SOS: Чихрийн шижнээр 4 сартай хүүхэд оношлогдож байна

SOS: Чихрийн шижнээр 4 сартай хүүхэд оношлогдож байна

SOS: Чихрийн шижнээр 4 сартай хүүхэд оношлогдож байна

Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй 0-18 насны 253 хүүхэд, 18-аас дээш насны 450 гаруй хүн, нийтдээ 700 орчим иргэн байна. Тэдний 40 гаруй хувь нь 16-гаас доош насны хүүхдүүд байна гэх статистик гарчээ. Тэд байнгын инсулин тарианы хамааралтайгаар сахараа хянадаг гэсэн үг. Иргэдийн дунд чихрийн шижинг хоол хүнсээр зохицуулж болдог гэх нийтлэг ойлголт бий. Гэхдээ энэ нь олдмол буюу хүний амьдралын өдөр тутмын буруу дадал хэвшлээс үүдэлтэйгээр үүссэн чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжид үйлчлэх ойлголт гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж, зөвлөдөг.

Учир нь чихрийн шижин нэгдүгээр хэлбэрийн шалтгаан нь олон янзаар тайлбарлагддаг ч тодорхой бус бөгөөд нойр булчирхай инсулинээ бүрэн ялгаруулж чадахаа больсон эмгэг гэдгийг эмч нар тайлбарладаг.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд үүнийг эмчлэх эмчилгээ байхгүй бөгөөд тэд насан туршдаа инсулин тариураар цусан дахь сахарын хэмжээгээ хянадаг. Монгол Улсын хэмжээнд чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэртэй хүүхдүүдэд сургуулийн орчин дахь хоол хүнсний хүрэлцээ, цусан дахь сахар огцом унах, өсөх үед яаралтай тусламж үзүүлэх, энэ төрлийн мэдлэг мэдээлэл иргэдийн дунд хангалтгүй байдагтай холбоотой аж. Сүүлийн жилүүдэд энэ өвчлөл эрс нэмэгдэж байна. Бүр тодруулбал, чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрээр дөрвөн сартай хүүхэд оношлогдож байгааг албаныхан мэдээлж байгаа юм.

Өнгөрсөн 2021 онд дэлхий дахинаа чихрийн шижингийн өвчнөөр 6.7 сая хүн нэг жилд нас барсан бөгөөд зургаан секундэд нэг хүн нас барж байна гэсэн үг.  Мөн зургаан жирэмсэн эмэгтэйн нэг нь чихрийн шижинтэй болох эрсдэлтэй байна.

Чихрийн шижний өвчлөл дотроо нэг ба хоёр гэсэн хэлбэртэй. Энэ өвчний нэгдүгээр болон хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин нь хоёулаа цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин даавартай холбоотой боловч үүсэх шалтгаан, хөгжлийн явц, эмчилгээний арга замуудаараа ялгаатай. Тодруулбал, нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн шалтгаан нь дархлааны тогтолцоо алдаа гаргаж, нойр булчирхайн инсулин ялгаруулдаг эсүүдийг устгадаг. Үүний улмаас бие инсулин үйлдвэрлэж чадахгүй болдог байна.

Ихэвчлэн хүүхэд, өсвөр насныханд илэрдэг боловч насанд хүрэгчдэд ч тохиолдож болно. Шинж тэмдгийн хувьд гэнэт хурц хэлбэрээр илэрдэг бөгөөд ам цангах, ойр ойрхон шээх, турах, ядрах, өлсөх гэх мэтээр илэрнэ. Харин хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн шалтгаан нь бие инсулин ялгаруулдаг ч хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй болдог байна. Энэ нь голдуу илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос үүдэлтэй бөгөөд ихэвчлэн 40-с дээш насанд илэрдэг боловч сүүлийн жилүүдэд залуус, хүүхдүүдэд ч тохиолдож байгааг эмч мэргэжилтнүүд хэлж буй.

Шинж тэмдгийн хувьд аажмаар илэрдэг ч зарим тохиолдолд шинж тэмдэггүй олон жил явж болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр хэлбэр нь насан туршдаа инсулины тарилга шаардах бол хоёрдугаар хэлбэр нь зөв хооллолт, дасгал, эмээр зохицуулагдаж болно. Мөн нэгдүгээр хэлбэр хурцаар илэрдэг бол хоёрдугаар хэлбэр аажмаар илэрдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зовлон үзсэн чавганц 5 цагийн өмнө 202.9.46.120

Чихрийн шижин өвчин нь эм, хөдөлгөөн хооллолт зэргээр л зохицуулаад яваад байхаас биш ер нь төгс эдгэрдэггүй өвчин юм байна лээ шүү. Элдэв зальтангуудын үгэнд итгэж элдэв чулуу, тоосго, мод буцалгаж уух зэрэгт битгий итгээрэй. Тийм эмчилгээ байхгүй ээ. Эмч нарынхаа л заавар, зөвлөмжөөр яв..

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.161.167

хэв шинж 1 хэлбэр нь өөр шүү

Avatar

Иргэн 4 цагийн өмнө 66.181.161.167

хэв шинж 1 хэлбэр нь өөр шүү

Avatar

Хүрэлбаатар 7 цагийн өмнө 66.181.176.57

Хятадад Нехурова төвшинд эмчилж инсулин өдөр тутам тариулах шаадлагагүй болгох нээлт хийсэн тухай Dabities treatment method South China Morning Post гэж ороод уншина уу. Хэрэг болж магалгүй…
К

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж