Орос-Украин, Газын зурвас болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн эхлүүлсэн татварын нэмэлт тариф дэлхий нийтийг донсолгож байхад "BRICS"-ийн гишүүн орны удирдагчид Даваа гаригт (2025.04.28) Бразильд дээд хэмжээний уулзалт хийж, хамтын ажиллагаа, дипломат харилцааг чухалчлахыг уриалав. Хятад, Орос зэрэг 11 орны гадаад хэргийн сайд нар Рио дэ Жанерод гурав хоногийн хугацаатай хуралджээ. Эл үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин гурав хоногийн хугацаатай гал зогсоох тушаал буулгасан бол Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг тушаалыг залилах гэсэн шинэ оролдлого гэж буруутгасан юм.
Бразилийн гадаад хэргийн сайд Мауро Виейра "BRICS"-ийн төлөөлөгчдөд хандаж, “Бид сөргөлдөөн бус дипломат ёсыг, нэг талт үзэл бус хамтын ажиллагааг дэмжиж байна” гэж мэдэгджээ. Мөн " Украины мөргөлдөөн нь хүмүүнлэгийн ноцтой үр дагаврыг авчирсан хэвээр байгаа тул дипломат арга замаар яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна" гэж уриалсан байна. Египет, Этиоп, Энэтхэг, Индонез, Иран, Саудын Араб, Өмнөд Африк, Арабын нэгдсэн Эмират улсыг багтаасан тус холбооны сайд нар долдугаар сарын 6, 7-нд болох удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө хэлэлцэх асуудлынхаа талаар ярилцав.
Тус бүлэглэл Украины асуудалд хашир хандаж, Оросын түрэмгийллийг буруутгахаас зайлсхийдэг атлаа энх тайвны төлөө уриалдаг уламжлалтай. Учир нь Орос улс "BRICS"-ийн үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ удаагийн уулзалтад оролцсон. Бразилийн ерөнхий сайд Виейра мөн Израилийг Газын зурвасаас бүрэн цэргээ татахыг уриалав. Тэрбээр хэлэхдээ, "Израилийн бөмбөгдөлтийг дахин эхлүүлж, хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй саатуулж байгаа нь хүлээн зөвшөөрөмгүй явдал юм" гэжээ. Гадаад хэргийн сайд нар Мягмар гаригт эцсийн хамтарсан мэдэгдэл хийж, олон талт үзэл баримтлал, олон улсын зах зээлийн дүрмийг хүндэтгэхийг уриалах төлөвтэй байна.
"BRICS" нь 2009 онд Бразил, Орос, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн гүрний бүлэглэл болж байгуулагдсанаасаа хойш өргөжин тэлж, "G7" зэрэг барууны тэргүүлсэн олон улсын байгууллагуудаас хараат бус байдлыг илэрхийлдэг. Тус бүлэглэлийн гишүүн орнууд дэлхийн ДНБ-ий 39 хувийг бүрдүүлдэг бөгөөд Украин, Газын зурвасаас эхлээд олон улсын худалдаа зэрэг асуудлуудыг хэлэлцдэг. Өнгөрсөн жил болсон дээд хэмжээний уулзалтын үеэр "BRICS"-ийн гишүүн орнууд ам.доллараас бусад гүйлгээг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм.
Т1үүд 10 цагийн өмнө 202.9.46.86
Сөнөтүгэй
Нэргүй 11 цагийн өмнө 23.88.114.2
Хэдэн үлгэрийн баатрууд юу хахахахаха
21 11 цагийн өмнө 202.126.90.248
news.mn usa rugaa tonilosoi
Чи 9 цагийн өмнө 202.9.46.86
чи МАН-ын хулгайчдын нийгэмтэйгээ улаан орос руугаа тонил.