"Эмчийг эрхтний наймаачны адил ялласанд гадныхан гайхдаг"

"Эмчийг эрхтний наймаачны адил ялласанд гадныхан гайхдаг"

"Эмчийг эрхтний наймаачны адил ялласанд гадныхан гайхдаг"

Төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулуунд холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байгаатай холбогдуулан түүний өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


-П.Батчулуун эмчийн гэр бүл болон өмгөөлөгч нарынх нь зүгээс Улсын дээд шүүхэд гомдол гаргасан гэл үү. Ямар үндэслэлээр гомдол гаргасан юм бэ?

-Эрүүгийн хуулийн Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах гэсэн 15.3 дугаар зүйлийн хохирогч нь амьд хүнд хамаарна гэсэн гомдол гаргасан. Учир нь Эрүүгийн хуулийн 15.3.1-д “хүний цус, эсийг авсан бол”, 15.3.2-д “хүний эд, эрхтнийг авсан бол” гэх нөхцөлтэй бол 15.3.3-д “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдал, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэж хариуцлагыг хүндрүүлж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл П.Батчулуун эмчийг буруутгаад байгаа Эрүүгийн хуулийн 15.3.2 дахь хэсэг нь амьд хохирогчид хамаарах зохицуулалт бөгөөд хэрэв энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл хохирогчийн хувийн сул талыг ашигласан бол зүйлчлэл хүндрэх нөхцөлтэй гэдгийг хууль тогтоогч тодорхой хуульчилсан байна. Харин амьгүй донорын тухайд Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдсан байна. Халдлагын зүйл, хохирол хор уршгийн хувьд эрс ялгаатай амьд болон амьгүй донорыг адилтган үзэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэн ижил зүйл ангиар буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэсэн гомдлыг гаргасан.   

Мөн нэг үндэслэл нь Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах гэмт хэрэг нь шууд санаатай гэмт хэрэгт тооцогддог буюу зайлшгүй хувийн сэдэлт, санаа зорилгоор үйлдэгдсэн байхыг шаарддаг онцлогтой. Болгоомжгүй үйлдэгдэх боломжгүй гэсэн үг. Тухайлбал, хувьдаа ашиг олох эсхүл гэр бүлийн хүндээ туслах ч юмуу ямар нэг байдлаар хувийн сэдэлт, санаа зорилготой тохиолдолд гэмт хэрэг гэж үзнэ.

Харин П.Батчулуун эмчийн тухайд өөрөө огт таньж мэдэхгүй хэн нэгэн донор хүлээгчийн амь нас, эрүүл мэндийн төлөө ажлаа хийж явсан учраас гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм. Хувийн сэдэлттэй эсэхийг мөрдөн байцаах шатанд хангалттай шалгасан боловч тогтоогдоогүй байдаг.

-П.Батчулуун эмчийн төрсөн эгч байнгын бөөрний диализийн аппаратанд байдаг гэж сонссон. Тэр эгч нь “Миний дүү хэзээ ч өргөсөн тангаргаа зөрчиж өөрийн гэр бүлээ урдаа тавьж байгаагүй” гэсэн ярилцлага өгсөн байна лээ?

-Тэр ярилцлагыг үзсэн. Хэрэв үнэхээр хувийн санаа зорилготой байсан бол сая ярилцлага өгсөн эгч болон эрхтэн солиулж амжилгүй нас барсан ээж, өөр нэг төрсөн эгчдээ тусалж болох байсан юм бишүү гэдэг асуудал яригдаж байсан. Гэхдээ П.Батчулуун эмчийн хувийн байдлыг үзвэл хэзээ ч явцуу ашиг сонирхлоор хууль дүрэм, мэргэжлийн ёс зүйгээ зөрчихгүй гэдгийг олон нийт ойлгосон байх гэж бодож байна. Гэр бүлд нь тулгарсан энэ хүнд нөхцөл нь донор хүлээгч нарын зовлонг илүү ойлгож, тэдний төлөөх ажилдаа бүх амьдралаа зориулах шалтгааны нэг болсон юм байна лээ.

Дашрамд дурдахад П.Батчулуун эмч маань ажлын төлөө төрсөн эгэл даруухан амьдралтай хүн. Энэ байдлыг салбарынхан нь сайн мэдэж байгаа учраас өмөөрөөд өмөлзөөд байгааг та бүхэн харж байгаа байх. Манай өмгөөллийн баг ч ойр дотныхон болон олон хүнд тусалж явсаны хариуд ач санасан хүмүүсийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр нэгдэж пробоно хуулийн үйлчилгээ үзүүлж байгаа.

-Эмчийн биеийн байдал ямархуу байгаа вэ. Хүн сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг гэдэг. Ялангуяа сэтгэл санааны байдал хүний эрүүл мэндэд багагүй нөлөөлдөг шүү дээ?

-Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч явсаар эцэст нь өөрийн эрүүл мэндийг ч гаргуунд гаргасан байсныг энэ үйл явдлаас бид бүгд харлаа. Гэхдээ нэг насаараа хүний төлөө зүтгэсний эцэст энэ хэргээс болж нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохироод зогсохгүй эрх чөлөөгөө хязгаарлуулж цаашлаад амь насаа алдаж болзошгүй байдалд хүрсэн нь үнэн. Биеийн байдал эрүүл хэвийн явж байсан хүн анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны  сэтгэл санаа тогтворгүй болж хямраад улмаар зүрхэндээ хэд хэдэн стен /судас тэлэгч/ нэмж тавиулах мэс засалд орсон. Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгт биеийн байдал дордож сэхээнд орж даралт унасан үед нь миний бие давж заалдах гомдолд гарын үсэг зуруулахаар очсон. Тэр үед хянагчаас өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах зөвшөөрөл хүсээд миний хамгийн сүүлд уулзаж байгаа хүн чи байж магадгүй байна гэж хэлээд аман гэрээслэл хэлэхийг сонсоход өмгөөлөгчийн хувьд хүнд байсныг нуугаад яахав. Одоогоор биеийн байдал бага зэрэг тогтворжсон боловч даралт хэлбэлзэлтэй байгаа юм билээ. Халдвартын улаан бүсд байгаа учраас байнга уулзаж болохгүй байгаа.

-Хууль зүйн сайд О.Алтангэрэл өвчний улмаас П.Батчулуун эмчийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж мэдэгдсэн. Атал П.Батчулуун эмч, ажлын хамт олон, гэр бүл өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдээгүй учраас суллахыг шаардаж байгаа?

-П.Батчулуун эмч зүрхний хүнд зэргийн дутагдалтай /30 хувь/, зүрхэндээ ойрхон олон стен тавиулсан, чихрийн шижингийн хүндэрсэн зэрэгтэйн улмаас ялаас чөлөөлөх хүнд өвчтэй нь үнэн. Гэхдээ гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн хуулийн суурь зарчмын дагуу шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад урьдчилан гэм буруутай мэтээр ялаас чөлөөлөх асуудлыг ярих нь зохисгүй гэж бодож байна.

-Авто ослын улмаас амь хохирсон донорын ар гэрийн зүгээс зарим эрхтэнийг нь зөвшөөрөлгүй авчихсан байсан гэж буруутгасан. Яагаад зөвшөөрөл авчихаж болоогүй юм бэ?

-Яг гарын үсэг зурсан бичиг цаасаа харвал зөвшөөрөл албан ёсоор авсан байдаг юм. Гол асуудал нь донор болох мэс ажилбарын талаар нарийн ойлголцож чадсан уу гэдэг явдал. Тухайн үед болсон үйл явдал нөхцөл байдлыг төсөөлөх гээд үзээрэй.

Хэдий хүний амь нас хохирсон нь харамсалтай боловч дахиад өөр хэн нэгний амь нас, эрүүл мэндийг аврахын тулд хором мөч бүртэй уралдсан эмч нар нэг талаас ажлаа шуурхай хийхийг хичээж байсан бол нөгөө талд ойр дотны хүнээ алдаж уй гашууд автсан, сэтгэл санаа тогтворгүй байсан ар гэрийнхний хооронд бүрэн ойлголцол үүсээгүй байж болно. Хохирогчийн ар гэрийнхэн тухайн үед ухаан санаа орж гарсан, уй гашууд автсан сэтгэл санаа шокын байдалтай байсан, эмч нарын зарим яриа ойлгогдохгүй байсан талаараа ч хэлдэг. Үүнд тэднийг буруутгаж болохгүй.

Харамсалтай нь, олон нийтийн зүгээс нэг бол эмчийг эсхүл донорыг ар гэрийг буруутгаж хэт туйлшрах хандлага ажилагдаад байгаа. Аль алийг нь ойлгож, тэдэнд буруу өгч болохгүй биз.

П.Батчулуун эмч болон донорын ар гэрийнхэн бие биедээ санаа тавьж чадах ядахаараа тусалж, шүүх хурлын дундуур ч нэгнийхээ эрүүл мэндийг анхаарч асууж байгаа харагддаг. Хохирогч талаас шүүх хурал дээр П.Батчулуун эмчийг мууг үзэж шоронд явуулахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Гэхдээ эрхтэн шилжүүлэх хагалгааны нарийн ажиллагааг гүйцэд ойлгуулаагүйд гомдолтой байгаагаа нуудаггүй юм. Ер нь хохирогч, хэрэгт холбогдогч талын харилцаа олон нийтийн ойлгож байгаа шиг муудаад 2 тийшээ хараад нэгийгээ үзэж чадахгүй болчихсон юм байхгүй.  Дашрамд дурдахад энэ донор болсон ач буянтай эмэгтэй 3 хүний амь аварч, 11 хүний амьдралын чанар сайжруулсанд П.Батчулуун эмч талархаж явдгаа удаа дараа илэрхийлсээр ирсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нарын баг ч талийгаач донорыг хүндэтгэн сүүлийн замд нь багаараа үдэж өгсөн байдаг.

-Харамсалтай нь, энэ явдлаас болоод Монголд донор шилжүүлсэн суулгах мэс засал төвөгтэй, хүнд байдалд орчихлоо. Эмч нар ч айдас болгоомжлолтой байна. Монголын шинжлэх ухааны салбарын хөгжилд сөргөөр нөлөөлөх л үйл явдал өрнөж байх шиг ээ?  

-Тантай санал нийлж байна. Зөвхөн П.Батчулуун эмчийн асуудал биш донор хүлээн авсан, шилжүүлсэн, мөн хүлээж байгаа иргэд тэдгээрийн гэр бүл, энэ салбарын иргэний нийгмийн байгууллагууд, анагаах ухаан, хуулийн салбар төдийгүй иргэд олон нийт, улс төрчдийг хамарсан нийгмийн хэлэлцүүлэг, зарим талаараа талцал үүсгээд байна. Олон улсын байгууллагуудын анхаарлын төвд ч орсон байна. Хамгийн хэцүү нь энэ асуудлаас болж донорын үйл ажиллагаа зогсонги байдалд орж энэ үйл явдлаас хойш 167 хүн донор хүлээсээр нас барсан гэх сэтгэл эмзэглэм мэдээг саяхан эмчийн ярианаас сонслоо. Монгол Улсад маш амжилттай нутагшсан эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын үр дүн ч үгүйсгэгдэж, хүний амь аварч чадахгүй, хөрөнгө мөнгө гадагш урсдаг хуучны байдал руугаа буцаад орж магадгүй боллоо гэж байна.

Эрхтэн шилжүүлэх чиглэлийн олон улсын эмч нарын холбооноос энэ хэрэгт санаа зовниж захидал хүсэлт ирүүлсээр байгаа. Ажлаа хийж яваад эд эрхтний наймаачинтай адилтгагдаж эрүүгийн гэмт хэрэгтэн болсон кэйс олон улсад байхгүй, танай улс анхных болох гэж байна гэх мэт анхааруулга зөвлөмж хүртэл өгсөн. Зарим захидлыг шүүхэд уламжилсан.

-Та хуульч хүн. Энэ хэргээс цаашдаа юуг анхаарах ёстой гэж дүгнэв?

-Юуны өмнө хууль тогтоомжийг илүү боловсронгуй, нарийн тодорхой зохицуулалттай болгох нь зүйтэй. Амьд хүн болон амьгүй донорыг адилтган үзэж нэг уутанд хийж хооронд нь холиод байж болохгүй байх. Ажлаа хийсэн эмч нарыг эд эрхтний наймаачинтай андуурдаг баймааргүй байна. Эмч нар айдасгүй ажиллах хуулийн баталгааг бүрдүүлмээр байна.

Сэтгэл зүйн хүнд нөхцөлд байгаа донорын ар гэрийнхэнтэй мэргэжлийн сэтгэл зүйч нар харилцах, үл ойлголцол үүсэхээс сэргийлж үйл явдлыг дүрс бичлэгээр баримтжуулах гэх мэт олон улсын сайн туршлагуудыг нэн даруй нэвтрүүлмээр санагдсан. Мөн донор болох асуудлыг ар гэрт нь үлдээж хүнд сонголт учруулдаггүй байх тогтолцоо ч олон улсад байна.

Манай кэйсийг харж байхад донорын ар гэрт олгох дэмжлэг туйлын хангалтгүй юм байна гэж бодогдож байлаа. Хүний амь аврах эдийн засгийн хөшүүрэг хэрэглэдэг олон улсын сайн жишгүүдийг судалж нэвтрүүлмээр юм байна гэж санагдсан.

-П.Батчулуун эмчтэй холбоотой хэргээс болоод шүүх өөрөө ч асуудалд орж байна.  Шүүгчид бас Э\эрүүл мэндийн асуудлаар мэргэших ёстой юм шиг санагдсан. Ингэхэд Улсын дээд шүүхийн хурал хэзээ болох вэ?

-Яг ийм хэрэг анх удаа шүүхээр дэнслэгдэж байгаа учраас алдаа оноо гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүхийн байгууллага хүний амьдрал хувь заяаг шийдвэрлэдэг өндөр хариуцлагатай учраас аливаа хэрэг маргааныг 3 шатаар дамжуулж ингэхдээ шат ахих бүрт илүү өргөн бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн мэдлэг ур чадвар туршлагын хувьд шигшигдсэн хуульч нар хэргийг эцэслэх байдлаар дотоод хяналтын механизмтай ажилладаг онцлогтой. Улсын дээд шүүхээс эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хэргийг зайлшгүй хянаж шүүхийн жишиг тогтоох хуулийн зохицуулалттай. Нөгөө талаар нийгэмд маш их хүлээлт эргэлзээ үүсгээд байгаа ийм хэргийн тухайд үгүйдээ л хавтаст хэрэгтэй танилцаж байж ул суурьтай шийдэх болов уу гэж хувьдаа бодож байна. Эмч нар хүний амь нас эрүүл мэндийг хариуцдаг бол хуульч нар хүний амьдрал хувь заяаг дэнсэлдэг нийгмийн эмч нар юм гэдэг үг зүгээр ч нэг үүсээгүй биз. Улсын дээд шүүхийн хурал удахгүй болох байх.

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-30 202.126.89.132

харин тиймээ Ийм төртэй ийм л нийгэм болчихход бна Эх орноо зарсан хулгайч нараа яллахгүй байж хүний амь аврагч эмчээ ялладаг ямар учиртай юм бэҮнэхээр. энэ эрх мэдэлтэнгүүд өөрсдөө хахуульд идэгдээд Монголд үнэн гэж байхгүй болоод бна

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.182.56

Энэ маань хэзээ эрүүгийн өмгөөлөгч болчоов

Avatar

transhaanui ye ees, Nambaruig geeldsen baix guess 2025-04-30 50.147.160.114

XArbarsug 4;
Cexeeteng yzen yaddag, xychi guinxeregtei.
sait deer gex gej medee oryyldag,ylc,Xot baliar bolgj,

Avatar

sait deer gex gej xar yariani xymyys,gyilagchild zsglla 2025-04-30 50.147.160.114

tsagdaa deer ajilj oroltson baij magad.

Avatar

erdntin Tantschin, kontrolgyu, daylsan xudulguuntei 2025-04-30 50.147.160.114

COX Yu Yu xylgailcan bol, Ungut NUDEEr byrxsen.
gadni xylgaichtai xam, xalagdanadaa, tserguin syrgyyli tugssun gej baigaa,xybiar,xybicgalaar.

Avatar

Chamaig myyrlcan l bsn,indx 4gaynyyddyyrj inegdpe 2025-04-30 50.147.160.114

xynui erxten cyylgadag mangar gar be? mungui ni abax xylgaich,alyyrchnui zalilalt shyyde, xynui erxteng goldog togtdoggyi tyr bdg gej sonsson.
xynui tsys xuilgexgyi yu chi, ymxui baliar deerxee ochood CJNee ybdaalaad,ymxui xoshogooroo shaaltsaj shezoorood,GALZUUGiixaan boovuig xuxuug galzyyrtsgaaxgyi yu, naad xylgaichaa sait deer buchyylj baixaar odoo boloo, zz, buznesee xuideg gazarlyygaa yabna buz. emegtei xynees doloon dor DANXAr GAY,

Avatar

Нэргүй 2025-04-30 103.57.95.57

5 төгрөшнөөс болж эмчийг буруутгаад хүн муутайл хүмүүс байнао

Avatar

Нэргүй 2025-04-30 202.126.90.142

энэ эмчийн ард жинхэнэ гэмтэн нь байгаа

Avatar

ХУУЛЬЧ 2025-04-30 202.9.46.163

БНМАУ -ын үед хуулийн хэрэглээ гэхээсээ МАХН-ын чиглэл,удирдамж хууль болж хэрэгжидэг байв .,,,,,,ОДОО ҮНДСЭН ХУУЛЬТ ИРГЭД НЬ ХУУЛЬ МӨРДӨЖ АМЬДАРДАГ ЦАГ ИРЖ БАЙГААГ ОЙЛГОХ УЧИРТАЙ .,,,,,УЛСЫН ИХ ХУРЛЫН 126 ГИШҮҮН УЛС ТӨРЖИЖ,,, АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ГЭЖ ГҮРЖИГНЭЖ,,, ХЭРЭЛДЭЖ ,ШОУДОЖ ,ХУУЧИН ШИГ НАМЧИРХАЖ БАЙХЫН ОРОНД ИРГЭД ,ЭМЧ ,МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ЭЭЛТЭЙ ХУУЛЬ БАТАЛДАГ БОЛ ЙИМ ЮМАНД ХҮРЭХГҮЙ Л ДЭЭ.,,,,,,,УЛСЫН ИХ ХУРАЛД СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ АЖЛАА ЗАРЧИМ БАРЬ ХИЙДЭГ ХҮМҮҮС СУУДАГ ЮМ .

Avatar

Зочин 2025-04-30 66.181.179.115

Мөнхсайхан сайд эичийн ар гэрт хэлсэн үгийг сонсоод ёстой ой гутсан. Тэнэг сайд гэдгийг тэр үед л дүгнэлээ. Ийм хүн л нам дагахдаа хүн чанараас холддог сэтгэл зүрхгүй болгодгийг харсан. Дахин телевизээр цацаж харуул. Энэ хүнийг сайдаам огцруул

Avatar

Зочин 2025-04-30 66.181.179.115

Өнөрцэцэг сэтгүүлч үхсэн малын махаа идээд шоронд байх хүн нь. Хүрэлсүх өөрийн булхайг хаах гэж суллаж. Эмч Батчулуун Хуланг судлаач Хүрэлсүхээ чөмгөө дундартал зөв хүндээ ард иргэддээ үйлчилдэг байгаасай хэлсэн үгээ үгэндээ эзэн болооч ядаж үлдсэн жилдээ

Avatar

gc 2025-04-30 172.59.228.107

oczt

-ybpan.

Avatar

oczt 2025-04-30 172.59.228.107

-ybpac ;

Avatar

TROLLLLUUUDAAA 2025-04-30 122.201.31.121

ERKEM HUNDET TROLLCHDOOOO
HUNIIG BITGII INGEJ MUU MUUHAIGAAR HELJ GUTGEN DOROMJILJ BAI !!!!!!!!!
TA HED HEDII TSALIN AVAAD TROLLL HIIJ BGAA CH GESEN ZURKH SETGELETEI HUN SHUUDEE
UVDSUN ZOVSON UED EMCH NAR BIDNII TULUU MUUGAARAA HELUULEED AMIIG TANI AVARNA!!!!!!!
HUNII NUDEND UZEGDEJ GART BARIGDAHGUI ZUIL HUNIIG HUN BOLGODOGOOO
SETGEL SHUUDEE !!!!!!!!
ENE EMCH CH GESEN ARDAA
GER BUL UR HUUHEDTEI AH DUU NZ NUHUDTEI SHUUDEE !!!
HENII CH AMI NAS HOHIROOGOOGUI GEDGIIG OILGO !!!!!!!!!!!!!!

Avatar

tsagaan xymyys ni gaigydy, deeremchin gay,xylgaichid xaana amidraxbeyn? 2025-04-30 172.59.228.107

(erxten naimaalzx ni galzyy GAYni ajil,galzyy xybuin kpmpany emleg kompani zz bolj gyilagchlyylj Nyraaj gaa, xydlaa yarik gytgej xychilj,dokyment buildingees dampyyryyldh, nyraajgoojyylj,ashiglajsalaalj)

Avatar

-moukyca, nucpabnit, bcejto, chyngtbrt; 2025-04-30 172.59.230.155

XOT bainguin, zasbapaar xylgailj.

Avatar

ni 2025-04-30 172.59.230.155

-lubimue;

Avatar

- y 2025-04-30 172.59.230.155

– π π π ;

0 0
Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.121

ERKEM HUNDET TROLLCHDOOOO
HUNIIG BITGII INGEJ MUU MUUHAIGAAR HELJ GUTGEN DOROMJILJ BAI !!!!!!!!!
TA HED HEDII TSALIN AVAAD TROLLL HIIJ BGAA CH GESEN ZURKH SETGELETEI HUN SHUUDEE
UVDSUN ZOVSON UED EMCH NAR BIDNII TULUU MUUGAARAA HELUULEED AMIIG TANI AVARNA!!!!!!!
HUNII NUDEND UZEGDEJ GART BARIGDAHGUI ZUIL HUNIIG HUN BOLGODOGOOO
SETGEL SHUUDEE !!!!!!!!
ENE EMCH CH GESEN ARDAA
GER BUL UR HUUHEDTEI AH DUU NZ NUHUDTEI SHUUDEE !!!
HENII CH AMI NAS HOHIROOGOOGUI GEDGIIG OILGO !!!!!!!!!!!!!!

Avatar

s 2025-04-30 122.201.31.121

Bitgii ingej huniig muu muuhaigaar helj gutgen doromjilj bai!!!!!!!
Ta hed tsalin avaad Troll hiij bgaa zurkh setgeltei hun shuudee!!!!!!!! UVDSUN ZOVSON UED EMCH NAR BIDNII TULUU MUUGAARAA HELUULEED AJILDAG SHUU

Avatar

M 2025-04-30 122.201.31.121

Bitgii ingej huniig muu muuhaigaar helj gutgen doromjilj bai!!!!!!!
Ta hed tsalin avaad Troll hiij bgaa zurkh setgeltei hun shuudee!!!!!!!! UVDSUN ZOVSON UED EMCH NAR BIDNII TULUU MUUGAARAA HELUULEED AJILDAG SHUU

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.121

Bitgii ingej huniig muu muuhaigaar helj gutgen doromjilj bai!!!!!!!
Ta hed tsalin avaad Troll hiij bgaa zurkh setgeltei hun shuudee!!!!!!!! UVDSUN ZOVSON UED EMCH NAR BIDNII TULUU MUUGAARAA HELUULEED AJILDAG SHUU

Avatar

Нэргүй 2025-04-30 103.212.118.180

SEKSEER VANXANDI80955877BOOB VANAGXAN XXNOO

Avatar

Нэргүй 2025-04-30 103.212.118.180

BOOW XXOOD80955877

Avatar

Зохиолч Л.Пүрэвдорж 2025-04-30 59.153.112.250

Гаднынхан манай Батчулуун шиг зүдэг муухай хийдэггүй бол гайхах нь аргагүй л дээ. За ер нь тэгээд, гаднынхан гайхаж алмайрах нь Монголд ямар хамаатай юм бэ? Энэ баримтаас харахад Монголд бүрлээч бологчийн эд эрхтэнийг донор болгон амах тун осолтой байж магадгүй мэт санагдсан шүү. Ялангуяа хүндхэн гэмтэж бэртээд эмнэлэгт очвол санаа зовмоор ч шиг.

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.121

Bitgii ingej huniig muu muuhaigaar helj gutgen doromjilj bai!!!!!!!
Ta hed tsalin avaad Troll hiij bgaa zurkh setgeltei hun shuudee!!!!!!!! UVDSUN ZOVSON UED EMCH NAR BIDNII TULUU MUUGAARAA HELUULEED AJILDAG SHUU

Avatar

ЗОЧИН 2025-04-30 66.181.189.28

ӨНӨРЦЭЦЭГ ГЭДЭГ НӨХӨРИЙН ХИЙСЭН УВИАГҮЙ ҮЙЛДЭЛЭЭС БОЛЖ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ТЭР ЧИГТЭЙ Л ХҮНД БАЙДАЛД ОРЖ ХҮНИЙ АМЬ НАСНЫ ТӨЛӨӨ БҮХ ЗҮЙЛЭЭ УМАРТАЖ БАЙДАГ ЭМЧ НАР ИХЭЭХЭН ХОХИРЧ БАЙНА.
ЭНЭ ГАЙТАЙ АВГАЙ САЯХАН СОШООЛД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙГАА ТАЛААРАА БИЧСЭН БАЙСАН.
ЭМЧ ЭМНЭЛЭГ ХЭРЭГГҮЙ ЮМ ШИГ Л АЙШИЛЖ БАЙСАН…

Avatar

Сараа 2025-04-30 211.36.175.179

тэр үхсэн хүний ар гэрийнхэн хуншгүй муухай хүмүүс юм. нэгэнт л үхсэн махбодиос амьд хүнд суулгахад ямар хамаа байнаа. хайран сайхан эмчийг хорлодог муухай гэр бүл сайн сайхан амьдрахгүйл байх.

Avatar

123 2025-04-30 66.181.167.191

Хүнээс хүнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг манайх л нэгдүгээрт тавиад байх юм гэтэл дэлхийд, харин хамгийн нэгдүгээрт хиймэл эд эрхтэн суулгах байдаг. Бид хүнийхээ үнэ цэнийг тэргүүнд тавихын оронд үхсэн бол хэн биш гэж үзэх бид хүний ёс суртахуун хаана байна вэ.

Яг үнэндээ асуудлын гол нь донорын хүртээмжид бус, мөнгөндөө байгаа шүү. долоон жил донор хүлээж хбайгаа нь донор байхгүйдээ биш, эрхтэн шилжүүлэн суулгах зардал байхгүйдээ л байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2025-04-30 66.181.178.146

АРДАА ХӨӨЦӨЛДӨХ, ХЭЛ АМ ГАРГААД ГОМДОЛ ГАРГАХ ХҮНГҮЙ, ТЭРИЙГЭЭ Ч МЭДЭХГҮЙ ЯДАРСАН ХӨГШНИЙГ ЭЛЭГ БАРЬЖ, ТАЛИЙГААЧ ХҮҮХДИЙНХ НЬ ЭРХНҮҮДИЙГ НЬ АВААД ХӨНДИЙД НЬ ЮМ ЧИХЭЭД, ТӨМӨР УТСААР БООГООД ӨГСӨН ЮМ БАЙНА гэж хэвлэл дээр гарсан мэдээллээс дүгнэж болохоор байгаа юм.Энэ л Батчулуун эмчийн ёс суртахууны, хүнлэг ёсны холбоотой гол алдаа юм.Гэхдээ яахав тэр хөгшнөөс уучлал гуйгаад, учир явдлыг үнэнээр нь хэлээд ойлголцсон байхад хуулийн байгууллага харгалзана байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.121

Bitgii ingej huniig muu muuhaigaar helj gutgen doromjilj bai!!!!!!!
Ta hed tsalin avaad Troll hiij bgaa zurkh setgeltei hun shuudee!!!!!!!! UVDSUN ZOVSON UED EMCH NAR BIDNII TULUU MUUGAARAA HELUULEED AJILDAG SHUU

Avatar

baldan 2025-04-30 87.122.197.80

End setgegdel bichsen humuusiin ihenhiinh n tarhi erhtenii naimaand yavsan bololtoi. Tarhigui yum shig l bichsen bh yum.
Yer n italy shig huulindaa 'uhsen/tarhi n uhejsen hun bolgon donor bolnoo' geed zaachih heregtei.

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.187.121

Монголын их эмч нар өөрсдөө үр удмаараа эм, тариа, витаминууд хэрэглэдэггүй мөртлөө өхүмүүст маш олон эм, тариа, антибиотик бичиж өгдөг.

Avatar

Нэргүй 2025-04-30 178.174.229.45

TER BATCHULUUN GJ UURUU TARHIGUI MURTLUU UUR BUSDIIN ED ERHTENIIG UHAJ TUNHUJ HULGAI HIIJ AVDAG BUZAR ALUURCHING UUL N BUH NASAAR N HORIH ESTOI BAISAN YUM . ESVEL UURIINH ED ERHTEN SUDAS SHURMUSNUUDIIG SUGALAN AVAAD ZARAH HTEI

Avatar

Нэргүй 2025-04-30 103.80.211.95

Та тархитай мөртлөө, ийм дорой сэтгэлгээтэй байх ч гэж. аймар юмаа.

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.121

ta nar yah gej iim
muuhai bdiin bee hedii troll ch gessn ugee bodoj bai

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.194

Erdenebaatar boliooo

Avatar

Tumuruu 2025-04-30 66.181.161.241

Ta arai heterch bnaa heleh ug chine heterhii buduuleg bn.
Oilgoj medehiig husvel olon niit , mergejliin emch nar zunduu medeelel ugch bgaa unshaarai

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.188.215

та харин тархитай ч яг тархигүй хүн шиг бна хэлж яриж бгаа чинь 1 л өдөр толгойд чинь орох бхаа

Avatar

Ө 2025-04-30 103.212.118.67

Ийм нэг тролл ажиллаад эхэлж
Чамд ахиухан юм амалж дээ эзэн чинь
Яахав та нарын буруу удахгүй ил болох гээд шээс чинь гоожиж бгаа биз

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.121

Bitgii ingej huniig muu muuhaigaar helj gutgen doromjilj bai!!!!!!!
Ta hed tsalin avaad Troll hiij bgaa zurkh setgeltei hun shuudee!!!!!!!! UVDSUN ZOVSON UED EMCH NAR BIDNII TULUU MUUGAARAA HELUULEED AJILDAG SHUU

Avatar

иргэн 2025-04-30 62.55.205.86

Тэр гадныхан гэж нэр барьж, өөрсдийгөө толгойгүй харуулдагаа болих хэрэгтэй байх шүү, тэгж ярих юм бол зөвшөөрөлгүй эрхтэнийг нь авсан бол харин тэр гадныхан чинь зарим газар цаазалж ч магадгүй байх шүү.

Avatar

Sangi 2025-04-30 66.181.161.241

ugui dee ta sain sudalj unshaarai buruu oilgolttoi bn.
zuvshuurul bgaa shuudee

Avatar

Нэргүй 2025-04-30 128.140.92.116

Батчулуун эмчийг сулал. Энэ асуудал донортоо ч биш ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс Батчулуун эмчийг хорих гэж улайрч янз янзаар үзэж байгаа. Олон тооны троллууд андашгүй гүтгэж доромжилж байгаа хэний захилгатай бэ ?

Avatar

Ёс зүй 2025-04-30 66.181.165.234

Хүнийг тоноцон хэрэг шүү дээ, бусдыг аварсан байх гэхдээ хүнийг тоносон Шү дээ

Avatar

Zulaa 2025-04-30 66.181.161.241

Sain bnu hun tonoson yum bhgui shuudee ta sain unshij sudlaarai

Avatar

Tumuruu 2025-04-30 66.181.161.253

Угаасаа шүүх энэ дээр ойлголт бага алдаа гаргасан. дээд шүүх засч залруулаад ажиллах байх. Энэ бол шүүхийн практикт ч жишиг болох хэрэг. Энэ удаад алдаж хэрэглэвэл онигоо болно. Бас сэтгүүлзүйд ч эмзэг салбарыг худлаа гөвж болохгүй гэснийг санууллаа.

Avatar

Нэргүй 2025-04-30 103.212.119.204

харин тиймээ.эд эрхтний наймаа хүний наймаа гэдэг чинь жинхэнэ гэмт бүлэглэл хийдэг аймшигтай хэрэг шүү дээ.улсын эмнэлгийн эмч бүр монгол улсад шүү тийм гэмт хэрэг хэзээ ч хийхгүй нөхцөл ч байхгүй .ёстой гайхмаар шүү

Avatar

Huulich 2025-04-30 66.181.161.241

baihgui gedeg deer bugd medej bgaa
hunii erhtenii naimaa bolohoos uridchilan sergiilj zunduu yum hiisen hunee buruutgaad bna.
Hunii erhtenii naimaa bolohoos sergiilj mungu ogt yarij bolohgui gedeg deer hatuu bair suuritai bgaa hunee !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-04-30 103.57.93.212

ямар нэг Эрхтэн дархтан болон Хэн нэгнийг Өмөөрч хамгаалахдаа Иргэдийн болон бусдын нэрийг, Гадныханы нэрийг Бүү барьж Худлаа ярьж бичиж бай,,,,,тухайн Эмчийг буруутай болоод л Шүүх ял өгсөн шүү дээ,

Avatar

Нэргүй 2025-04-30 192.82.64.217

Гадныхан гэхээр мундаг улсууд байдаг гэдэг юмаа болих хэрэгтэй.

Avatar

Батбаяр 2025-04-30 202.9.40.169

Гавъяатай байх тусмаа ёс зүйтэй байх ёстой.. Эмч нар хамаг эд эрхтэн яс, шүрмэсийг нь шулж авч хэрэглээд дараа нь талийгчийн цогцосыг эвтэйхэн сайхан болгоод хүлээлгэн өгөх ёстой биздээ бүүр байг гэхэд.. Тэгээд ч энэ бол маш эмзэг асуудал хуулийн маш том зохицуулалт, эмчийн ёс зүйн өндөр хэмжүүрийг давах ёсгүй… Ер нь хүн бол сэлбэг болох ёсгүй .. Чих нь дөжирч, дутагдалдаа нүд дассаны маш том илрэл гэж үзнэ… Цаашд маш том анхаарал энэ асуудалд хандуулах ёстой

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.194

medehgui zuileesee dutsj sur !!!!!!

Avatar

Нэргүй 2025-04-30 67.168.92.100

Монголчуудад эрхтэн солих мэс зас хийж хэрэггүй яагаад гэвэл тэд тус мэдэхгүй төр засаг нь ч маш их хорлонтой. Тиймээс эмч нар гадаадад ажилсаг нь дээр тэртэй тэргүй тэнэг хүнд тусалснаас өөрийн амьдралаа бодсон нь дээр

Avatar

Нэргүй 2025-04-30 103.212.117.158

Манай эмч нар гадаадад даан ч нэг тоогдохгүй юм байхаа ёстой уучлаарай шүү

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.188.215

уучлаарай гадаад зөндөө олон эмч эрдэмтэд маань ажилладаг шүү таны хүрээлэлд л тийм хүмүүс бөйхгүй бгаа бх

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.189.28

Та өөр дээрээ янз бүрийн эрхтэн солиулах болчихвол би солиулахгүй үхье гэж чадах уу
эмч нар сольж өгөхгүй байна гэж юу болох болдоо.

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.121

Bitgii ingej huniig muu muuhaigaar helj gutgen doromjilj bai!!!!!!!
Ta hed tsalin avaad Troll hiij bgaa zurkh setgeltei hun shuudee!!!!!!!! UVDSUN ZOVSON UED EMCH NAR BIDNII TULUU MUUGAARAA HELUULEED AJILDAG SHUU

Avatar

Иргэн 2025-04-30 176.208.33.173

Иймэрхүү зүйлсийг даамжруулж огт болохгүй тохирсон шийтгэлийг нь өгсөн гэж бодож байна. Хүн тонон гэдэг чинь гэсэн үг бэ !?

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.188.215

тэр олон эмч нарын яриаг сонсоод ойлгохгүй бна өөрийн чинь тархи ойлгох чадваргүй юм бна

Avatar

Заяа 2025-04-30 203.217.139.240

эмчийн талд байга. Суллагдаасай

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.176.167

юм л бол Хятадад тэгж шийтгэдэг, Орос, Солонгост тэгж шийтгэдэг гэж хуцалдах юм. Монгол чинь бие даасан тусгаар тогтносон улс. Өөрийн гэсэн шүүхийн, ялын бодлоготой байх ёстой ш дээ. Олон сая, тэрбум хүн амтай том орнуудтай харьцуулах шаардлага байхгүй!!!! Өөрийн онцлог байх ёстой!!!

Avatar

Яаралтай суллаачэээ 2025-04-30 66.181.164.211

Эмчийг суллаачээ, насаараа хүн эмчилж яваад хэлмэгдэхийг харах хэцүү байнааа!!!!!

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.84

Хулгай хийсэн нь үнэн

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.181.63

танихгүй хүндээ туслах гэж үү? мэдрэлээ үзүүл

Avatar

Нэргүй 2025-04-30 202.55.191.130

таньдаг эсвэл ахиухан шан харамж барьсан хүнээ л эхний оочирт оруулж байгаа шдэ

Avatar

Нэргүй 2025-04-30 59.153.112.218

МАНАЙ ХУУЛЬ ХУЧНИЙ БАЙГУУЛЛАГЫНХАН МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ХБАТТУЛГЫГ ЯАЖ Ч ЧАДАХГУЙ БАЙЖ АНАГААХЫН ГАНЦ УРДАА БАРЬДАГ ЭМЧИЙНХЭЭ ЭСРЭГ ЯМАР ИХ ХУЧ УЗУУЛЖ ТЭНЭГЛЭЦГЭЭХ ЮМ БЭ ЭМЧ ХУН ЗОВХОН ХУН АВРАХ АЖИЛ ХИЙДГИЙГ ХУУЛИЙНХАН МЭДМЭЭР ЮМ МАНАЙД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ДУРААРАА ДУРГИЖ БАЙГААГ НУУРСНИЙ ХЭРЭГ БАТТУЛГА НОГООН АВТОБУС СУМЬЯАБАЗАР ГЭЭД БЭЛХЭНЭЭ ХАРУУЛЖ БАЙНА ТИЙШЭЭГЭЭ АНХААРААЧЭЭ

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.164.211

үнэнш дэээээ

Avatar

Нэргүй 2025-04-30 59.153.115.24

Моральгүй , маш муухай хулгай шүү

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.181.63

эхлээд уншаад ойлгочихоод юм бичээч

Avatar

Нэргүй 2025-04-30 103.212.118.67

Тролл минь хөлсөа эзэнээсээ аваарай даа
Эзэн чинь муричихвий дээ

Avatar

Нэргүй 2025-04-30 103.212.118.67

Хэний тролл вэ гэдэг чинь ойлгомжтой
Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-04-30 122.201.31.121

Bitgii ingej huniig muu muuhaigaar helj gutgen doromjilj bai!!!!!!!
Ta hed tsalin avaad Troll hiij bgaa zurkh setgeltei hun shuudee!!!!!!!! UVDSUN ZOVSON UED EMCH NAR BIDNII TULUU MUUGAARAA HELUULEED AJILDAG SHUU

Avatar

зочин 2025-04-30 202.126.93.18

амиа хичээсэн, алдар нэрэнд дуртай нэг эргүү сэтгүүлчийн нийгэмд тараасан хэтрүүлэгтэй , хатгаж өдөөсөн мэдээлэлээс болж 167 донороо хүлээсэн өвчтөнүүд нас барсан байна.

Avatar

Нэргүй 2025-04-30 59.153.115.24

Наад 167 чинь энэ эмчид огт хамаагүй , ихэнх нь бүүр өмнөх явдал

Avatar

Нэргүй 2025-04-30 103.212.162.190

бусдын төлөө хүн алсан ч гэмт хэрэг гэж үздэгүй гэсэн үгүү. ойлгосонгүй. зөвхөн хувийн сонирхол орсон бол гэмт хэрэг гэж үздэг юм байна. мэдэж авлаа

Avatar

Нэргүй 2025-04-30 103.80.211.95

Уучлаарай, машины осол гаргасан жолооч жинхэнэ а******н нь шүү. Жинхэнэ хүн дайрсан жолооч нь нийгэмд юу ч болоогүй юм шиг машинаа бариад явж байгаа. Тэр хүн тэгвэл яагаад эрүүгийн хэргээр шийтгэгдээгүй бидний дунд таны болон хэн нэгнийг хэзээ ч хамаагүй дайраад алчихаад хээв нэг эрх чөлөөтэй явах ёстой гэж.
Хагалгааг нь хийгээгүй хүнийг а******н ч гэх шиг
ийм балиар нийгмийг та ч гэсэн бүтээлцэж байгаа бүдүүлэг харанхуйдаа амьдарч байвал таарсан хүн хогнууд

Avatar

Иргэн 2025-04-30 66.181.181.63

Ажлаа хийсэн эмчийг гэмт хэрэгтэн гэж цоллох нь утгагүй санагдаж байна

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.184.137

Өөрөө эрхтний наймаачин шиг ажилласан юм чинь тэгэлгүй яахав дээ.

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.188.215

уншаад ойлгох чадваргүй бол ядаж эмч нарын яриаг сонсоод ойлгоно гэж найдая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж