“Чанартай сайн эмийг боломжийн үнээр оруулж ирэх бүх бололцоог хуулиар нээж өгч байхад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хууль зөрчиж, БНСУ-аас эм оруулж ирлээ. Зовсон зүдэрсэн иргэдийн зовлонгоор мөнгө хийхээ зогсоо. Прокурорт баримтыг чинь өгч шалгуулна” гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдэгдсэн нь нийгэмд дуулиан тарьж байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дээрх мэдээллийг няцаасны зэрэгцээ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэрээ БНСУ-ын дөрвөн байгууллагаас 18 нэр төрлийн эмийг зах зээлд нийлүүлж эхэлсэн. Эдгээр эмүүд нь зах зээлд борлуулагдаж байгаа бусад ижил төстэй эмээс дунджаар 37-90 хувийн хямд үнээр борлуулагдаж байна гэж мэдэгдсэн юм. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын байр суурийг онцолж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрийн өндөр албан тушаал, ёс зүйтэй ажил хийж байгаа хүн. Чамайг шударга ажиллах байх гэж итгэж байлаа. Чи хэлсэнийхээ дагуу хоёр дахин хямд, чанартай хавдрын эм оруулж ирсэн баримтаа дэлгээрэй.
Хууль дүрэм зөрчиж, гадны таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг ямар ч сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн тухай баримтыг чинь би дэлгэнэ.
Өнгөрсөн парламентын хугацаанд Эмийн хуулийн төсөл дээр бүтэн хоёр жил ажиллаж, Эрүүл мэндийн яаманд бэлэн төсөл өгч, хурдхан өргөн барихыг хүсэхэд та нар хав дарсан. Аргаа бараад Эмийн чанар шалгах түр хороо байгуулж, чанаргүй эм Монгол Улсад яагаад хоёроос гурав дахин үнэтэй зарагдаж байгааг дэлгэн харуулж, нотлох баримт үзүүлсэн. Үүний үр дүнд Эмийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2024 оны зургадугаар сард баталсан. Энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа. Эрүүл мэндийн яам, эрхэм сайд танд эмийн чанарыг сайжруулах эрх зүйн орчин бүрэн бүрдсэн, дутуу юм байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайн унш. Тендерийн хуульд заасан 36 дугаар зүйлийг унш. Өнгөрсөн парламентаар шинэчлэн найруулахад би бас гар бие оролцсон юм. Яаж сайн эмийг боломжийн үнээр оруулах тухай Тендерийн хуульд оруулсан. Энэ хуульд олон улсын байгууллагад эм нь байхгүй бол шууд үйлдвэрлэгчтэй гэрээ хийх тухай заалт оруулсан. Энэ хуулийг хийхдээ түрийвчээ зузаатга гэж хэлээгүй.
Зовсон олон түмэнд чанартай эмийг боломжийн үнээр оруулж ир гэснээс Т.Мөнхсайхан сайд таныг гадны улсын таван үйлдвэртэй очиж уулзаад үнэ тохироод бай гэж хэлээгүй.
Засгийн газрын гишүүн эм үйлдвэрлэгчтэй очиж уулздаг ашиг сонирхол байж болдог юм уу. Эмийн агентлаг нь хөөрхий Засгийн газраас баталсан Тендерийн хуультай холбоотой 42 дугаар тогтоолын дагуу журмаа барих гээд UNISEP /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/-тэй 2024 оны зургаан сар хүртэл бүтэн зургаан сар хэлэлцээр хийгээд явж байхад нь Эрүүл мэндийн сайд та болиулсан. Улмаар гадны таван үйлдвэртэй ямар нэгэн тендерийн сонгон шалгаруулалтгүй, үнийн харьцуулалтгүйгээр 23 төрлийн эмийг худалдаад авчихдаг. Гурван жилийн гэрээгээр эм худалдаж авсан байна. Эхний гурван сард даатгалын сангаас 9.6 тэрбум төгрөг төлсөн. Энэ гэрээг хийх гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар С.Энхболдыг томилсон юм уу. Гурван жилийн гэрээгээр нийтдээ 120 тэрбум төгрөгөөр хууль бусаар эм худалдаж авдаг юм байна. Энэ баримт нь ил гараад ирэхээр төлбөр төлж хүн гүтгэдэг, харлуулах гэж оролддог. Чиний хийж чаддаг наад технологийг чинь хүмүүс мэддэг болсон, бид мэднэ. Энэ явахгүй ээ.
Хоёр дахин хямдхан оруулж ирсэн гэх чанартай хавдрын эмийг чинь өвчтөнүүд хайгаад байна. Манай эмч нар хэрэглэе гэж байна, заагаад өгчих.
Миний гарт шагийн үнээр эм авч байгаа баримтууд чинь байна. Эмийн үнийг хямдруулсан баримтаа ил гаргаарай, дэлгээрэй. Би эмийн үнийг өсгөж зовсон иргэддээ зовлон нэмсэн баримтуудыг чинь прокурорт өгнө. Хуулийн байгууллага дээр хоёулаа уулзъя. Т.Мөнхсайхаан чи жаахан хүн чанартай байгаач. Зовсон, зүдэрсэн хүмүүсийн зовлонгоор битгий хөрөнгө мөнгө түнтийлгээд байгаач. Хүн бай. Эмчийн тангаргаа хэд дахин уншаадхаарай. Монгол Улс хуультай шүү. Хүн биш хууль засагладаг ардчилсан улс шүү.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Би БНСУ-д очоод хувийн үйлдвэрүүдтэй гэрээ контракт хийгээгүй. Монгол Улсаас Солонгос улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулаад Солонгосын эм үйлдвэрлэгч 20 гаруй компанийн төлөөлөлтэй уулзалт хийсэн. Юу танилцуулсан бэ гэхээр “Манай улс эм ханган инйлүүлэх процесстоо өөрчлөлт оруулж байна. Нэг эх үүсвэрийн худалдан авалтыг шууд үйлдвэрлэгчтэй нь хэлцэл хийх таатай хууль батлагдсан. Бид нар энэ хуулиа хэрэгжүүлэх гэж байгаа учраас та бүхэн бид бүгдтэй хамтарч ажиллаарай. Чанартай эм нийлүүлэх асуудал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэдгээ л хэлсэн.
Энэ уулзалтаас хойш БНСУ -ын эмийн үйлдвэрүүд манайхыг тоодог болсон. Тоодог болоод ирэхээр бид нар ийм эмнүүд ийм үнээр борлуулагдаж байна, ийм үнээр авах хүсэлтэй байна гэдэг хэлцлүүдийг манай агентлагаас хийж эхэлсэн.
Бүх үйлдвэрүүдтэй хэлцэл хийгээд хямд үнэтэйг нь сонгосон. Энэ дээр ямар нэгэн хуулийн зөрчил үүсээгүй гэж бодож байна.
Солонгос улсын таван үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг импортолж эхэлсэн. Эдгээрээс 18 нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа. Эдгээр эм нь зах зээлийн бусад ижил төрлийн эмийн үнээс даруй 30-90 хүртэл хямд үнэтэй байна.
Эм ханган инйлүүлэх дээр манайд хувийн хэвшлүүд байдаг учраас энэ эмийг аль хувийн хэвшил оруулж ирж улсын хэмжээнд ижил үнээр түгээж борлуулах вэ гэдэг сонгон шалгаруулалтыг тендер зарлаж компанийг сонгон шалгаруулсан. Тендерт сонгон шалгарсан Монголын импортлогч эм ханган инйлүүлэх компани улс орон даяар ижил үнээр эмээ түгээгээд эхэлсэн. Хорт хавдрын эмчилгээний таван нэрийн эмийг Солонгос улсын үйлдвэрлэгчээс шууд худалдан авч Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд хэрэглэж байгаа нь хорт хавдрын эмчилгээний чанарыг сайжруулахад чухал алхам болж байна
Хуучин чихрийн шижингийн эм сарын хэрэглээгээ 60 мянган төгрөг төлж авдаг байсан бол одоо 6600 төгрөгөөр, цус шингэлэх сайн эмийг 70-80 мянган төгрөг төлж авдаг байсан бол 7000 төгрөг төлж сарынхаа хэрэглээг авч байгаа.
2026 оны сүүл гэхэд бүх эмнүүд дээр энэ бодлогыг хэрэгжүүлнэ. Маш бодитой үр дүн гарч байгаа.
Эрүүл мэндийн яаманд хүн авч томилох нь Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн асуудал.
Г.ХОРОЛ
зочин 11 цагийн өмнө 59.153.114.252
Хамгийн хүн чанаргүй ,тэнэг сайд бол Мөнхсайхан шүү? бас их зантай, мэдлэг нойл жудаггүй хүн хог шүү дээ.
Зочин 2025-04-30 66.181.190.64
чинбүрэн боличоочээ. ажил хийж байгаа хүнийг гоочлох тун амархан. үүнийг ажил дээрээ шүүмжлүүлж байсан бүх хүн ойлгоно. урьд урьдын сайд нарыг бодвол эмнэлгүүдийг сайжруулсан нь харагдаад байна
Нэргүй 2025-04-30 103.212.162.203
Мөнхсайхан ЭМЯ-ыг Хүчит шонхор зах шигээ бодож дураараа аашилж хэдэн махны ченжийг дарамалж бизнес хийдэг шигээ явж бнаа. Угийн наймаачин сэтгэлгээ нь арилахгүй, Гэмтлийн эмнэлэгтээ саын мэс засалч гэгдээд явж байсан нь дээрдээ
Нэргүй 2025-04-30 202.21.101.114
ер нь чанартай сайн эм үнэтэй ч байсан яадгийн, гол нь үр дүн ш дээ. худлаа хямд үнэтэй, тэгсэн мөртлөө үр дүн үзүүлдэггүй бол биеэ л хордуулна ш дээ. тэгээд авах чадвартай нь үнэтэйгээ аваад чадваргүй нь хямдаа л авна биз дээ.
zochin. 2025-04-30 202.72.245.204
ene bituumjee bolioochee ! , ovdoj zovj baichad buur zovoochich umaa ene eruul mendiin said ! . 60 deesch nasniichan bainga l emnelgeer yvdag 1 oor chaachichvedee 1 , yagaad bituumj geed chiregduuleed bidag um ! Eruul mendiin said um oilgodoggui umuu !
Нэргүй 2025-04-30 103.212.118.180
SEKSYNDE MANSYYRI80955877ANUSDI BOOW XXNO
Нэргүй 2025-04-30 211.238.68.2
ЭМЯ Солонгосоос хямд чанар нь гайгүй хавдрын химийн тариа авчирсан чинь Хавдрын хэсэг эмч нар Энэтхэг тариагаа хэрэглэнэ гэж эсэргүүцсэн гэсэн. Юм мэддэг эмч нар нь Энэтхэг тариа хэрэглэхээр хавдар дахидаг гэж сайн мэддэг. Болоогүй тэр Цомбо гэж эмийн компани бай тариаг тэр газраасаа 1 жил нийлүүлж тэрийг нь тариулсан өвчтөн нас барсан гэж байгаа. Энийгээ хавдрынхан тас нуусан. Хавдрын эмнэлгийн үнэтэй тариа өвчтөнүүдэд өвчний түүхийн цохолтоор очдог гэсэн. Энийг нь сайн шалгаасай
Нэргүй 2025-04-30 211.238.68.2
манайд хэрэглэгддэг хавдрын химийн тариагаа чанаргүй, хэн ч мэддэггүй Энэтхэгийн жижиг үйлдвэрээс орж ирдэг. Цомбо гэж эмийн компани Энэтхэгийн чанаргүй эмийг Хавдрын эмнэлэгт нийлүүлсээр бараг 20 жил болж байгаа, эмч дарга нар нь ч энэ хугацаанд Цомбын дэмжигчид болсон.
зочин 2025-04-30 103.168.34.152
Үргэлжлүүлэд бичхээс олон үг бичлээ гэнэ. Нийт үнэ нь 34500 төгрөг гэнэ. Е-баримт өгнө үү гэсэн чинь Компютер нь гацсан гэнэ өгсөнгүй. Өрхийн эмнэлэг дээрээ очлоо сувилагч таны авсан тариа эмчийн жоронд тариа биш байна гэж хэлэв . Гэхдээ В-витамин байгаа юм шиг бичиг тэр тарианы цаасан хайрцаг дээр нь байна гэж хэллээ. Би за яахав тарчих гэлээ. Сувилагчийн зөв л дөө.
Яагаад эмчийн жоронд байгаа эмийг зарах сонирхол алга. Энэ үйл явцаас бага зэрэг сэжиг төрөв өө.11-р хороолол. СБДүүрэг
зочин 2025-04-30 103.168.34.152
Эмчийн бичиж өгсөн жоронд байгаа эмийг авах гээд 4-5 эмийн санд ороход энэ байхгүй гэж хэлээд байх юм. Тэгсэн мөртлөө ижил үйлчлэлтэй ийм эм байна үүнийг ав гэж санал болгоод байх юм. Манай хороололд бараг байшин болгонд эмийн сан байдаг л даа. Гэхдээ тэр эм нь сүүдтэй юм биш ээ. В -витамины хольц 20мл 5 удаа бичсэн юм билээ Нейтро рубио гэсэн нэртэй. Тэгээд эмийн санчийн санал болгосон тариаг нь авлаа. 5 ампул санал болгосон тариаг нь +5 ширхэг 2мл-ийн тариур+5 таблетка мидокалм 150мг авав.
Эмийн наймаачин 2025-04-30 202.21.100.202
Цагтаа эмийн наймаа хийж байлаа. Цөм хийдэг бизнесдээ. Намаар,мөнгө төлж гарч ирсэн хүмүүс иргэдийн эрүүл мэндийг бодлоо юу?