Өмнөд Солонгосын прокурорууд өнөөдөр /2025.04.30/ ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын хувийн байшинд нэгжлэг хийжээ. Юн Сук Ёл, түүний эхнэр Ким Кён Хи болон Жон Сонг Бэй гэх бөөтэй холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд энэ нэгжлэгийг зохион байгуулсан байна.
Жон Сонг Бэй буюу олонд танигдсанаар Жион Жин гэгчийг Хууль бус шаардлага ба хээл хахуулийн эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Түүний ерөнхийлөгч асантай холбоотой гэх баримтыг нотлохын тулд нэгжлэг явуулжээ.
Нэгдлийн сүмийн өндөр албан тушаалтан Юн овогт иргэнийг прокурорууд өмнө нь шалгаж байжээ. Юн овогт нь 60 сая воны үнэ бүхий очир эрдэнийн зүүлт, үнэтэй гар цүнх зэргийг Жионд өгч, Жион түүнийг нь тэргүүн хатагтай асан Ким Кён Хид өгсөн гэж мэдүүлсэн юм. Нэгдлийн сүмийн өндөр албан тушаалтан Юн Камбож дахь сүмийн бизнесийн үйл ажиллагаанд засгийн газраас дэмжлэг авахын тулд Жионоор дамжуулан Юн, Ким нарыг лоббидохыг оролдсон гэж үзэж байна.
Дээрхээс гадна залбирлын хураамж гэсэн нэрээр 30 сая воныг Юны зүгээс Жионд бэлнээр илгээсэн гэх мэдээлэл байна.
Нэргүй 42 минутын өмнө 203.23.49.49
Цаазын ял авах нь тодорхой