"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн тоглолт бүх оддыг нэгтгэнэ

"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн тоглолт бүх оддыг нэгтгэнэ

"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн тоглолт бүх оддыг нэгтгэнэ
Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, залуусыг байлдан дагуулсан домогт "Хар сарнай" хамтлаг 35 жилийн ойдоо зориулан "Golden Hits" тоглолтыг 2025 оны тавдугаар сарын 24-нд "Social Pay Park"-д зохион байгуулахаар зарласан. Энэ тоглолт нь хаврын хөгжмийн ертөнцийг доргиосон үйл явдал болж байна.
Монголдоо анх удаа реп техно урсгалын эхлэлийг тавьсан "Хар сарнай" хамтлаг 1990 онд байгуулагдсан түүхтэй.
Одоогоос 35 жилийн өмнө “Хар сарнай” нэртэй доргио хамтлаг тайзан дээр алхаж, Монголын рок поп урлагт өөрийн ертөнцийг нээж, зүрх сэтгэлд хоногшсон супер хит бүтээлүүдээ туурвиж эхэлжээ.Тэдний хөгжим, уран бүтээлүүд фэнүүддээ хайр түгээж, уярааж, доргиож, урам зориг хайрласан. Хамгийн гол нь энэ бүх цаг хугацаанд "Хар сарнай" үргэлж амьд, үргэлж хит, үргэлж эрч хүчийг мэдрүүлдэг ирсэн нь гайхалтай. Тус хамтлагийн "Golden Hits" тоглолтод "Никитон", "Харанга", "Чингис хаан", "Нисванис", Icetop, Fire хамтлаг, дуучин Б.Сарантуяа, С.Сэрчмаа, реппэр Гинжин, бусад залуу одод гэхчлэн Монголын бүх цаг үеийн, бүх шилдэг уран бүтээлчид, хамтлаг, дуучид нэгдсэн байна.
"Golden Hits" тоглолтын тасалбарыг доорх холбоосоор захиалах боломжтой.
Холбоо барих: 8008-2577
Цахим шуудан: goldenhits25@gmail.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж