"Jeju Air"-ын ослоос үүдэн аюулгүй байдлын шинэ журам танилцуулав

"Jeju Air"-ын ослоос үүдэн аюулгүй байдлын шинэ журам танилцуулав

"Jeju Air"-ын ослоос үүдэн аюулгүй байдлын шинэ журам танилцуулав

Өмнөд Солонгосын Бусан хот дахь Муан Олон улсын нисэх онгоцны буудалд "Jeju Air"-ын онгоц осолдсон хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан билээ. Ослын улмаас онгоцонд байсан 181 хүний 179 нь амиа алдсан.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын засгийн газар агаарын аюулгүй байдлын шинэ дүрэм журмыг өнөөдөр /2025.04.30/ танилцууллаа. Үүнд хүний амь хохирсон тохиолдолд хатуу шийтгэл оногдуулах, нисэх буудлуудын аюултай нөхцөл байдалд арга хэмжээ авах зэрэг багтана. Зөрчил гаргасан авиа компаниуд нэг жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх эрхээ хасуулна. Нэг жилийн хоригийн дараа аюулгүй байдлын шалгалт өгч байж дотоодын нислэгт үйлчилнэ.

Нисэх буудлын дэд бүтцийг шинэчлэх, шувууны дайралтын асуудлыг шийдвэрлэх, агаарын хөлгийн засвар үйлчилгээг сайжруулах зэрэг нь шинэ журамд мөн багтана.

Дэд бүтэцтэй холбоотой нэг чухал зүйл нь локализатор буюу онгоц буух системийн нэг хэсэг. Зарим нисэх буудлууд локализатороо жижиг толгод дээр байрлуулсан байдаг. "Jeju Air"-ын онгоцны хувьд локализатор болгон ашигладаг жижиг толгодын цаана далдлагдсан бетонон байгууламжийг мөргөсөн билээ. Локализатор байрлаж буй бетон бүтцийг ил тод, харагдахуйцаар шийдсэн байх ёстой аж.

Цаашид бүх нисэх буудлын локализаторуудыг тэгш талбайд байрлуулахаар төлөвлөж байна. Мөн ослын үед амархан эвдэгдэх хэврэг хийцтэй байх шаардлага тавьж байна.

"Jeju Air"-ын осолд нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь богино зурвас байсан гэж сэжиглэж буй. Тиймээс дотоодын бүх нисэх буудлуудад нислэгийн зурвасын төгсгөлийн аюулгүйн бүсээс 240 метрээс багагүй зайд хамгаалалт хийхийг үүрэг болгож байна.

Муан, Инчон, Гимпо, Чежү тэргүүтэй нисэх буудлууд ойртож буй шувуудыг илрүүлэх радар ажиллуулахаар болжээ. Шувууны хяналтын нисгэгчгүй нисэх онгоцыг нисэх буудлуудад ашиглах зөвшөөрлийг мөн засгийн газраас олгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: Korea Herald

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж