Химийн хортой бодисыг үйл ажиллагаандаа ашиглажээ

Химийн хортой бодисыг үйл ажиллагаандаа ашиглажээ

Химийн хортой бодисыг үйл ажиллагаандаа ашиглажээ
Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн 2024 онд Цагдаагийн байгууллагаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь хүчил, гидроксид, сульфит зэрэг химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 27 нэр төрлийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, үйл ажиллагаандаа ашигласан үйлдлийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тус хуулийн этгээдийн хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хуульд "Хуулийн этгээд нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан" зэрэг гэмт хэргийг үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.207

х***а манжууд ил цгаанда гарцн нам төриын толгойд гарцн. Хэр-с хэтрсн яаагд ийм юмыг удаан блгаад бгаан бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж