"Харанга" хамтлагийн Европ дахь тоглолт маргаан дагуулав

"Харанга" хамтлагийн Европ дахь тоглолт маргаан дагуулав

"Харанга" хамтлагийн Европ дахь тоглолт маргаан дагуулав
Монгол Улсын Төрийн Соёрхолт “Харанга” хамтлаг 35 жилийн ойн тоглолтоо Европын улс орнуудад амьдарч буй монголчууддаа зориулан Будапешт, Вена, Женев, Стокхолм, Антверпен, Франкфурт, Прага, Лондон зэрэг найман хотод амжилттай тогложээ. Гэвч аялан тоглолт хамтран зохион байгуулсан хүнтэйгээ орлогоо хувааж авна гэж тохирсон ч амлалтдаа хүрээгүй талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Энэ тухай "Харанга" хамтлагийн фэйсбүүк хуудаснаа тайлбар мэдээлэл хийж, дээрх мэдээллийг үгүйсгээд байгаа юм. Энэ талаар "Харанга" хамтлагийн ахлагч хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат хамтлагийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан тайлбар өгөхдөө "Бид өдөржингөө Лондонгийн олон улсын нисэх онгоцны буудал дээр суулаа. Нислэг маань хойшлогдож, өөр суудлаар нисэх гэсэн боловч нисч чадахгүй боллоо. Гэтэл биднийг зарим нэгэн нөхдүүд санаатайгаар Дублин хотод очсонгүй гэх мэдээлэл цацсан байна. Манай хамтлагийнхан өглөөнөөс хойш нисэх онгоцны буудал дээр сууж байна. Энэ тухай худал мэдээлэл тарааж байгаа хүмүүс өөрсдийгөө их зөв юм хийж байна гэж бодож байх шиг байна. Энэ бол Монголын рок поп урлагийг доромжилж байна гэж үзэж байна. Энэ нөхдүүдтэй эргэн холбогдож, зохих байгууллагад хандан хариуцлага тооцуулна.
Манай Европын аялан тоглолтыг “The Hulegu Events” энтертайнмент зохион байгуулсан бөгөөд “Харанга” хамтлаг нь байгуулсан гэрээний дагуу бүх тоглолтоо амжилттай гүйцэтгэснийг тоглолтод ирсэн үзэгч фенүүд минь мэдэж байгаа гэдэгт бид итгэлтэй байна.
Үүнээс гадна үзэгчдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг цахим орчинд тарааж, бидний нэр хүндэд халдаж үндэслэлгүй, худал мэдээлсэн “The Hulegu Events” энтертаймент болон “Мэргэн” буюу н.Ганзоригт туйлын их эмзэглэж байна.“Харанга” хамтлагийн хувьд уран бүтээлчийн нэр хүнд, үзэгчдийн итгэлийг эн тэргүүнд тавьдаг бөгөөд энэхүү нөхцөл байдалтай холбоотой үнэн бодит мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна гэв.
Харин тус хамтлагийн аялан тоглолтыг хамтран зохион байгуулагч Со.Сарангуа гэх иргэн өөрийн цахим хуудаснаа "Харанга хамтлагийн Лондонд хийсэн тоглолтын талаар үнэн зөв мэдээлэл хүргэж байна. Тэд тоглолтын турш маш дээрэнгүй, муухай ааштай, хулгайч хүмүүс шиг авир гаргасан. Би Лондонд олон хамтлагуудыг хүлээн авч, шоу зохион байгуулж байсан туршлагатай. Мэргэжлийн хүний хувьд, зохион байгуулагчид болон миний хувийн зүгээс тэднийг хамгийн сайхан тоглолт хийж, Лондонд тухтай байх үүднээс маш их хичээсэн. Манай зохион байгуулагч багийнхан тоглолтын туршид гарах зардлын талаар Лондонд ирэхээс өмнө ярилцаж тохиролцсон бөгөөд би үүдний тасалбарын орлогоос 3000 паунд авах ёстой гэдгээ тэдэнд мэдэгдсэн. Дараа нь хөгжмийн хэрэгсэл түрээслэх зардал 2000 паунд болсон. Бид тэднээс жагсаалт дээрх бүх хөгжмийн тоног төхөөрөмж заавал хэрэгтэй эсэхийг асуухад тэд “тийм” гэж маш тодорхой хариулсан. Тиймээс зардлыг багасгах боломжгүй байсан билээ. Зочид буудал, тоглолтын танхим, тоног төхөөрөмжийн зардлыг зохион байгуулагчид эхлээд төлж, дараа нь тасалбарын борлуулалтаар нөхдөг журамтай. Тоглолтын орой би үүдэнд зогсч тасалбар борлуулах үүрэг хүлээсэн юм. Гэтэл хамтлаг надад “эхнэрүүд нь надтай хамт тасалбар борлуулах хэсэг дээр зогсохгүй бол тоглохгүй” гэж хэлсэн. Үүд хаагдсаны дараа эхнэрүүд нь бүх мөнгийг аваад “Зардлын талаар дараа нь ярилцъя” гэж надад шууд хэлсэн. Би дараа нь авах ёстой мөнгөө асуухад тэд “Чамд юу ч өгөхгүй” гэж хариулсан" тухай бичсэн нь олны шүүмжлэл дагуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Казино 11 минутын өмнө 103.57.95.81

ХАРАНГА ЧУКА ӨЛӨН ЮМ БИЛЭЭ.СОЛОНГОСТ КАЗИНОД БАРАГ ГУЙЛГА ГУЙДАГ НӨХӨР БИЛЭЭ ИНСПАЙР КАЗИНОД МӨӨГИЙ ХЭДЭН ЖЕТОН ӨГСӨН СОЛИУЛААД Л ЁСТОЙ ӨЛӨН МОНГОЛ ЗАЛУУС ИЧСЭН ҮХСЭН АЦНЫ ОД ГУЙЛАГАЧИН БИЛЭН

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 66.181.161.43

Үхсэн баас өөрсдийгөө од гээд мөрөөдсөн хэдэн хөгшин чацгануудаа тохирсон бол эр хүн шиг байж хэлсэндээ хүр та нарыг ямар од гэхэв дээ ядуу монголдоо л хэдэн дуутай дэлхийд та нар хэн ч биш ёстой нөгөө дорноговь симба шдээ хөхсөн дээрээ б** лаларуудаа

Avatar

Зочин 6 цагийн өмнө 66.181.181.69

Сайн дураараа туслаад, билетийг нь шалгаад өгөхөд юу нь болохгүй байгаа юм. Заавал мөнгө төгрөг нэхэж байхдаа яахав дээ, Лондонгийн Монголчуудаа. Өөр газарт байгаа Монголчууд туслаад дэмжээд өгдөг ш дээ. Ингэж хэл ам хийж, нэр хүндэд нь халдаж хэрэггүй байсан юм. Дургүй бол үзэхээ л болино биз. Албатай юм шиг дагаж далдаганачихаад…

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 66.181.161.43

Хүн ажиллуулж хөгжим түрээслэсэн бол хуцалгүй төлбөрөө өгөх ёстой

Avatar

Зочин 6 минутын өмнө 107.122.173.74

Гэрээний дагуу баахан зардлыг нь урьдчилаад төлсөн, тэр төлбөрөө авах тухай ярьсан байх шиг байна даа, сүүлийн хэсэгт нь. Тэрнээс биш нэг билет таслаад өгөх төдий асуудал биш л байх шиг байна. 5К фунт стерлинг бол их л сонсогдож байна. Тийм зардал хүнээр гаргуулсан бол тэрийгээ төлөх л хэрэгтэй. Тийм муухай бүдүүлэг, дээрэнгүй байж болохгүй.

Avatar

Даваа 6 цагийн өмнө 66.181.183.133

өсөхийн өлөн гэж айхавтар үг бий дээ, шинжгүй л байна даа, хүний газар тус болсон тэр хүүхдийг анхаарчихгүй дээ,

Avatar

Haranga arai2 6 цагийн өмнө 103.212.116.13

Haranga muu toglosoon muudsn europd bga uzsn mongolchudin setgegdelig n group ruu orood unsh. Zawaan buduuleg bie tooson guisan taxind yawsn huuhduuuded ch gariin mongo ugch suraagui

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.183.192

хар тамхичин согтуурч хүн дайрч алдаг нөхдүүд

Avatar

Харанга залилан 8 цагийн өмнө 103.212.118.171

Харангын нөхдүүд бүүр залуугаасаа л гадаадад тоглохдоо тоглолтыг нь зохион байгуулж өгсөн монголчуудыг гол гаргаад алга болдог гэмтэй. Одоогоос 20 гаруй жилийн тэртээ Солонгост очиж тоглоод яг өнөөдөр Со.Сарангуаг хохироосон шиг үйлдэл хийгээд явчихаж билээ. Ийм л арчаагүй юмнууд байдаг даа тэр Чука, Манлай .

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.57.92.18

харанга хавирга. харанга хатиг. харанга хачиг хувалз. харанга хүн хогнууд.

Avatar

Заваан Монгол 9 цагийн өмнө 202.9.46.238

Адгийн муу гөгшөн оркууд өтөлсөнч олигтойхон өтөлж чадахгүй бузарууд. Ийм бузар юмнуудыг cancel.д. Бузаруудаа идсэн уусан өр тавьсан бүх мөнгөө төлөөрэй!!!

Avatar

Бодит түүх 9 цагийн өмнө 59.153.86.201

Үнэгүй юманд нугасгүй зан нь баллаж байхгүй юу, одоо залуус ярилцсан хэлсэнээ л бүрэн авдаг, түүнд гороосон хэ хэ, орчин үетэйгээ хөл нийлээ нөхөдүүдэээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.94.100

Arai evgui bichje gaihaj bna..!!

Avatar

Зочин 10 цагийн өмнө 124.158.104.217

нас нэмж буурь сууж юм үзсэн том хамтлаг шиг байлдаа. 20 настай хүүхдүүдийг ойлгоно. нас бага цус шингэн. 60 гарчихаад хэдэн халтар төгрөгний төлөө үхэн хатан нэр нүүрээ барж дэлхийд явахдаа ичдэггүй юм уу. тэгээд бас хар тамхи хүүхэн болох болохгүй бүхэнтэй нөхцөх юм. өмнөөс нь ичиж үхлээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.191.207

Харанга хамлагт хар тамхи хэрэглэдэг дуучид байгаа

Avatar

Зочин 3 цагийн өмнө 66.181.179.115

Англид амьдаодаг Монголчууд англичууд шиг хатаж үхсэн ашиг харсан чацаг царайлсан хүмүүс болжээ. Яахав дээ туслаад дэмжээд өгчиж болно шүү дээ. Нэг л гуйлгачид очсон мэт элдвээр бичих цагтаа цалгиж явсан дуучид . Дахиж Англид очихгүй биз сүр дуулиан болгоод яахав нутаг нэгтнээ бараадаад Монголчууд л хойно болно гэж болж бүтнэ гэж уужуухан санасан байх.

Avatar

Зочин 1 минутын өмнө 107.122.173.74

Ганц оройных нь тоглолтын төлөө 20 гаран сая төгрөг хувиасаа төлчихөөд тэрийгээ авч чадахгүй бол бухимдана биз дээ?! Гадаадад амьдардаг монголчууд мөнгө тарьдаггүй, эрүүл саруул аятайхан нийгэмд амьдрахын тулд чамгүй хөдөлмөрлөж амьдардаг. Гэрээ хийсэн бол гэрээнийхээ дагуу төлбөр мөнгөө өгөх хэрэгтэй. Баланцагны чинь уужуу санах…

Avatar

Irgen 11 цагийн өмнө 93.229.88.66

haana ch yvsan asuudaltai bh ym da nasiig ni nasalj bn namba suuh heregtei chuka avgai shig bas heruul huutsulduv

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.119.204

өчнөөн удаа өчнөөн газраар явж тоглолт хийдэг хамтлаг сайн муугаа мэдэхгүй яадгийн.зохион байгуулсан п***а нар нь л өлөнтөө биз

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.212.162.175

орчин үеийн дэг журам өөр болсон хулхи хоцрогдсон арга барил хайран сайхан нэр хүндэд сэв юм даа

Avatar

ИРГЭН 12 цагийн өмнө 103.57.93.212

тэгээд л Өөрсөдийнхөө буруутай үйлдлээ Монголын рок попынхоныг доромжиллоо ч гэх шиг,,,,Хүн хөгширч болно,,,Хөгтөж болохгүй ш дээ, Төрийн соёрхолт Харангынхаа,,,,,Нас намбандаа л байлдаа,

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 188.162.254.36

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж, бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зоригтой туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!

Avatar

Батбаяр 2025-04-30 202.9.40.169

Монголын ард түмний хүчээр алдар нэрд хүрчихээд гадаадад амьдарч буй иргэдээ бүү доромжил … Гудамжны зангаа хаях болоогүй юу… Жудагтай бай … Аятайхан хөгшир нөхдүүдээ… Далан настанд ч даруулга хэрэгтэй гэсэн үгтэй шүү Харангийн нөхдүүдээ… Та нарт ард түмэн халаасаа хоослон байж хэдэн төгрөгөө тушааж байгаа шүү муу хогын новшнууд минь

Avatar

Нэргүй 2025-04-30 59.153.114.16

Зурагдсан пянзнууд моодноос гараагүй л байна уу

Avatar

зочин 2025-04-30 202.9.46.167

Манайхан жаахан жудагтай, хунштай байж сурмаар юм даа….ухамсар дорой хүмүүсийн үйлдэл шүү дээ…. хуншгүй, жудаггүй зан гаргах нь жирийн иргэнээсээ эхлээд сайд дарга нар хүртэл хавтгайрч байгаа нь харамсалтай….зарим хүн тэр балиар зангаараа бахархдаг гээд боддоо….ичиж үхмээр…..

Avatar

зочин 2025-04-30 103.68.107.37

энэ урлагын нэрээр дандаа бүтэхгүй зүйлтэй ороолцдог лхагвасүрэн одоо болноо ард түмний хайрыг дааж яваач

Avatar

Нэргүй 2025-04-30 66.181.186.80

харанга угаасаа бүтэхгүй хүмүүс хөгшчүүл тарвал таарна анхны пянзыг нь Хурд бичүүлсэн гээ биз дээ

Avatar

Нэргүй 2025-04-30 202.9.40.36

Аль салбартааа өлөн луйварчин хулгаачууд монголд

Avatar

Мөнх 2025-04-30 103.57.95.198

Үхсэнээ хийж эхнэр чавганцуудаа дагуулж явдөг бна аа. Дуртай бол тусдаа явна биз. Энэ бол новшрохын л шинж дээ.

Avatar

Нэргүй 2025-04-30 202.131.225.197

er ni manai hed yaduu doo, haana ch yavsan… uilga guigaad l, dund ni heden gar $ hihgeed guine… gadaad orond concert toglono gedeg ene hed shig tourist viza-eer ochood hugjim tureesleed jijig clubt party hiihees shaal uur ed,

Avatar

ДАШ 2025-04-30 66.181.189.68

ХАРАНГА ГУДАМЖИНД ДУУЛАХААР БОЛСОН БАЙНА ЛЭЭ ӨНГӨРСӨН НАМАР ЦЭНГЭЛДЭХЭД ТОГЛОХДОО БАС Л ХУЛЬДСАН ОДОО БАРАГ ТАРСАН НЬ ДЭЭР БАЙХ ОО

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.21.126.30

Лхагваагийн хоолой аргагүй муудсан. Хөгжимчид нь бол ярих юм байхгүй, үнэхээр гоё тоглодог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж