Б.Рагчааг ЭМД-ын ҮЗ-ийн гишүүнээр томилохыг дэмжив

Б.Рагчааг ЭМД-ын ҮЗ-ийн гишүүнээр томилохыг дэмжив

Б.Рагчааг ЭМД-ын ҮЗ-ийн гишүүнээр томилохыг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаанаар  Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэн, Б.Рагчааг тус зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжлээ.

Б.Рагчаа нь Хөдөлмөрийн дээд сургууль, Отгон тэнгэр их сургуулийг эдийн засагч, эрх зүйч мэргэжлээр төгсчээ.

Хөндлөнгийн шинжээчээр ажилласан Л.Хоролсүрэн түүнийг мэргэшлийн хувьд шаардлага хангахгүй ч мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хувьд шалгуур хангаж байгаа гэж дүгнэжээ.

Б.Рагчаа нь Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд зохион байгуулагч,  Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд дэд дарга,  Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоны дарга, 2021 оноос Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.

Тэрбээр ЭМД-ын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилогдвол эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарч буй асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Харин Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг 300 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ч эмнэлгүүд энэ төсвийг олгоогүй, хассан зэрэг асуудлыг тавьж буйд анхаарах. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хэвтрийн хүнд өвчтэй, хөнгөвчлөх үйлчилгээний заалттай иргэдэд өрхийн эмнэлгүүдээс гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээг дүгнэхдээ урамшууллыг нэмэгдүүлэх зэргээр асрахуйн үйлчилгээнд даатгалын шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн саналыг хэлэв.

Улмаар Б.Рагчааг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь нь дэмжив. Саналаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болж шийдвэрлэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2025-04-29 66.181.184.89

Рагчаа Гарьдыг дарга болж байгаа юм бн гэж бодлоо шүү дээ!кк

Avatar

Нэргүй 2025-04-29 66.181.191.59

кккк

Avatar

Нэргүй 2025-04-29 103.212.117.200

VANXANDI80955877BOOW XOXOJ GOE XOXOOD80955876

Avatar

Нэргүй 2025-04-29 202.131.251.130

Баяр хүргэж, амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж