ОХУ, Беларусь хамтарч нисэх онгоцны үйлдвэр байгуулна

ОХУ, Беларусь хамтарч нисэх онгоцны үйлдвэр байгуулна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
ОХУ, Беларусь хамтарч нисэх онгоцны үйлдвэр байгуулна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Беларусийн удирдагч Александр Лукашенко нар дэлхийн хоёрдугаар дайны ойн арга хэмжээний хүрээнд Мягмар гаригт Волгоградад хүрэлцэн иржээ. Айлчлалын эхэнд удирдагчид Сталинградын дурсгалын цогцолборт цэцэг өргөсөн ба дараа нь Орос-Беларусийн парламентын “Их өв – хамтын ирээдүй” форумд үг хэлэв.

Лукашенко энэ үеэр "Брестээс Владивосток хүртэл нэг эх орон гэдэгт бид санал нэг байна. Хоёр өөр улс бий болсон байгаа ч гэлээ бид харилцаагаа нэгдмэл улсаас ч илүү ойр байлгахын тулд бүхнийг хийх ёстой" гэжээ.

Орос, Беларусь улсууд 1999 онд "Холбооны улс байгуулах гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээ нь хоёр улсын хооронд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, гадаад бодлого зэрэг олон салбарт гүнзгий интеграци хийх зорилготой байсан. Мөн 2022 онд ОХУ Украинд довтлохдоо Беларусийн газар нутгийг ашигласан билээ. Үүнээс хойш хоёр улс цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард талууд харилцан батлан хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээрээ Беларусь улс цөмийн зэвсэгтэй Оростой эвсэж буйгаа албан ёсоор баталгаажуулсан юм.

Форумын дараа удирдагчид хоёр улсын стратегийн түншлэлийн талаар хэлэлцэв. Энэ үеэр тэд нисэх онгоцны хамтарсан үйлдвэр байгуулахаар боллоо.

Дашрамд дурдахад, Волгоград нь 1925-1961 онд Сталинград нэртэй байв. Энэ нь 1943 онд нацист цэргүүдийг ялснаар Зөвлөлтийн цэргүүдийн ашиг сонирхолд шилжсэн тулааны цэг юм. Хотын нэрийг жилдээ зургаан өдөр бэлгэдлийн чанартайгаар Сталинград гэж өөрчилж байх саналыг 2013 онд хууль тогтоогчид гаргасан. Энэ жилийн тухайд тавдугаар сарын 8-10-ны хооронд Волгоград дахь нисэх онгоцны буудлын нэрийг Сталинград Олон улсын нисэх онгоцны буудал гэж өөрчлөх болжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СЛАВА РОССИИ 4 цагийн өмнө 66.181.177.205

Манай агаарын хүчин курскэд украйны дрон хөөргөсөн эх үүсвэрүүдийг олж цэгэн цохилт өгөөгүй байсан бол хойд солонгосын цэргүүд украйны дэвшилтэт дронуудад хядуулаад дуусах байлаа.

Avatar

зочин 6 цагийн өмнө 66.181.160.47

Украйныг хамгийн хүнд хэцүү үед нь хогийн зан гаргасан улсууд да …Зүйрлэвэл , Украйныг дотоодын өвчин зовлондоо шанлаад хэвтэж байхад нь гутлыг нь тайлаад аваад явсан өөдгүй хоёр эр дэ !!!..

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.89.109

FUCK YOU САРМАГЧИН !

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.70.34.115

УКРАЙНА ГАНЦ ДРОНДООД Л БУДАА БОЛНО ДОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж