"УИХ 76-уулаа ч өөрсдийн гэсэн толгойгүй байсны гор"

"УИХ 76-уулаа ч өөрсдийн гэсэн толгойгүй байсны гор"

"УИХ 76-уулаа ч өөрсдийн гэсэн толгойгүй байсны гор"

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд импортын гурил, тэжээлийг Гаалийн татвараас чөлөөлж байсныг эргэн сэргээхээр заасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн “Үндэсний статистикийн хорооны зургаан сарын дундаж мэдээгээр гурилын үнэ өсвөл Гаалийн албан татвараас чөлөөлөх. Мөн малын тэжээлийг Гаалийн албан татвараас 50 хувь чөлөөлсөн харилцааг хэвээр үргэлжлүүлэх” гэсэн УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, санал хураалгасан ч олонхи гишүүний дэмжлэг хүлээсэнгүй уналаа. Харин ажлын хэсгээс импортын улаан буудай, гурилд Гаалийн татвар тогтоох хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 1-н байсныг 2025 оны тавдугаар сарын 20-н болгон өөрчлөх санал олонхийн дэмжлэг хүлээв.

Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн дараах саналыг илэрхийлсэн юм. Тэрбээр “Засгийн газар аливаа татвар хураамжийг нэмэхгүй байх шийдвэр гаргасан гэж ойлгосон. Гэтэл гаргасан бодлоготойгоо нийцэхгүй шийдвэр оруулж ирсэн гэж бодож байна.

Тийм учраас импортын гурил дээр 15 хувийн Гаалийн татвар эргэн тогтоосноор гурил, мөн 5 хувийн татварыг тэжээл дээр тогтоосноор үнэ өсвөл яах вэ гэдэг  айдас ард иргэдэд бий. Тэр үүднээс энэхүү тогтоолын төслөөр санал хураалгах хүсэлтэй байна.

Зарим хүмүүс “Гурил авдаг өрхийн хэрэглээ өндөр биш “гээд байгаа. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхөд гурилын үнэ маш их нөлөөлнө. Өнөөдөр бид өөрсдийн авч байгаа цалин шигээ ард иргэдээ бодож болохгүй. Зарчмын хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн талд байна. Гэхдээ монополь үйлдвэрүүд гурилын үнээ нэмдэг асуудал бий. Зарим гурилын үйлдвэрийн захирлууд үзэлцэнэ шүү гэж яриад байсан. Тэгэхээр тодорхой болзолтойгоор импортын гурилд ногдуулах татварыг эргэн сэргээх эсэхийг шийддэг уян хатан зохицуулалттай болох шаардлагатай гэж үзэж байгаа юм” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Нэг бол татваргүй болгоно, нэг бол татвартай болгоно гээд хоёр туйлын хооронд гүйгээд байгаа. Ж.Энхбаяр сайдын хэлснээр тээврийн зардал жин дардаг. Ургац жил бүр өөр гардаг. Зарим ургац гурил хийхэд тохиромжтой, зарим нь тэжээл рүү явдаг. Тийм ч учраас зарим жил гурилын үнэ өсдөг, эсхүл улаан буудайны хомсдол бий болдог гэж ойлгодог.

Тарифын зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгочихвол яасан юм бэ.

Монгол Улс өргөн уудам нутагтай учраас баруун бүсэд улаан буудай нь бага ургасан бол импортлох квотыг нь өгчихдөг иймэрхүү зохицуулалтын шинж чанартай юм оруулж ирэхгүй бол импортын хүнс инпляцид байнга нөлөөлдөг. Дээрээс нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Хүнсний тухай хууль гэж бий, түүгээр гол асуудлаа зохицуулж байсан. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд хариуцаж, стратегийн гол хүнснийхээ үнэ, тогтвортой байдлын нийлүүлэлт дээр хурдан шуурхай арга хэмжээ авдаг байсан. Сая улаанбуудай, гурил дээр УИХ -аар оруулаад татвар тогтоогоод түгжчихээр тэнд хурдан маневар явж байсан өөрчлөлт хэрэгжихгүй болчихож байгаа. Буцаагаад хүчингүй болговол өмнөхөөрөө л Засгийн газар шатлах тослох материал дээр боомтоор нь ОАТ дээр нь зохицуулалт нийлүүлэлтээ хийх бүрэн боломжтой, хийж ирсэн. Анхны хуулиа буруу ойлгоод байна.

Яам бол хүндрэл үүссэн байна, хангалтыг тогтворжуулахын тулд баруун бүсээр 25 мянган тонн гурил оруулж ирье гэдэг л хуулийн төсөл мэдүүлсэн. Тэрийг нь хязгааргүй болгоод, тэжээл болгоод, улаан буудай болгоод бүх боомтоор татвар нь 0 гээд УИХ дээр өөрчлөлт оруулсан.

Анхны үзэл бармтлалаасаа хууль нь өөр гараад үүссэн үр дагавар нь энэ. Яам бол зохицуулалтаа хийгээд явах бүрэн боломжтой.

Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдсан нь нотлогдсон зүйл байхгүй. Хууль шүүхийн байгууллагын шийдвэр гарсан зүйл байхгүй. Хамгийн их хэрэглэж байгаа I зэргийн гурил үйлдвэр дээрээ нэг кг нь 1500-2000 төгрөг дотор л байна. Үйлдвэр болгон гурилын илүүдэлтэй, бүтээгдэхүүн хангалттай байна. Худалдааны асуудал байна, 30-40 хувийн нэмэгдэл алслагдсан зайн бүстэй холбоотой асуудал байна. Монгол Улс Худалдааны хуульгүйгээр худалдааны зохицуулалт явахгүй байгаа.  Энэн дээр цаашид анхарах ёстой.

Хоёрдугаарт, жил бүр 100 мянган тонн улаанбуудай авч улсын нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь өөрөө тогтвортой байдлыг хангах гол суурь юм.

Шатахууны нөөц бүрдүүлдэгтэй адил улаан буудайн нөөц бүрдүүлээд. Хямд үед нь нөөцөө бүрдүүлээд үнэтэй үед нөөцөөсөө гаргаж өгөөд байвал гурилын үнийг тогтвортой бариад байх боломжтой.

Нөөц бүрдүүлэхэд шаардлагатай төсвийг 2025 оны төсвөөс хасаад хаясан. 2026 ондоо оруулна. 2025 оны ургацаас 100 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд жил бүр авдаг болчихвол тогтвортой байдлаа хангачих юм.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: 

-Би түүхийг нь сайн мэдэж байна. Тухайн үед би Засгийн газрын гишүүн байсан. Анх гурил, улаанбуудайн татварыг тэглэх шийдвэрийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд нь эсэргүүцсэн ч дийлээгүй.  Үнэндээ бол баруун аймагт нэр дэвших гэсэн хүмүүсийн л санаа байсан. УИХ 76-уулаа ч өөрсдийн гэсэн толгойгүй байсны гор. Хоёр гуравхан хүний саналыг 76-уулаа дэмжээд суусны хохь. Морь унасан толгойгүй хүмүүс энд олон байдаг учраас ийм зүйл болж байгаа юм. 

Улмаар тус Байнгын хороо нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.212.118.180

ANUSDI XUCHINDI SEKSEER VANXANDI UILCHLNE SERELN BOOW XXOOD80955877

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.207

Манжлссн юм хуцж айхтр муу санаатай шаарууд шүү.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.207

Нам төр х***а манж гичинүүд өчнөөн битүү шаацн. Хулгай шааж г хүн ганцхн гурил идэх гэж амьдраад бгамуу хааша юм гажиг гичинүүд манжлаад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж