Монголд 600-700 хайгуулын лицензтэй байна. Ашиглалтын лиценз нь 1700. Зүй нь болохоор ашиглалтын лицензээсээ хайгуулын лиценз нь 5-6 дахин их байх ёстой. Манайд хайгуулын лиценз олгох асуудлаа сонгууль, улс төртэй холбоод зогсоодог. Үүнийг гуравдугаар сарын 1-нээс олгоод эхэлчихсэн.

-Онтрэй компанийн талаар мэдээлэл өгөөч?

-Онтрэйн асуудал их чухал асуудал. Мөнгөн дүн ч өндөр. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороон дээр энэ талаар танилцуулахаар оруулсан. Өнөөдөр Засгийн газарт танилцуулахаар оруулаад ажлын хэсэг байгуулагдсан. Тун удахгүй энэ ажлын хэсэг ажлаад тодорхой шийдлүүдийг гаргаад Засгийн газраас УИХ руу оруулна. Яагаад УИХ-ын асуудал бэ гэхээр Монгол Улс 2007 онд стратегийн ордуудаа зарласан. 16 ордын наймынх нь хил хязгаарын тогтоосон. Сая дөрөвдүгээр сард манай яам хил хязгаарыг нь бүрэн тогтоосон. Энэ хил хязгаар дотор Оюутолгой болон Онтрэйн лиценз орсон. Стратегийн ордын асуудлыг шийдэх бүрэн эрх нь УИХ-д бий.

Онтрей компанийн орд нь Оюутолгойн нийт зэсийн нөөцийн 24 хувь, алтны нөөцийн 42 хувь, мөнгөний 29 хувь, молибдены 190 мянган тонн нөөц бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бата 47 минутын өмнө 103.212.118.104

“Онтрей компанийн орд нь Оюутолгойн нийт зэсийн нөөцийн 24 хувь, алтны нөөцийн 42 хувь, мөнгөний 29 хувь, молибдены 190 мянган тонн нөөц бий.” гэдэг үнэн ойлгомжгүй байна даа. Онтрэй чинь нэг компани, Оюутолгой чинь өөр нэг компани. Эд нарын олборлох эзэмшил талбай 2 тусдаа байх ёстой. Энэ мэдээ бичиж баыгаа хүн юу бичиж байгаагаа мэддэг юм уу?

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.57.92.192

Үхсэн нохойн ш****. Та нарт чадах юм алгаа.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 178.174.229.45

ALTAA DUUSAHAAR YAHUU ??? MUU TARGAN GAHAI MIN MONGOL HUNIIG BAYALAG BUTEEDEG BOLGII AJILSAG BOLGII SAHILGA BATTAI HUNBOLGII HIIMEL OYUN UHAANIIG HUGJUULII GJ ERUUS YARIHGUI YUM AAA

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 203.91.115.47

Муу нэрт Алт хөтөлбөр дахиад л та нарын бөгсийг аврах нь, ширэн нүүрт Ман! Харин Антрэгийн яг эзэмшигч нь хэн юм бэ? Хүн л байгаа даа, Монголын иргэн. Ямар хулгайчаа нуугаад гөлөлзөөд байна аа!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.117.94

Одоо Онтрей гэж хаанаас юу гарав аа.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.247

Алт хөтөлбөрийг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байна. Хэвлэл телеизээр энэ санаагаа илэрхийлж байна. Ийм үед төр засаг хэрхэн ажиллах нь сонин байна

Avatar

зочин 8 цагийн өмнө 103.168.34.152

Иргэд алтан эдлэлээ эх орондоо хандивлаасай .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж