Онцгой байдлын алба хаагчид Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн гурван түймрийг унтраахаар ажиллаж байгаа ажээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байгаа ажээ. Мөн Хэнтий аймгийн Норовлин суманд энэ сарын 29-нд, Булган аймгийн Хангал суманд энэ сарын 26-нд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахад нисдэг тэрэг ашиглаж байгаа гэж ОБЕГ-аас мэдээлсэн.
Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 79 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Холбоотой мэдээ